Монгол бичиг зориулалтаас хамааран бичлэлийнн хэдэн тєрєлд хуваагддаг.
Хичээнгvй - эл бичгээр албан бичиг хєтєлдєг журамтай. Манай
улсын архив номын санд олноор хадгалагдаж байгаа данс тушаал , захирамж,
єргєх бичиг, баримт бvгд энэ тєрлєєр бичигдсэн байдаг.
Бичгийн хэлбэр нь ацаг шvдтэй, тогтуухан, vг vсэг, утгын алдаа
мадаггvй, баллаж сохолсон зvйлгvй, мєр тэтгэх, мєр дарах ёсыг чанд
баримталсан нямбай сайхан бичсэн байх ёстой.
Мєн салаа утга санаатай буюу нийт даяарт ойлгомжгvй vгийг оруулдаг
ёсон байгаагvй.
Захидал, албан бичигт хэрэглэдэг тогтмол vгийн толь монголчуудын
бичгийн хvмvvсийн дунд гар бичмэл болон бараар нэлээд тархсан байжээ.
Vvнээс тоймтой том нь гэвэл Засаг вангийн хошууны захирагч занги
Баянбилгийн зохиосон "Албан хэргийн тогтмол vг" гэдэг
дєрвєн дэвтэр нэг дугтуй чулуун барын толь бичиг байсан билээ.
Монголчуудын албан бичигийн уламжлалаас vзвэл дээш єргєх бичиг,
зэргэмжээ хvнд илгээх бичиг, доош нь явуулах бичиг гэж хуваадаг,
цєм бичих нарийн журам горимтой байсан нь тодорхой харагддаг.
Монголын олон алдарт бичгийн хvмvvс, бичээч нар таталган хэлбэрийг
тєдий л ойшоон vздэггvй байсан бєгєєд "сайн бичээчийн гурван
чаддаггvй юм" гэдэг тусгай нэр бvхий зvйл тэдний дунд уламжлагдсаар
яваандаа дагаж мєрдєх хууль мэт болсон байлаа.
Тэр чаддаггvй гурван зvйл нь юу гэвэл, нэгд, ацаг шvдгvй бичиж
чаддаггvй,
хоёрт, буруу бичиж чаддаггvй, гуравт, удаан бичиж чаддаггvй гэсэн
гурван зvйл болой.
Энэ нь монгол бичгээр бичvvлж сургах vндсэн 3 зорилготой холбоотой.
Vvнд, зєв бичvvлж сургах, сайхан бичvvлж сургах, тvргэн бичvvлж
сургах юм.