Их зохиолч И. Инжинааш:
"Хянамгайгvй ард єєрийн монгол vсгээ туйлд хvртэл хичээн хянахгvй
бєгєєд хоёр нэг харь vсэг танивал даруй монгол бичгээ басамжлан монгол
vгээр… санааг бvртгэн гаргаж яахин чадна".
Онходын Жамьян гvн:
" Манай монгол улс эрдэм соёл юугаа бадруулахыг нэн ихэд хичээж
насан залуу ухаан сэргэлэн багачуудыг гадаадын хэлбичгийн сургуульд
явуулж бvхий нь нэн сайшаалтай бєгєєд гагцхvv єєрийн vндэсний монгол
vсэг бичгийг урьдаар шамдан сурваас зохино. Учир юун хэмээвээс гадаад
улсын хэл бичигт хэдий боловсорсон боловч монгол vсгийг тvшиглэн
мэдэхгїй болбоос гадаад улсад элэглэгдэх тєдийгvй бас ч нэгэн зvйлийн
их хэрэг дутагдах буй за".
Буриадын эрдэмтэн Цэвээн:
"Єєрийн тєрєлх хэл ба бичгээр олон ухааны сургууль эрхлэхгvй
дан гадаадын хэл ба бичгээр сургах болохул єєрийн хэлбичиг гээгдэж,
яс vндэс шашин юугаа алдахын аюул ирэх болов уу хэмээн болгоотжилмуй"
Хичээнгїй сайд Б.Цэрэндорж::
"Та нар юм бага сурч байна. Юуны ємнє vндэсний хэл бичигтээ
мохоо хvн цаашаа эрдэмд ахиж чадахгvй юм шvv".
Ардын зохиолч, их эрдэмтэн Ц.Дамдинсvрэн:
"Зарим хvн хуучин vсэг удахгvй устах ба ер хэрэггvй, яршигтай
бvдvvлэг тул сурах хэрэггvй гэх мэт санана. Энэ бол их хэмжээний
мангуу бодол мєн" /Хожим дээдсийн даалгавраар кирилл шинэ vсгийн
дvрмийг зохиосноо амьдралдаа хийсэн гурван том нvглийн нэг гэж хэлдэг
байсан гэдэг/
Доктор Д. Баттогтох:
"Монгол бичиг бол монголчуудын оюуны хэрэгцээг 1000-аад
жилийн турш тууштай хангасаар ирсэн, монгол хэлний гол ёс, зохицол,
дvрэм зvйд болон монгол хvний бодож сэтгэх євєрмєц онцлогт нарийн
тохирсон, цєєхєн зурлага ялгах тэмдгээр хэлнийхээ бvх авиаг тэмдэглэсэн
vсэг зvйтэй, монголын олон аялгууны нийт дундын шинжийг хадгалсан,
бичлэгийн олон тиг хэв маягтай, євєрмєц содон хэлбэр зохиомжтой,
сонгодог бичиг болтлоо бичих горим, дvрэмзvй нь цэгцэрч боловсорсон
vндэсний соёлын охь шим болсон бичиг болно".
Академич А.Лувсандэндэв:
"Ер нь уйгаржин монгол бичгийг маш єндєр хэлний шинжлэгчид
боловсруулсан нь илэрхий байна. Тэд монгол хэлний авиан зvйн онцлог,
євєрмєц хууль, эгшиг гийгvvлэгчийн зохицох ёсыг сайн мэддэг байж
тvvнийг vсгийн дvрэмд маш чадамгай ашиглажээ".
Доктор Ц.Шагдарсvрэн:
"Эх хэлээ vндэстэй нарийн зєв сурч судлахад монгол бичиг
маань vндсэн суурь нь ч, зєв бурууг ялган шийтгэх хэмжvvр нь ч мєнєєс
мєн болдог тул монгол хvний соёл боловсролын бахархал болсон монгол
бичгээ шимтэн сурч судлах сайхан улирал 50 жил завсарлаад сая нэг
ирлээ".