Хvcнэгт
HTML хvснэгтvvд нь єєрийн вэб бичиг баримтанд мэдээллийг хувиарлах бас нэгэн
бvтээлч арга зам юм.Зєвхєн энгийн хvснэгтvvдээс гадна, таны хуудасны элементvvдийг
илvv нарийн байрлуулах хvснэгтvvдийг браузерууд олгодог.Vvнд таны хvснэгтийн
визуал утгуудад нэмэхийг зєвшєєрдєг маш олон шинэ нэмэлтvvд бий.
Хvснэгтvvдийг тодорхойлдог vндсэн тагууд нь: <table>, <caption>,
<tr>, <th> болон <td> нар юм.
<table> таг нь хvснэгтийг хvрээлдэг бєгєєд хvснэгтийг бvрдvvлдэг
дэвсгэрийн єнгє, хvрээний хэмжээ, нvд хоорондын зай гэх мэтийн тодорхойлогчдын
утгыг олгодог.
<caption> таг нь <table> таг дотор байрлах бєгєєд
хvснэгтийг гарчигаар хангадаг байна.
<tr> тагууд нь хvснэгтийн аль мєр болохыг заадаг бєгєєд
мєрийн нvд бїрийн тагуудыг агуулдаг.
<th> болон <td> тагууд нь хvснэгтийн
нvдvvдийг єєрсдєє заадаг бєгєєд <th> нь толгой нvд(header cell), <td>
нь ердийн нvдийг заадаг. <th> болон <td> тагууд нь хvснэгтийн нvд
бvр дэх мэдээллийг хvрээлдэг.
Хvснэгтийн нvднvvд нь хvснэгтийн мєрєєр хєндлєн тодорхойлогддог.
Мєр дэх нvднvvдийн тоо нь <tr> тагд агуулагдах <th> болон <td>
тагуудын тоогоор тодорхойлогддог юм.
Хэрвээ хvснэгтийн нvдний єргєн нь нэг мєрєєс илvv(rowspan аттрибутыг ашигласнаас)
байвал доодох мєрvvд нь нvдийг автоматаар багтаадаг бєгєєд нэмэлт нvдний таг
хэрэггvй юм.
Одоо HTML хvснэгтийн жишээ vзье.
<table border cellspacing=0 cellpadding=5>
<caption align=bottom>Kumquat versus a poked eye,by gender</caption>
<tr>
<td colspan=2 rowspan=2></td>
</tr>
<tr>
<th>Eating Kumquats</th>
<th>Poke in the Eye</th>
</tr>
<tr align=center>
<th rowspan=2>Gender</th>
<th>Male</th>
<td>73%</td>
<td>27%</td>
</tr>
<tr align=center>
<th>Female</th>
<td>16%</td>
<td>84%</td>
</tr>
</table>

Дээрх жишээг Internet Explorer болон Netscape 2 дээр vзvvлэв.
Хvснэгтийн нvдэн дэх єгєгдєл нь HTML бичиг баримт дээр байрлагдах дурын єгєгдєл байж болно. Энэ нь текст, зурагнууд, шошгон текстvvд болон бусад HTML бvтцvvд байж болох юм.Хvснэгтийн нvднvvд нь єгєгдлийнхєє хэмжээний хэрээр єєрчлєгддєг.
<table> таг
Хvснэгтvvд нь браузер цонхонд урсагч объект мэтээр танилцуулагдсан юм. Тэдгээр
нь ихэвчлэн браузер цонхны зvvн талд(эсвэл тєвд) байрладаг.
Текст нь хvснэгтийн дээр эсвэл доор нь байрладаг бєгєєд хажууд нь байрладаггvй
юм. Иймээс Internet Explorer болон Netscape нь хvснэгтийн байрлалыг олгож, текстийн
эргэн тойронд зvvн эсвэл баруун талд нь байрлуулахын тулд <table> тагд
align аттрибут санал болгосон. Ингэсэн тохиолдолд текст нь хvснэгтийн
эсрэг талд нь байрладаг.
hspace болон vspace аттрибутууд нь хvснэгт болон
хvрээлж буй зvйлсийнх нь хооронд тусгай зай нэмэхэд хэрэглэгддэг. hspace
нь хvснэгтийн зvvн болон баруун талд нь, vspace нь хvснэгтийн
дээд болон доод талд нь зай нэмдэг. Эдгээр аттрибутуудын тоон утга нь цэгээр
єгєгдєнє.
width аттрибут нь хvснэгтийн єргєнийг хянах боломж олгодог. Хvснэгтvvдийн
єргєн нь ихэвчлэн єгєгдлийнхєє хэрээр єєрчлєгддєг юм. Хvснэгтийн єргєнийг цэгээр
эсвэл vндсэн цонхны єргєний хувиар олгодог.
Жишээ нь:
<table width="100%">
Хvснэгтийн нvдний хэмжээ нь хамгийн том єгєгдлийн хэрээр єєрчлєгддєг. Иймээс
хvснэгт чинь хvссэн хэмжээнээс чинь єргєн болж болох юм. Хэрвээ хvснэгтийн нvднvvд
нь догол мєр мэтийг агуулсан текстийг агуулж байвал браузер таны хvсэлтийг байрлуулдаг
байна.
<table> тагийн border аттрибут нь хvснэгтийн гадаад болон
дотоод хvрээнvvдийг хянахад ашиглагддаг. Хvрээний єргєний тоон утгыг цэгээр
олгоно. border=0 vед хvснэгтийн хvрээ браузер дээр ачаалахад харагдахгvй.
Нvд бvрийн эргэн тойрны хvрээний зайг <cellpadding> болон
<cellspacing> аттрибутуудыг <table> тагд нэмснээр
удирдаж болно. Хоёуланд нь цэгээр утга олгодог. Cellpadding нь
нvдний єгєгдлийн болон ирмэг хоорондын зайг олгодог харин cellspacing
нь нvднvvд хоорондын зайг тохируулдаг.
Нэмэлт аттрибутууд нь зєвхєн Internet Explorer-д хvчинтэй.
<caption> таг
Та бvхэн хvснэгтэндээ <table> таг дотор <caption>
таг ашиглан гарчиг єгч чадна. Netscape болон Internet Explorer хоёулаа, хvснэгтийн
гарчгийг єєрийнх нь дээр голлуулж байрлуулдаг.
Netscape болон Mosaic-д align аттрибут нь top,bottom гэсэн
2 утга авдаг. Эдгээр нь танд, гарчгийг хvснэгтийн дээр эсвэл доор байрлуулахыг
зєвшєєрдєг юм. Default утга нь top байна.
Internet Explorer-н хувьд align аттрибут нь хэвтээ чиглэлийн дагуу
утгаа авдаг. Єєрєєр хэлбэл left(зvvн), right(баруун), center(тєв) гэсэн
утгууд авдаг байна. Гарчгийг босоо чиглэлийн дагуу байрлуулахын тулд <caption>
таг нь valign аттрибутыг авдаг.
Valign аттрибут нь top болон bottom утгуудыг авдаг.
Internet Explorer-н хувьд default утга нь top centered(хvснэгтийн дээр голлуулсан)
байдаг.
<tr> таг
Хvснэгтийн мєр бvр нь <tr> тагаар vvсдэг. <tr>
таг дотор <th> тагийн тодорхойлдог хvснэгтийн толгой(header)-г
агуулдаг нvднvvд болон <td> тагийн тодорхойлдог єгєгдлvvд оршдог
юм.
<tr> тагд єргєн ашиглагддаг 2 vндсэн аттрибут байдаг.
Align аттрибут нь мєр дэх нvднvvдийн єгєгдлийн хэвтээ чиглэлийн
дагуух байрлалыг заадаг. Уг аттрибут нь left(зvvн), right(баруун) болон
center(тєв) утгуудыг авдаг.
Valign аттрибут нь мєр дэх нvднvvдийн єгєгдлийн босоо чиглэлийн
дагуух байрлалыг заадаг. Уг аттрибут нь top(орой), middle(голд), bottom(ёроолд)
утгуудыг авна.
Netscape уг аттрибутад baseline утгыг санал болгосон. Энэ утга нь нvдний
єгєгдлийг тухайн мєр дэх єєр нvдэн дэх текстийн дээд шугмын vндсэн шугмын дагуу
байрлуулдаг.
