Frame
Фреймvvд нь vндсэн браузер цонхыг, салангид мэдээллvvдийг нэг дор байрлуулдаг
жижиг дэд цонхнууд(frames)-д хувaaхыг зєвшєєрдєг. Фреймийг ашигласнаар мэдээлэлvvд
нь эмх цэгцтэй, ойлгомжтой, уншихад хялбар болдог байна. Фрейм бvр нь тус тусдаа
*.htm, *.html єргєтгєлтэй файл байх ёстой. Фрейм боловсруулахын тулд: <frameset>
болон <frame> гэсэн 2 таг ашиглана. <noframes> таг нь non-frame
браузеруудыг, сонголтуудаар хангахад ашиглагддаг.
Frameset(фреймvvдийн олонлог) нь браузер цонхны эзэмшиж буй фреймvvдийн
цуглуулга юм. Frameset(фреймvvдийн олонлог) тагийн column(багана)
болон row(мєр) тодорхойлогч аттрибутууд нь фреймийн мєр болон баганын
эхний хэмжээ болон дугаарыг тодорхойлно.
<frame> таг нь ямар html мэдээлэл(файл) байгааг мєн холбоос хийхэд
хэрэглэгдэх фреймийн нэрийг тодорхойлдог.
Жишээ нь:
<html>
<head>
<title> HTML Lesson </title>
</head>
<frameset rows="60%,*" cols="65%,20%,*">
<frame src="frame1.html">
<frame src="frame2.html">
<frame src="frame3.html" name="fill_me">
<frame scrolling=yes src="frame4.html" >
<frame src="frame5.html">
<frame src="frame6.html">
<noframes>
You are using a browser that does not support frames.
<a href="frame1.html">Take this link</a>to the first HTML
document in the set.
</frameset>
</html>

Нэмж хэлэхэд scrollbar-ууд нь, хэрвээ мэдээлэл нь фреймийн хэмжээнээс илvv гарвал
автоматаар гардаг. Мєн scrolling=no аттрибутаар scroll-гvй болгоно.
Єєр нэг сонирхууштай зvйл бол frame тагийн name аттрибут юм. Нэрлэсэн
хойно та холбоос хийх тодорхой фреймээ заахад хялбар болдог. Ингэхийн тулд холбоос
хийсэн <a> тагдаа target аттрибутыг нэмнэ. Жишээ нь: "new.html"
нэртэй файлыг бидний жишээн дээрх "fill_me" гэж нэрлэсэн frame3 цонхонд
холбохын тулд доорх кодыг бичнэ.
<a href="new.html" target="fill_me">
Фреймийн тєрєл янз
<frameset> таг нь фреймvvдийн цуглуулгыг эсвэл бичиг баримт дах
єєр frameset-г тодорхойлдог. <frameset> таг нь <body>
тагийг орлодог. Та бvхэн коддоо <head> болон <frameset>
тагуудын дэд тагуудаас єєр тагийг агуулах хэрэггvй юм.
<frameset> таг нь багана(cols), мєр(rows)-н дугаар болон
хэмжээг заадаг 2 аттрибуттай. Эдгээр аттрибутууд нь frameset(фреймvvдийн олонлог)-г
хэсэг болгон хуваадаг бєгєєд хоёулаа тодотгол (" ") тэмдэгт болон
таслал( , )-ыг авдаг байна.
Rows болон cols аттрибутууд дах утга нь 3 янзаар тодорхойлогддог.
Vvнд 1.Цэгээр тодорхойлсон абсолют дугаар, 2. frameset(фреймvvдийн олонлог)-н
нийт єргєн болон єндрийн порцент(хувь)-р, 3. Эсвэл хажуугийнх нь элементийг
нь тодорхойлсны дараа vлдсэн хэсгийг нь орцоор нь тодорхойлдог.
Жишээ нь:
1. <frameset rows="150,300,150">
Энэ нь цонхыг хєндлєнгєєр нь 3 хуваана. Дээд болон доод 2 хэсгийнх нь єндєр
150 цэгийн єндєртэй. Харин дунд хэсгийнх нь єндєр 300 цэгийн єндєртэй.
2. <frameset rows="25%,50%,25%">
Энэ нь дээрхийн утгыг хувиар єгсєн нь юм. Нийт хэмжээгээ 100% гэж vзэх нь ойлгомжтой
бизээ.
3. <frameset cols="50, *">
Мєр баганын хэмжээг єгєхдєє од(*) тэмдэгтийг ашиглах нь маш хялбар байдаг.
Энэ жишээнд цонхны зvvн хэсэг 50 цэгийн єргєнтэй харин vлдсэн хэсэг нь баруун
баганад харъяалагдана. Од(*) нь нэгээс илvv мєр баганад хэрэглэгдэнэ.
<frameset rows=" *,100,* ">
Энэ нь, дундах хэсэг нь 100 цэгийн єргєнтэй, vлдсэн 2 хэсэг(дээд, доод) нь ижил
єндєртэй цонх vvсгэнэ.
