Учир нь Манж улс хvчирхэг болж ирэхийн хамт албан хэргээ манжаараа
явуулах єєрийн гэсэн усэг бичигтэй болох хэрэгцээ гарч ирсэн бєгєєд
бичиг зохиох хугацаанд монгол бичгийг бараг тэр хэвээр нь шахуу
хэрэглэж манж хэлийг тэмдэглэж байсан гэдэг.
Ямартаа соёмбо бичгийн эхний бярга тэмдэг нь
манжийн тvрэмгийлэлийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны vеээс єнєє хvртэл
Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон
тасралтгvй уламжилсаар єнєєдрийг хvрсэн алтан соёмбо юм.
Уран Занабазарын урлал, гоо зvй тєгєлдєр Соёмбо vсгийг 200-аад
жил голдуу халхын хvрээ хийдэд сvмийн барилгын чимэглэлд хэрэглэж
байсан бєгєєд мєн тєрийн тамга, ном судрын толгой vсгийг бичиж уламжилсан
нь бидний vед гоё сайхан vсгийн дурсгал болон vлдсэн юм.
Соёмбо vсгийн бичлэг нь монгол бичгийн адил дээрээс доош босоо бичих
журамтай бєгєєд зурлага нь хичээнгvй бичгийн хэлбэрийг баримтална.
Эл vсгээр бурхны шашны цєєн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх
боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй.