Эрдэнэзуу
хийдийн тухай.
1580 онд Автай сайн хан, дvv Тvмэнхэн ноёны хамт 3-р Далай ламтай уулзаж
єєрийн нутагт сvм хийд байгуулахаа амалсанд, 3-р далай лам Хархорум хотын
нэгэн хуучин сvмийг сэргээхийг зєвлєсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан
дахь сvмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол
зуу сvм гэж Єндєр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Дараа нь
1586-1674 онд гурван зуу сvмийн чуулбар ба Ригсvм гомбын сvмvvдийг барьжээ.
Эрдэнэзуугийн 3-р ширээт лам Лувсан-Одсор хуучин Тахай балгасын хэрмийн
нурангийн 4 єнцєгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны
эх суурь боcжээ.
|
|
1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сvм болон Авид бурханы сvмийн
цогцолбор, Тєвийн Их суварганы чуулбаруудыг
босгожээ.1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа
Ламиран сvмийн цогцолборыг 7-р ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ.1796
онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерєнхийлєн
удирдаж Хятадын Юн-да-а пvvстэй vнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан
байна. Энэ засварын vеэр 1796 оны ємнє баригдсан сvмийн барилгуудыг засуулсны
гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга
босгосон байна.
|
|
1802-1813 оны хооронд буян vйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хєрєнгєєр
ємнє барьсан суваргуудын завсар
хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Тvvнээс
хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг,Жанчивлин
аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жvд дацан, Цанидын дацан, 1782 онд
Ламиран дацангийн барилгууд баригдаж цаашид засвар шинэчлэлийн байдлаар
бидний vеийн хvрч иржээ.
|
|
Эрдэнэзуу
хийдийг цогцлоон байсан эхний vед шарын шашны ёс горим тєдийлєн нэвтрээгvй
байсан учир хийдийн ерєнхий тєлєвлєгєєг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан
баримталж байсан ертєнцийн зvг чигийг хvндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ.
Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерєнхий хуваарилалттай
тєсєєт байдлаар хаана ямар барилга барих, мєн тухайн хийдэд барилга барихаар
газар гуйваас хаана газар єгєх зэрэг нарийн ёс горим баримталж байсны
гэрч болон vлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт
дурсгал болж vлдсэн билээ.
|
|
Гадуураа 108 суварга бvхий 400:400 метрийн хэмжээтэй дєрвєн талдаа асар
хаалгатай хэрмэн дотор байдаг Монголын анхны буддын шашны энэ хийд 1792
онд 62 сvм 500-аад барилга,
10000 ламтай байснаа єдгєє 18 сvм дугана
vлдсэнийг 1944 онд улсын хамгаалалтанд авчээ. Одоо уг хийд нь Эрдэнэзуу
музей буюу баруун, зvvн, гол цогчин
дугана, зуугийн сvм ,Их суваргуудын чуулбар, Ламиран дацанд буддын шашны
хурал номын газар vйл ажиллагаа явуулдаг ба жилийн дєрвєн улиралд гадаад
дотоодын жуулчин гийчин тасардаггvй их хєлийн газар болсон юм.
Эрдэнэ зуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан
цорын ганц хийд бєгєєд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж
Юнескогоос эрхлэн гаргасан ,,Монголын тvvх соёлын єв,, номонд бичжээ.
|
| . Тvvх соёлын дурсгалт зvйлийн
талаар.
Євєрхангай аймаг нь хэдэн зуун сая жилийн тэртээ
амьдарч байсан эртний аварга амьтад, хvрэл, чулуун зэвсгийн
болоод Хvннv Тvрэгийн vе, Их Монгол гvрний нийслэлээс єнєєг хvртэл бvх
vеийн тvvхийг, нутаг дэвсгэртээ хадгалсан соёлын хосгvй дурсгалуудыг єлгий
нутаг билээ. Ялангуяа Хархорин сумын нутагт орших Монголын эзэнт гvрний
нийслэл Хархорум хотын туурь, Монгол дахь Буддын шашны тєв Эрдэнэзуу,
Шанхын хийд, Монгол нутагт хvн амьдарч
ирсэн хуучин чулуун зэвсгийн vеийн туурь, Богд сумын нутагт орших Тэвшийн
хадны сvг зураг, Тєгрєг, Гучин-Ус суман дахь эртний vлэг гvрвэлийн чулуужсан
яс, Паалуу, Их дєрєлжийн хадны сvг зураг, Нарийнтээл, Бат-Єлзий, сумын
нутаг дахь бугын зурагт хєшєє, дєрвєлжин булшнууд, Тєвхєн хийд, Уянгын
Мааньт дахь Онгийн цогцолбор дурсгал,
Хайрхандулаан сумын Хєгшин тээлийн аманд орших Хубилай хааны цэргийн цайзын
туурь, Бvрд , Есєн зvйл сумын нутаг дахь Монгол улсын хvйс цэг, Тvрэг,
Их монголын vеийн хvн чулуун хєшєєнvvд, зэрэг дурсгал
нь Монгол улсын тєдийгvй дэлхийн соёлын євийн дурсгалд ч чухал байрсуурь
эзэлдэг юм. Улсын болон аймгийн хамгаалалтын эдгээр дурсгалуудыг улс,
аймгийн бодлого, хєтєлбєрийн vндсэн дээр хамгаалах, сэргээн засварлах,
сэргээн босгох ажлыг дэс дараатай авч хэрэгжvvлж байна. Аймгийн засаг
даргын 2001 оны 74-р захирамжаар тvvх соёлын vл хєдлєх 163 дурсгалын хамгаалалтын
ангилалыг шинэчлэн тогтоож , урьд нь хамгаалалтанд ороогvй байсан Гучингийн
нуруу, Тєгрєг сумын нутаг дахь эртний аварга гvрвэлийн чулуужсан яс зэрэг
тvvх археологийн дурсгалт газрыг хамгаалалтанд авсан байна.
|