Хэрвээ од(*)-ын ємнє integer утга бичвэл хамаарагдаж буй мєр эсвэл багана нь
тєдий чинээ ихэсдэг байна. Єєрєєр хэлбэл vржигддэг юм.
<frameset cols="10%, 3*, * , * ">
4 багана vvсгэнэ. Эхний багана нь frameset(фреймvvдийн олонлог)-н нийт єргєний
10%-г эзэлнэ. 2-р багана нь vлдсэн єргєний 3/5-г, сvvлийн 2 нь тус бvрдээ 1/5-г
эзэлнэ.
Ер нь од(*)-г ашиглаж frameset(фреймvvдийн олонлог)-н зайг хувиарлах нь хялбар
юм.
Vvрлэсэн Frameset
Vvрлэсэн буюу хэд хэдэн <frameset> тагийг ашигласнаар, илvv боловсронгуй
фреймийн тєрлvvдийг гаргаж болно.
Жишээ нь:
<frameset cols="50%, * ">
<frameset rows="50%, * ">
<frame src="frame1.html">
<frame src="frame2.html">
</frameset>
<frameset rows="33%,33%, * ">
<frame src="frame3.html">
<frame src="frame4.html">
<frame src="frame5.html">
</frameset>
</frameset>
Уг жишээ нь 2 баганатай тєрєл юм. Эхний багана нь 2 мєртэй, дараагийн багана
нь 3 мєртэй байна. Хамгийн эхний <frameset> нь багануудыг, харин vvнд
vvрлэсэн 2 <frameset> нь мєрийг тодорхойлж байна.
<frame> тагийн тухай
<frame> тагууд нь биеэ даасан элементvvд тул хаалтын таг шаарддаггvй
юм.
Фреймvvд нь frameset(фреймvvдийн олонлог)-д багана баганаар, зvvнээсээ баруун
тийш, мєр мєрєєр, дээрээсээ доошоо байрладаг. Иймээс <frameset>
доторх <frame> тагуудын дараалал болон дугаар маш чухал юм.
Доор <frame> тагийн vндсэн аттрибутуудыг жагсаав.
|
Аттрибут
|
Тайлбар
|
| src = файлын нэр | src аттрибутын утга нь фреймд байрлах бичиг баримтын(файлын) хаяг байна. Тухайн файл нь дурын HTML файл болон фреймд байрлуулж болох зураг болон мультимедиа зэрэг объектууд байж болно.Заагдсан файл нь єєр фреймийн файл байж болно. |
| name = фреймийн нэр | name аттрибутын утга нь гипертекст холбоос хийхэд хэрэглэгддэг <a> тагийн target аттрибутад ашиглагддаг юм.Уг аттрибутын утга нь тэмдэгт мєр байх ёстой бєгєєд тодотгол(" ") тэмдэгтэн дотор бичнэ.Жишээ нь:<frame src="C://2.html" name="HTML"> |
| noresize |
Хэдийгээр та бvхэн <frameset> тагийн аттрибутуудын утгуудыг тодорхой олгох ёстой боловч хэрэглэгчид фреймvvдийн багана болон мєрийн хэмжээг гараар зааж єгч чадна. Энэ чадварыг noresize аттрибут олгодог байна. |
| scrolling = [yes,no,auto] | Браузер, хувиарлагдсан зайндаа багтаагvй бичлэгтэй фреймvvдэд босоо болон хэвтээ гvйлгэгч шугам(scrollbar) байрлуулдаг. Хэрэв бичлэгэнд хангалттай зай байх юм бол гvйлгэгч шугам гарахгvй.scrolling аттрибут нь scrollbar гаргах эсэхийг хянана. yes утга нь scrollbar-г гаргадаг бол no утга нь эсрэгээр нь.Харин auto утга нь default scrollbar олгодог бєгєєд энэ нь scrolling аттрибутыг ашиглаагvйтэй ижил юм. |
| marginheight = єндєр marginwidth = єргєн |
Браузер, фреймийн хvрээ болон бичлэг 2-н хооронд нь маш бага зай олгодог. Тиймээс тэдгээр хvрээнvvдийг єєрєє marginheight болон marginwidth аттрибутуудаар тохируулж болно. Утга нь цэгээр єгєгдєнє. Хэт том болон 1 цэгээс бага утга олгож болохгvй. |
Фреймийн зорилгууд(Frame targets)
<frame> таг нь фреймийг нэрлэхийг зєвшєєрсєн аттрибутыг агуулдаг
билээ. Єєр фрейм дэх гипертекст холбоос нь нэрлэгдсэн фреймд заагдсан бичиг
баримтыг <a> тагийн target аттрибутыг ашиглан дуудаж чадна.
Жишээ нь:
<frame src="frame.html" name="display_frame">
Энэ нь display_name нэртэй frame.html-г байрлуулах фреймийг тодорхойлно.
