Мянган жил, тvмэн он дуурсах
Бичиг vсэг минv...
English | Mongolian
Цогтын хадны бичиг 1620 он

" Мянган жил тvмэн єдєр дуурсах бичгийнхээ бэлгэ тэмдгийг энд зассан чулуунаа сийрvvлэв би " хэмээсэн омог бардам vгтэй Тариатын гэрэлт хєшєє, нvvдэлчин монголчууд бичгийн соёлоо хэрхэн дээдэлж байсныг гэрчилмой.

Дэлхий дахины эрдэм соёлын их єв сангийн нандин эрдэнийн нэг бол монгол бичиг билээ. Дvрс хэлбэр нэн содон євєрмєц монгол бичгийн vvсэл гаралыг судалсан эрдэмтэн мэргэд тvvний мєр улбааг 1300-д жилийн тэртээх тvvхийн баримтаас олж илрvvлснийг vзвэл монгол туургатны бичиг vсэг єнє эртний тvvхтэйн нотолгоо билээ.

монгол (баяр vсэг)

Тvvхийн энэхvv урт удаан хугацааны турш монголчууд дєрвєлжин, тод, соёмбо, вагиндра гэх мэт олон бичиг vсэг хэрэглэж байсан хэдий ч монгол бичгийн дэг дvрэм, хэмжээ харьцаа, хєдєлгєєний хэлбэр, бичлэгийн ур ухаан, нутгийн олон аялгууны авиа зvйн онцлогт зохицдог зэрэг сонгомол чанар нь тvvхийн хатуу сорилтыг даван туулж, халагдсан ч хадгалагдсаар ирсэн юм.

Монгол бичиг бvтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй, ижил дуудлагатай утга єєр vгийг ялгаж бичдэг. Vгийн vндэс эвдэрдэггvй, аливаа vгэнд эгшиг элбэг болохоор сонсоход улам яруусан аялгуу найрлага нь жигдэрдэгээс гадна дээрээсээ доошоо нар зєв эргэн бичигддэг босоо байрлалтай цорын ганц бичиг билээ.

монгол бичиг

Бусад орны бичигтэй харьцуулахад монгол бичгийн зурлага тэмдэг цєєхєн хирнээ харийн ямар ч хэлийг дуу авиагаар нь галиглан буулгах онцлогтой. Манай ахмад vеийнхэн гадаадад сурч байхдаа багшийнхаа ярьсан лекц яриаг монгол бичгээр тєвєггvй гvйцэн тэмдэглэж бvйн олны гайхашлыг тєрvvлдэг байжээ..

"Мянган жил, тvмэн он дуурсах " гайхамшигт бичгийнхээ уламжлалаа таслалгvй, хойч vедээ хvргэж, ойлгуулан эзэмшvvлэх эрхэм vvрэг єнєє vеийн залуус бидэнд ноогдож буй учир шамдан суралцах нь цаглашгvй ач тустай билээ.

Мэргэдийн хэлсэн vгнээс

 

Цээр ёс