Нэг.Нийгмийн хєгжил
Тус аймагт дээд сургууль 2, хvvхдийн цэцэрлэг 26 ажиллаж, ерєнхий боловсролын 30 сургуулийн 665 бvлэгт 20209 хvvхэд суралцаж, боловсролын салбарт 1320 гаруй багш, ажилтан ажиллаж байна.
Аймагт аймаг дундын оношлогоо, эмчилгээний тєв ажиллаж байгаагаас гадна сум дундын эмнэлэг 1, их эмчийн салбар 17, бага эмчийн салбар 69, эмийн сан 22 ажиллаж, тэдгээрт их эмч 160 шахам ажиллаж байна. 19 суманд соёлын єргєє, 18 суманд номын сан, Арвайхээрт Хєгжимт жvжгийн театр, музей, номын сан, кинотеатр ажиллаж байна.
ХYI зууны сvvлчээр байгуулагдсан Эрдэнэзуу хийгээд эртний болон дундаж зууны vеийн Монголын тvvх, соёлын дурсгалт газрууд бий.

Хоёр:Байгаль, орчин, тvvний хамгаалалт
Євєрхангай аймаг 63,5 мян. хавтгай дєрвєлжин км нутагтай, Монгол Улсын газар зvйн хvйс-тєв цэг нь тус аймгийн Бvрд сумын Онгон хэмээх уулын євєрт байдаг. Тус аймаг vзэсгэлэн тєгєлдєр байгальтай. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, тєв хэсгээр нь хєндийн тал, ємнє хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай. Жилийн дундаж температур +1,2 С/хэм/ бєгєєд эрс тэс уур амьсгалтай, жилд дунджаар 198,8 мм хур тундас бууна.
Тус аймгийн нутаг газар зvйн 3 бvсийг хамрах тул байгалийн vлэмж баялагтай. Тус аймгийн нутагт Хангайн нурууны Хятруун, Битvvт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн тvвшнээс дээш 2000-3590 м єндєрт єргєгдсєн сvрлэг уул,нурууд оршдог. Мєн 24 метрийн єндрєєс буух Орхонголын "Улаан цутгалан *, далайн тvвшнээс дээш 2500 метрийн єндєрт орших байгалийн євєрмєц тогтоц бvхий vзэсгэлэнт Хvйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хєндий зэрэг тэгш уудам талууд, Онги, Таац, Орхон, Ар агуй зэрэг голууд тус аймгийн нутагт бий.
Анагаах эдгээх чадалтай ар, євєр Хятруун, Хамар могойт, Таац, Мєст, Хvрэн хад, Тахь, Хорхой тvрvv, Хvрэмт зэрэг халуун, хvйтэн, том, жижиг олон рашаантай. Эдгээрээс хамгийн алдартай нь Хужиртын рашаан юм.
Хангайд буга, бор гєрєєс, тал хээрт vнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сvvлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бєгєєд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.
Геологи, хайгуулын судалгааны материалаас vзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, єнгєт болон холимог металлын 4,т ємрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна.
Одоо Уянга сумын Баруун сєдтэйн алтны ордод ашиглалт, нарийвчилсан хайгуул, Батєлзий сумын Зvvн Сєдтэй, Тарагт сумын Хуурай сайр, Баянєндєр сумын Хєшєєт, Зvvнбаян-Улаан сумын Шивээт зэрэг газруудад алтны эрэл, vнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь vйл ажиллагаагаа эхлээд байна. Хужирт, Зvvнбаян-Улаан, Богд, Єлзийт, Тєгрєг, Баруунбаян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металлын, Сант, Гучин-ус, Баянгол сумдын нутагт зэсийн, Тєгрєг, Богд сумын нутагт тємрийн, Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин, Тарагт, Есєнзvйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруунбаян-Улаан суманд хvрэн нvvрсний орд, илрэл байдаг. Мєн Богд, Хархорин суманд битум, Богд, Тєгрєг суманд эрдэс будгийн тvvхий эдийн илрэл байгаа бєгєєд барилгын бvх тєрлийн тvvхий эд нэлээд суманд тархсан нь судлагдсан байна.
Гурав.Эдийн засгийн хєгжил
Євєрхангай аймаг хєдєє аж ахуй голлосон эдийн засагтай. Одоо онд таван тєрлийн 1869.0 мян. толгой малтай.
Тус аймаг эрчим хvч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бvтэц харьцангуй илvv хєгжсєн бєгєєд Арвайхээр-Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан. Аймгийн холбооны газар Норвеги улсын тоног тєхєєрємж болох тоон дамжуулах радио релейний шугамтай бєгєєд Герман улсын тоног тєхєєрємжєєр 1700 номер бvхий тоон дамжуулах автомат телефон станц тавьж, єргєтгєл хийжээ. Тус аймгийн 16 сум тєвийн эрчим хvчний нэгдсэн сvлжээнд холбогдсон.
Євєрхангай аймагт улсын vйлдвэрийн газар 3, тєрийн ємчит vйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдмал хариуцлагатай компани 130, нєхєрлєл 46, хоршоо 40, хувиараа эрхлэх аж ахуй 62 ажиллаж байна. Аж vйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжvvд жилд дунджаар 6500,0-7932,1 сая. тєгрєгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж, 7905,0 орчим сая тєгрєгийн борлуулалт хийж байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан аж ахуйн нэгжvvд 377,1 сая.тєгрєгийн барилга угсралт, их засварын ажил гvйцэтгэж, 33,6 орчим мянган тн ачаа, 82,0 мянган хvн тээвэрлэж, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжvvд 589,3 гаруй сая тєгрєгийн бараа борлуулалт хийж байна.
Тус аймагт жилдээ 36,0 мян. тн гурил vйлдвэрлэх хvчин чадалтай Хархорины гурил тэжээлийн vйлдвэр, 150 мянган тн нvvрс гаргах чадалтай Баянтээгийн нvvрсний уурхай ажилладаг. МАА-гаас гарах бvтээгдэхvvнийг дунджаар тооцоход хонины ноос 1164,9 тн, тэмээний ноос 82,4 тн, ноолуур 255,7 тн, бодын хєєвєр 77,7 тн, бодын хялгас 44,5 тн-ыг тус тус бэлтгэх ба ингэнээс 303,8 мян. литр, гvvнээс 5149,7 мян. литр, vнээнээс 9353,4 мян. литр, эм хониноос 1452,0 мян. литр, эм ямаанаас 2164,8 мян. литр сvvг саалийн хугацаанд ашиглах бололцоотой.
Байгалийн vзэгслэнт газар, зам харилцааны єргєн боломжийг тvшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт сумын амралт, рашаан сувиллын газар, Баянговь, Хархорин жуулчны баазууд ажилладаг.
------------------------- о О о -----------------------