Танилцуулга |
Арвайхээр сум
|
| Сайн ноён хан аймгийн Їйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд Сайн ноён Жамбын хоёр дахь хїї Цэрэндашид таслан єгч байгуулан 1726 онд Їйзэн гїний хїрээ Дэлгэрэх булагт /Арвайхээрт/ анх байгуулагдсанаар одоогийн Арвайхээр сумын тєвийн эхлэл тавигдсан юм. | ![]() |
| 1924 онд БНМАУ тунхагласантай уялдуулан
Халхын дєрвєн аймаг, хошуудын хуучин нэрийг газрын нэрээр єєрчилсєн тухай
БНМАУ-ын Засгийн газрын тогтоол гарч Сайн ноён хан аймгийг-Цэцэрлэг мандал
Уулын аймаг, Їйзэн вангийн хошууг-Арвайхээр уулын хошуу гэж тус тус нэрлэх
болж Арвайхээр уулын хошууны Дашчойлон хїрээ тєвтэй зїїн сум, Улмын хийд
тєвтэй баруун сум, Ганданпунцаглин зэрэг гол сумдын нэрийг єєрчлєєгїй бєгєєд
1931 онд БНМАУ-ын Бага хурлын шийдвэрээр Євєрхангай аймгийг шинээр байгуулахад
Арвайхээр уулын хошуу татан буугдаж Тєгрєг, Таргат, Дэлгэрэх ,Зїїнбаян-Улаан,
Єндєр єнц, Гучин-Ус сумд /400-600єрхєєр/ болгон зохион байгуулжээ. Мєн аймгийн Баянзїрх сумын тєвд Эрдэнэбандид хутагтын хийдэд тєвлєх Арвайхээр уул хошууны гол сумыг Дэлгэрэх булаг сум гэж нэрлэжээ |
. |
Євєрхангай аймгийн тєв нь 1931 оны 1-р
сараас Баянзїрх буюу Ламын гэгээний хийдийн дэргэд,1931 оны 7-р сараас 1934
оны 6-р сарт хїртэл одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Тїйн
голын цагаан эрэгт байрлаж
байгаад, 1934 оны 6-р сард Євєрхангай аймгийг Арвайхээрийн талд тєвлєрїїлэхээр
БНМАУ-ын 18-р бага хурлын шийдвэр гарснаас эхлэн єдгєє хїртэл энд тєвлєрсєн
байна.1957 онд Дэлгэрэх сумын 1-р багийг єєрчлєн 6 хоринтой хороо захиргааг БНМАУ-ын АИХ-ын тэргїїлэгчдын 1963 оны 11-р сарын 1-ний єдрийн 196 дугаар зарилгаар Арвайхээр хороог " ХОТ" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны єдрийн 33-р тогтоолоор Євєрхангай аймгийн тєвд Арвайхээр сум байгуулж,тєв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ. |
|
| 1926 онд тус суманд анхны сургууль,
клуб, 1931-1936 онуудад банк, цагдаа, Їйлдвэрчний эвлэл, артель, холбоо,соёлын
ордон, мал эмнэлэг, нефть бааз, 1941-1949 онд цэцэрлэг,сонины газар, авто
тээвэр, 1962-1969 онуудад Усны аж ахуй, Зам, Барилга контор зэрэг байгуулагдаж
томоохон тєвлєрсєн суурин бий болжээ. Одоогийн Арвайхээр сум нь монгол улсын тєв хэсэгт оршдог16,2 мянган га нутагтай, газар зїйн тал хээрийн бїсэд
хамрагддаг.Їїнээс 2284 га нь хот суурингийн барилга байгууламж эдэлбэр газар
юм. Нийслэл Улаанбаатар хотоос 420 км зайтай, агаарын болон хатуу хучилттай
авто замаар холбогдсон, эрчим хїчний тєвийн систем, холбоо мэдээллийн нэгдсэн
