ТАНИЛЦУУЛГА       
 
     Урианхай сурын харваа нь эзэн Чингисийн vеэс уламжлагдаж ирсэн тvvхтэй.
Чингис хаан дайн байлдаанаа дуусгаж их цэргээ амрааж эрийн гурван наадам хийхэд цэргvvд нь сумны зэвийг булчуугаар сольж агт морьдынхоо чєдєр цулбуурыг бєєрєнхийлєн зангидаж бай болгон тавьж хэрэглэснээр монгол сурын харвааны эхлэл тавигдсан билээ. Энэхvv харваа нь хэдэн зууныг дамжин Урианхайчуудын дунд уламжлагдаж ирсэн бєгєєд анх vvссэн тэрхvv дvр тєрхєє єнєєдєр хадгалан байгаа нvvдэлчин монголчуудын соёлын нэгэн єв юм. 1997 он хvртэл vндэсний сурын холбооны бvрэлдэхvvнд урианхай сурын зєвлєл нь хавсрага байдлаар ажиллаж байжээ.
 
     1997 оны 6-р сард Эрдэнэт хотод болсон урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээний vеэр 150 гаруй харваачид хуран чуулж урианхай сурын зєвлєлийг 9 хvний бvрэлдэхvvнтэйгээр байгуулжээ. Уг зєвлєлєєс зєвлєлийн даргаар А.Хонгор, нарийн бичгийн даргаар Г. Дамба, гишvvдэд П.Цагаан, Ядамжав, Т.Батсvх, Р.Хоролжав, О.Буянтогтох,Н.Билэгт, Баасандай нарыг сонгосон. Шинээр сонгогдсон зєвлєлийн дарга А.Хонгор Монголын Урианхай сурын зєвлєл vндэсний сурын холбооны дэргэд ор нэр тєдий байх нь харваачдын эрх ашигт нийцэхгvй гэж vзээд Монголын урианхай сурын холбоо байгуулахыг санаачлан уг холбоог vvсгэн байгуулагчдын хурал хийж, Монгол улсад мєрдєж байгаа тєрийн бус байгууллагын хуулийн хvрээнд уг холбоог байгуулахаар шийдсэн юм. Ингээд 1997 оны 11 сарын 11 єдєр Монгол Улсын хууль зvйн яаманд улсын бvртгэлийн №1012568 дугаарт бvртгvvлж, 309 тоот гэрчилгээ авснаар Монголын урианхай сурын холбоо албан ёсоор vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Монголын Урианхай сурын холбоог vvсгэн байгуулагчдын бvртгэл
 

1. А.Хонгор 1958 Холбооны инженер Тэргvvн
2. Г.Дамба Нарийн бичгийн дарга
3. Ядамжав Багш Тэргvvлэгч
4. Хоролжав 1956 Физикч Тэргvvлэгч
5. Батсvх 1962 Хуульч Тэргvvлэгч

     МУСХолбоог vvсгэн байгуулагчдын 1997оны 9-р сарын 15-ны єдрийн хурлаар МУСХолбооны дvрмийг хэлэлцэж баталжээ.
     Энэ дvрмийн 1.1-р зvйлд Монголын урианхай сурын холбоо нь vндэсний сурын євєрмєц нэгэн тєрєл болох урианхай сурын харвааг сурталчлан хєгжvvлэх,харваачдын залуу халааг бэлтгэх,ур чадварыг сайжруулах ,сур харвааны дvрэм,ёс жаягийг нэг мєр ёсчлон мєрдvvлэх,бvх нийтийн бие бялдрыг чийрэгжvvлэх зорилготой ниийгэмд vйлчилдэг тєрийн бус байгууллага мєн гэж заасан юмаа.

Урианхай сурын холбооны их хурал

     Ээлжит их хурал 4 жилд нэг удаа хуралдаж, тэргvvлэгчдээ сонгодог. Тэргvvлэгчид нь тэргvvнээ сонгодог юм.

Холбооны эрхэм зорилго

     Урианхай сурын уламжлалт харваа, тvний ёс жаягийг хойч vедээ хадгалан vлдээж улмаар vндэсний болон олон улсын чанартай орчин vеийн спортын тєрєл болгон хєгжvvлэх явдал юм.

Холбооны гишvvнчлэл

     Холбооны зорилго, vйл ажиллагааны чиглэлийг ойлгон дэмжиж байгаа иргэнийг харъяалал, нас, яс vндэс, ажил мэргэжил, шашин шvтлэг, vзэл бодол, нам эвсэлийг vл харгалзан холбоны бvх шатанд бvртгэж гишvvнээр элсvvлнэ.
     Аль ч улсын иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон холбооны дэмжигч болон хандивлагчаар хамтарч ажиллаж болно.

Уриа

     Хурц-хараа, цэцэн-хараа, шударга-єрсєлдєєн

 

Ёслол хvндэтгэл

     1,5- 2м єндєртэй балин барьж дээр нь євчvv арц шатааж, модноос зурам (тєєрл бvрийн даавуун цацаг) зvvж, vндэсний хувцастай эмэгтэй цацлаа єргєхєд мєн vндэсний хувцастай эрэгтэй Алтайн арван гурван сангаа уугиулж, хавчаахай нумандаа хадаг єргєн уяж тэмцээний эхлэлд хvндэтгэл vзvvлнэ.

Бэлэгдэл, далбаа

Єєрийн бэлэг тэмдэг, далбаатай байдаг бєгєєд тvvнийг тэмцээн эхлэхэд vе vеийн харваачид єргєн мандуулна.

Урианхай сурын магтаал

Тэмцээний эхэнд морин хуурын эгшгэнд урианхай сурын магтаалыг хайлдаг.

Урианхай сурын улсын мэргэн цол,
хvндэт мэргэн тэмдэг ба медаль

     Урианхай сурын харваа нь єєриийн онцлогыг харуулсан дvрс бvхий улсын мэргэний цол, хvндэт мэргэний тэмдэг,тэдгээрийг баталгаажуулсан vнэмлэх, урианхай сурын медальтай байдаг.