 |
|
|
Єєрсдєє даалимба
хєдєс ємсдєг,vр ачаа нэхийд єлгийддэг,
Номыг харин торгоор баринтаглаж дээдэлдэг
Монгол тvмний минь заншил даанч єєдрєг! |
- Ном бичгийг хvндлэхийн учир дээд талыг нь буруу
харуулах, дорогш хандуулахыгцээрлэнэ. Зєрчвєєс алдас болно.
- Ном бичигтэй цаасаар юм арчиж зvлгэхийг цээрлэнэ. Зєрчвєєс ном эрдэм
барагдана, доройтоно гэнэ.
- Ном судрыг хамаа бус газар хадгалахыг цээрлэнэ. Нэн ялангуяа хєлийн
шvvгээ, авдарт хийх, хєлд гишгэгдэх, хvн дээгvvр нь алхах газар хаяхыг
цээрлэнэ. Vл хэрэгсвээс "Эрдэм номгvй эргvv мунхаг" болно,
их нvгэл, алдас болно гэнэ.
- Ном судар, бичгийг усанд vйх, хог дээр хаяхыг цээрлэнэ. Зєрчвєєс
цагаатгашгvй алдас болно. Эрдэм номын тэнгэр хаяна гэнэ.
- Ном судрыг сэвтээх, урахыг цээрлэнэ. Vл хэрэгсвээс эрдэм ном сурах
заяа буян зайлна гэнэ.
- Ном бичиг хvнд єгєх, урилга заллагын бичиг гардуулахдаа толгой талыг
нь авч буй хvний єєдєєс хандуулахыг цээрлэнэ. Заавал єєрийн бие єєдєє
хандуулж єгдєг нь цаад хvнээ хvндэлж буйн тэмдэг бєлгєє.
- Ном бичиг vзэж байгаад дэлгээтэй орхихыг цээрлэнэ. Зєрчвєєс мартамхай
болно гэх буюу ном муу сурна гэнэ. |
|