<th> болон <td> тагууд
<th>(table header) болон <td>(table data)
тагууд нь HTML хvснэгтийн <tr> таг дотор оршдог бєгєєд нvднvvд болон мєр
дэх нvд бvрийн єгєгдлvvдийг vvсгэдэг. Эдгээр 2 таг нь, Netscape болон Mosaic-д
<th> нvднvvд нь тєвд нь голлосон bold форматтай текст бvхий default
утгатай, харин Internet Explorer-д <th> нvднvvд нь bold форматгvй
байдгаас єєр ялгаагvй юм.
<td> нvдний єгєгдлvvд нь default-раа зvvн талд нь vндсэн фонт(3)-тойгоор
байрладаг.
Эдгээр тагуудын аттрибутуудыг "Тагууд"
хэсгээс тодорхой судална уу!
Нvднvvийг хэмжих нь
Хэд хэдэн мєр болон багануудаар хvснэгтийн нvднvvдийн хэмжээг авах нь маш энгийн.
Энэ чадвар нь colspan болон rowspan аттрибутуудтай
<th>, <td> тагуудад оршдог билээ. Эдгээр аттрибутуудын утгыг цэгээр
олгоно.
Жишээ нь:
<td colspan=3>
Энэ нь браузер, дээд болон доод мєрнvvдийнх нь 3 нvдний хэмжээтэй тэнцэх
хэмжээ бvхий 1 нvд авна гэдгийг харуулж байна.
Colspan аттрибуттай тєсєєтэй rowspan аттрибут нь нvдийг, доош
нь хvснэгт дэх 2 болон тvvнээс дээш мєрєєр сунгадаг байна. Та rowspan
аттрибутыг хамгийн дээд талын мєрийн <th> болон <td> тагд агуулж,
vvнийхээ утгыг холбохыг хvсэж буй мєрийн тоотой тэнцvvгээр олгох хэрэгтэй. Тэгвэл
тухайн нvд нь одоогийн мєр болон тvvний доод мєрийн нvднvvдийн тоотой ижил хэмжээтэй
зайг авах болно.
Жишээ нь:
<td rowspan=3>
Энэ нь одоогийн мєр болон дээр нь, уг мєрний доодох 2 мєр бvхий нvд vvсгэнэ.
Та rowspan болон colspan аттрибутуудыг мєр болон баганыг 2-ууланг
нь нэгтгэдэг нvд vvсгэхийг хvсвэл хослуулж ашиглаж болно.
Жишээ нь:
<td rowspan=2 colspan=2>
Internet Explorer-н хvснэгтvvд
2.0 хувилбараасаа хойш Internet Explorer нь хvснэгтийн тагууддаа аттрибутуудынхаа
тоог єсгєжээ. Эдгээр аттибутууд нь танд дэвсгэрийн єнгє болон хvрээний єнгєнvvдийг
олгох боломж єгчээ. Тэдгээр нь хvснэгтэд бvхлээр нь, зєвхєн мєрнvvд болон зєвхєн
нvднvvдэд утга олгоход хэрэглэгддэг.
Аттрибут бvр нь RGB єнгєний утгууд болон стандарт єнгєний нэрний утгуудыг хvлээн
авдаг.
Bgcolor
аттрибут нь хvснэгтэн дэх нvднvvдийн дэвсгэр єнгийг олгоход хэрэглэддэг. Та
хvснэгтийг бvхэлд нь нэг єнгєєр, хvсвэл мєр болон нvд бvрийг єєр єнгєєр будсан
ч болно. Энэ нь Netscape-д мєн хvчинтэй.
Internet Explorer нь дэвсгэр єнгє тодорхойлохтой тєсєєтэй background
аттрибуттай. Энэ аттрибут нь хvснэгтэнд дэвсгэр зураг олгодог. Уг аттрибутын
утга нь зургийн файлын хаяг байна.
Bordercolor
аттрибут нь хvснэгтийн хvрээний vндсэн зурвасын єнгє олгоход хэрэглэгддэг.
Bordercolorlight аттрибут нь хvснэгтийн хvрээний дээд зvvн зурвасын
єнгє олгоход хэрэглэгддэг. Bordercolordark хvснэгтийн хvрээний
доод баруун зурвасын єнгє олгоход хэрэглэгддэг.
Internet Explorer-д єєр хvснэгттэй холбоотой <col>,<colgroup>,
<tbody>, <thead> болон <tfoot> тагууд байдаг.
Эдгээрийн тухай "Тагууд" хэсгээс
vзээрэй.