|
Байгууллагын гол vйл ажиллагаа:
Хэлтсийн гол vйл ажиллагаа нь: Аймгийн нийгмийн бодлого,тєлєвлєлтийн
хэрэгжилтийн vр нєлєє, vр ашгийг дээшлvvлэхэд чиглэнэ.
· Аймгийн Засаг дарга тvvний орлогч, ИТХ-аас нутаг дэвсгэрийн хэмжээнд
боловсрол, эрvvл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн бvлэг, нийгмийн хамгаалал,
халамж, хvн ам зvй, хєдєлмєр эрхлэлт, хєдєлмєрийн нєєцтэй холбогдох асуудлаар
стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр
боловсруулан гаргах механизмд дэмжлэг vзvvлэх
· Аймгийн Засаг даргын боловсрол, соёл, эрvvл мэнд, биеийн тамир, спорт,
нийгмийн хамгаалал, халамж, хvн ам зvй, хєдєлмєрийн асуудлаарх зєвлєхийн
ллргийг Тамгын газрын даргаар дамжуулан хэрэгжvvлнэ.
|
Байгууллагын эрхэм
зорилго, стратеги:
· НХБХ-ийн vйл ажиллагааны эрхэм зорилго нь: Євєрхангай аймгийг
єєрєє єєрийгєє санхvvжvvлж, бие даан амьдрах чадвартай эдийн засаг,
нийгмийн vр ашигтай цогцолбор болгон хєгжvvлэх бодлого, хєтєлбєр
боловсруулах хэрэгжvvлэхэд нийгмийн асуудлаар цаг vеэ олсон єндєр
мэргэжлийн зєвлєгєє, зохицуулалт,vйлчилгээгээр хангаж, боловсрол,
соёл, эрvvл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн vйлчилгээний чанар,
vр ашгийг эрс дээшлvvлэх явдал юм. Тус хэлтэс нь эрхэм зорилгынхоо
хvрээнд боловсрол, соёл, эрvvл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн
хєгжил, хамгаалал, халамж, хєдєлмєр эрхлэлтийн бодлогын асуудал
хариуцсан vндсэн 4 мэргэжилтэнтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байна.
· НХБХ-ийн vйл ажиллагааны стратегийн мєн чанарнь аймгийн ЗДТГ-ын
vйл ажиллагааны тэргvvлэх чиглэл, Тамгын газрын vйл ажиллагааны
стратеги, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хvрээний зорилт,
чиг vvрэг болон vйл ажиллагааны хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд єндєр
мэргэжлийн, цаг vеэ олсон, шуурхай зєвлєгєє, зохицуулалт, бvх талын
дэмжлэг туслалцаа vзvvлэхэд оршино.
|
|
Байгууллагын тухайн vеийн зорилт:
Манай хэлтэс 2002 онд боловсрол, соёл,биеийн тамир, эрvvл мэндийн
салбарын болон хєдєлмєр, нийгмийн хамгааллын vйлчилгээ, тvvний хvртээмж,
удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ажилгvйдэл, ядуурлыг
бууруулах,нийгмийн бvлгvvдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тєр,
засгаас дэвшvvлсэн зорилтыг хэрэгжvvлэх ажлыг эрчимжvvлнэ гэсэн
зорлттой ажиллаж байна.
|
|