сїлжээнд холбогдсон болноАрвайхээр хотод 2002 оны эхний байдлаар 4530 єрх, 19946 хїн ам, 23,8 мянган мал тоологдсон.Арвайхээр сум Засаг захиргааны 8 багт хуваагдаж хїн амын 89,7% нь аймгийн тєвд оршин суудаг, хїн амын 33,8% нь 16-35 хїртэлх залуучууд, 55,4% нь хєдєлмєрийн насны иргэд байна. |
|
Тус
суманд ШУТИС-ийн салбар 1, ЕБ сургууль 4, цэцэрлэг ясли 7, Бїсийн эмчилгээ
оношлогооны тєв, єрхийн эмнэлгийн 4 хоршоо, Хєгжимт жїжгийн театр, кино
театр, ОНС музей номын сан зэрэг нийгэм соёлын газрууд ажиллаж байна.Арвайхээр суманд улсын їйлдвэрийн газар 4, ХХК 61, ХК 8, нєхєрлєл 22, хоршоо 13, ХЭАА 33, бїгд 141 гаруй аж ахуйн нэгж байгууллага ажиллаж, аймгийн нийт бїтээгдэхїїний 48%-ийг їйлдвэрлэж байна. |
|
Газар нутаг Тус сум
нь Азийн тєв хэсэг, Монгол улсын тєвийн бїс,Євєрхангай аймгийн тєв хэсэг,
хойд єргєрєгийн 46016I, зїїн уртрагийн 103047I-ийн солбилцолд 16,2 мянган
га газар байрлаж, хангай нурууны зїїн ємнєд салбарын уулархаг ойт тайгын
єврєєс эх авсан Онгийн голын сав толгод бїхий талархаг хээрийн бїсэд далайн
тївшнээс дээш 2000 орчим метрийн єндєрт оршино.Онгийн гол, Дэлгэрэх, Бєєгийн, Бурхи, Дайргана зэрэг гол, рашаантай.Ягаан толгой гэдэг газарт алт, мєнгє, зэс зэрэг єнгєт тємєрлєгийн орд баялагтай. Уур амьсгал. Нэгдїгээр сарын агаарын дундаж хэм -15,50С, долоодугаар сарын агаарын дундаж хэм +15,50С байна. Агаарын хамгийн їнэмлэхгїй дулаан хэм +39,50 С,їнэмлэхгїй хїйтэн -38 С ба олон жилийн дунджаар 253 мм хур тундас унаж, нарны гийгїїллийн їргэлжлэх хугацаа 2848 цаг юм. |
|
| Хєшєє дурсгал. Буга согоот,Талын худаг болон Арвайхээр хотын 1,2,3 дугаар багийн нутагт олон тооны булш бунхан,хєшєє,хадны зураг,хиригсїїр байдаг бєгєєд хамгийн алдартай нь Буга Согоотын хадны зураг юм. Цохиотын хиригсїїр.: Хотын тєвєєс зїїн тийш 8км зайд Цохиот хэмээх газар оршдог.40х30м хэмжжэтэй далантай. Цорцоо толгойн буган чулуу: Арвайхээр хотын тєвєєс 9,5км зайд Цорцоо толгойн ойролцоо оршдог. Чулууны єндєр 65см,єргєн 24см, зузаан нь 18см юм. Согоотын єндєрлєг: 1974 онд Монгол улсад Тээврийн байгууллага їїсч хєгжсєний 25 жилийн ойгоор Аймгийн намын хорооны 1-р нарын бичгийн дарга асан В.Бїнчингийн санаачилгаар босгосон. |
|
Арвайхээр
морины зэс баримал:Уран барималч П.Зулзагын эхээр домогт хурдан хїлэг Арвайхээр морины зэс хєшєєг 1987онд босгожээ. Сурчин,Угалз,Янгир: Хотын баяр наадмын талбайд "Сурчин", "Янгир", "Угалз" зэрэг хєшєєнїїдийг уран барималч Дашзэвэгийн эх загвараар 1967 онд босгожээ. |
|
|
Л.Аюуш баатарын хєшєє. |
|
![]() |
|