Хэрвээ єєр фрейм болон цонх(єєрєє ч юм уу):
<a href = "file.html" target="display_frame">
холбоосыг агуулаад, тэгээд уг сонголт нь сонгогдвол file.html файл нь
display_frame нэртэй frame.html-н оронд байрлах болно.
Єєрийн бичиг баримтууд дах холбоос бvр дээр зорилго(target)-г нь, ялангуяа
ихэнх нь нэг фрейм болон цонх руу чиглэсэн vед тодорхойлох нь залхуутай байж
болох юм. Уг асуудлыг хєнгєвчилєхийн тулд та бvхэн бичиг баримтынхаа <head>
доторх <base> тагд target аттрибутыг ашиглаж болно. Target
аттрибутыг нэмсэн <base> таг нь бичиг баримт дах бїх гипертекст
холбоосуудад default зорилго(target) тодорхойлдог.
Target болон нэрлэсэн фрейм ашиглахын тулд 2 зvйлийг анхаарах хэрэгтэй.
Хэрвээ фреймд
зорилго(target)-гvй холбоос агуулагдаж байвал заагдсан бичиг баримт нь тухайн
фреймдээ байрладаг.
Хэрвээ холбоос
нь vл оршиж буй зорилго(target) агуулж байвал заагдсан бичиг баримтыг байрлуулахаар
шинэ цонх нээгддэг бєгєєд уг цонх нь зорилгын нэрээр нэрлэгддэг.
4 vндсэн зорилгын нэр байдаг. Эдгээр 4 нэр нь бvгд доогуур зураас буюу ( _
) тэмдэгтээр эхэлнэ. Та бvхэн фреймдээ олгосон нэрнийхээ эхний vсгийнх нь ємнє
доогуур зураас ашиглаж болохгvй.
|
Зорилгын нэр
|
Тайлбар
|
|
_blank
|
target="_blank"-тэй холбогдсон бичиг баримт нь vргэлж нэрлэгдээгvй, шинэ цонхонд ачаалагддаг. |
|
_self
|
Энэ зорилгын утга нь зорилгоо тодорхойлоогvй бvх <a> тагийн хувьд default утга нь болдог. Зорилгын утга _self байхад заагдсан бичиг баримт нь тухайн холбоос оршиж буй фрейм болон цонхон дээрээ эх бичиг баримт шиг байрлана.Энэ утга нь хэрэггvй, илvvдсэн мэт боловч <base> тагд тодорхойлсон default зорилгын утгыг єєрчилєхєд хэрэгтэй юм. |
|
_parent
|
Зорилгын _parent утга нь заагдсан бичиг баримтыг эх цонх буюу frameset-д бvхлээр нь байрлуулдаг. |
|
_top
|
Энэ зорилго нь бичиг баримтыг, гипертекст холбоосыг агуулж буй цонхон дээр байрлуулна гэдгийг заадаг.Ингэхдээ цонхон дээрх vлдсэн фреймvvдийг нь байгаагаар нь ачаална. |
Фреймийн хvрээний аттрибутууд
Netscape 3-D хvрээ болон энгийн хvрээнvvдийг тодорхойлохын тулд frameborder
аттрибутыг ашигладаг. Уг аттрибут нь <frameset> эсвэл <frame>
тагд байрлана.
Мєн та бvхэн <frameset> болон <frame> хоёрт хоёуланд нь хvрээний
єнгийг олгохын тулд bordercolor аттрибутыг ашиглана. Жишээ нь:
<frame src="frame.html" frameborder=yes bordercolor="#121212">
<frameset> тагд нийт фреймvvдийн олонлогийн хvрээний єргєнийг border аттрибуттайгаар олгоно. Default утга нь 5 цэгийн єргєнтэй юм. Netscape-д фреймийн хvрээ хэрэггvй vед setborder=0 болон frameborder=0 гэж єгнє.
Internet Explorer нь дээрх бvгдийг гvйцэтгэж чадна. Гэхдээ єєр єєр аттрибуттайгаар. <frameset> болон <frame> тагуудад frameborder аттрибутыг хэрэглэх боловч 3-D хvрээний утга нь 1, энгийн хvрээний утга нь 0 байдаг. <frameset> тагд фреймvvдийн хоорондын зайг framespacing аттрибуттайгаар тодорхойлно. framespacing=0 frameborder=0 vед хvрээгvй фрейм бий болно.
Internet Explorer-н шинэ чадварын нэг нь урсагч фрейм(floating frame) юм. Энэ нь энгийн фреймийн хийдэг бvх чадвартай боловч бичиг баримтан дотор <img> мэт байрладаг.Урсагч фреймийн таг нь <iframe> бєгєєд энэ нь хаалтын таг шаарддаггvй. Энгийн <frame>-н бїх аттрибутуудыг агуулах бєгєєд <img>-н хэмжээ олгох, байрлал заах зэрэг аттрибутуудыг агуулдаг.