Тоо баримт
    Музей ба сvмvvд
     Тэрэлж
     Хонгорын элс
     Ёлын ам
     Хорго
     Баянзаг
     Монгол элс
     Орхоны хєндий
     Бага газрын чулуу
     Хєгнє хаан уул
     Цамбагарав
     Дорнодын тал




Газар зvй

Монгол улс нь 1566,0 мянган кв км буюу нутаг дэвсгэрийн хэмжээ ихтэй далайд гарцгvй орон юм.Тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ нь ойролцоогоор гурван франц эсвэл АНУ-ийн 2 техас мужийн дайтай бєгєєд Чингис хаан Хубилай хааны vеийн Монголын эзэнт улсыг оролцуулалгvй тооцоход 20 дугаар зууны эхэн vеийн Монгол улсын нутаг дэвсгэр нь одоогийнхоос бараг хоёр дахин том байжээ.Єнєєгийн Сибирь нилээд хэсэг мєн Євєрмєнголын нутаг нь нь Монгол улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан бєгєєд эдгээр нь одоо ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтдаг юм.

Монгол улсын нутаг дэвсгэрийг байгаль, цаг уурын нєхцєлєєр нь 6 бvсэд хуваадаг юм.

Говийн бvс

Говь нь Монгол улсын Хятад улстай хил нийлсэн баруун ємнєд, ємнєд нутаг дагуу оршдог бєгєєд энд ургамалийн нєєц бага бороо хур бага ордог байна.Говь нутаг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20 хувийг эзэлдэг ба энд говийн давстай нуур, эртний далайн ёроол байдаг.

Уулын бvс

Уулын бvсэд Ховд, Баян єлгий Говь алтай аймгуудын нутагт орших Алтай, Хангайн нуруу орно.

Энд сэрvvн бєгєєд Монголын бусад бvс нутгийг бодвол чийг нилээд унадаг юм.

Тал ой уул нуруу

Энд тєвийн болон хойд бvс Орхон Сэлэнгийн савд багтах нутгууд орно. Энэ бvсэд багтах нутаг дэвсгэрийн хэмжээ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 25 хувийг эзлэх бєгєєд хvн амын нилээд хэсэг нь тєвлєрєн амьдардаг мал сvргийн нилээд хэсэг нь энэ бvс нутагт байдаг.

Талын бvс

Энэ бvс нутаг нь Монгол улсын тєв, болон дорнод хэсэгт оршдог бєгєєд тус улсын нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлдэг юм.Энд монголчуудын мал сvргээс гадна талын зээрийн сvрэг vй олноороо билчиж байдаг.

Тайгын бvс

Энэ бvс нутагт Монгол орны хойд хэсгийн Хэнтий Хєвсгєлийн уулсуудорчмын нутаг ордог ба энэ Сибирийн их тайгын vргэлжлэл ємнєд хэсэг нь юм.Энд Монгол орны бусад нутаг дэвсгэрvvдээс харьцангй чийглэг євєлдєє хvйтэн байдаг.

Монгол орны нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзэлдэг ємнєд хэсэг нь Говь нутаг бєгєєд євс ургамал тачир мэт байвч хонь ямаа тэмээ зэрэг мал амьтад билчээрлэн амьдрахад бололцоотой ба элс эртний далайн ёроол их хэмжээтэй оршдоггvй тал хээрийн маягтай бvс нутаг юм.Монголын нутгийн нилээд хэсэг нь тал хээрийн бvсд багтах ба энд Чингис хааны vед эзлэн тvрэигийлэх аян дайдаа амжилттай ашигладаг басйан адуун сvрэг ихээхэн байдаг.

Монгол орон далайн тvвшнээс дээр єндєрт оршдог орон бєгєєд нутаг дэвсгэр нь дунджаар далайн тvвшнєєс дээш 158 м -т оршдог.

Монгол орны алс баруун хязгаарт тус улсын мєнх цаст оргилуудтай хамгийн єндєр уулс байдаг ба тэдгээрээс хамгийн єндєр нь далайн тvвшнээс дээш 4374 м єндєр бvхий Таван богд уул юм. Хад асга ихтэй сvрлэг сайхан Алтайн єндєр уулсуудын хооронд цєлєрхєг нутаг орших ба тэнд бараг бороо ордоггvй байна.

Монголын тєв хэсэгт хамгийн єндєр оргил Отгон тэнгэр уул нь далайн тvвшнээс дээш 3905 м-т орших Хангайн нуруу оршдог.Хангайн нурууны ар талаас Монгол орны хамгийн том Сэлэнгэ мєрєн эх авч урсдаг.

Харин Монгол орны хамгийн урт гол нь тус улсын дорнод хэсэгт орших Хэрлэн гол юм.Дорнод Монголын хамгийн том уулархаг нутаг нь Улаанбаатар хотоос зvvн хойт зvгт орших Хэтийн нуруу бєгєєд энэ бvс нутаг нь аялал жуулчдын хувьд хvч очиход хамгийн бололцоотой нутаг юм. Хэнтийн нуруу ой мод ихтэй уулын тvргэн урсгалт голтой єндєр сvрлэг оргилуудтай бєгєєд хамгийн єндєр нь далайн тvвшнээс дээш 2800 м єндєрт орших Асралт хайрхан уул юм.

Монгол орон олон тооны цэнгэг болон давстай устай нууруудтай, эдгээр нуурууд орчмоор явган аялал хийж цэнгэг уст нууруудаас загасчладаг бєгєєд хамгийн алдартай vзэсгэлэн тєгєлдэр нь Хєвсгєл нуур юм.Хєвсгєл нуур нь дэлхийн цэнгэг усны 2 орчим хувийг агуулдаг.Харин Монгол орны хамгийн том нуур нь давстай ус бvхий Увс нуур ба Ачит, Yvрэг, Тэрхийн цагаан зэрэг нарийвчилсан судалгаа хийгдвэл зохих олон нуур байдаг.