Цамын багт бvжиг vvссэн домог
Монголын
уламжлалт нэгэн зїйл бїжгийн тєрєл нь цам юм. Тївдийн хаан Ламдран
шарын шашныг 75 жил шахам устгаж байсан. Ямандагийн бїрэлбаа Лхалам
Балдорж /Лам Палам/ энэ їед агуйд сууж Жигжидийн Нямба хийж байв.
Нэгэн цагт тїїн дээр шашнаа дээдлэгч хїрэлцэн очиж Ламдран хаан хэрцгий
догшин авирлаж, шашин шїтлэгийг маань устгаж, биднийг хэцїї байдалд
оруулаад байна гэж хэлсэн аж . Энэ байдлыг сонсоод Лхалам Балдорж
би тїїнийг аргалъя, устгая гээд нэг арга олох болж Шанаг /Шуу- малгай,
Наг- хар гэсэн їг/ Хар малгайт цамын бїжгийг дэглэж , хувцас хунарыг
нь урлажээ. Ингэхдээ дээлийн ханцуйг єргєн хийж, их гоё чимэг зїїлтээр
гоёсон гэнэ.
Ингэж хувцасны ерєнхий загвар гарч эхэлсэн байна. Тэрээр урласан Шанагын
хувцасаа ємсєєд цамын бїжиг хариан бэлтгэж їзэв. Нилээд сайн болгоод
Ламдран хааны гол хоёр тїшмэлд їзїїлсэнд тэд ихэд сайшаан магтсан
тєдийгїй їзсэн харсан хїмїїс ихэд гайхаж ярилцацгаасан аж. Энэ їеэр
Ламдран хаанд эд бїгдийг сонсгоход мєн бид нар їзье гэж хэлїїлжээ.
Тэгээд авгай хїїхдїїдтэйгээ їзэх болж том талбай засуулан Хаан хатантайгаа
єндєр тусгай тавцанд залран сонирхсон. Бусад ноёд хатад мєн тухлан
соирхоцгоосон. Ийнхїї хэдэн удааїзїїлж дасгаж байгаад дахин їзье гэж
залахад нь зуны адаг сарын 29-нд Лхалам Балдорж их бэлтгэл хийж цам
хариахаар болсон гэдэг. Тэрээр цагаан морио хараар будсан.
Тэр їед нум сумаар байлддаг байсан учир тїїнийгээ халхлах зорилгоор
цамын дээлийн ханцуйг єргєн хийж нум сумаа онилон татаж бэхэлсэнээ
нуун хаажээ. Тэгээд цамын бїжгийн хєдєлгєєн, бїжгийн цэсэмийг нум
сум харваж байгаа мэт дэглэсэн байна. Товлосон хугацаандаа хаад ноёд
цуглаж, хаан хатан хоёр ч тусгай тавцан дээр суун залрав. Лхалам Балдорж
бїжиж эхэлсэн бєгєєд тїїний бїх морь сэлт ч бэлэн байв..
Ийнхїї бїжиж дуусахын алдад хурдын хэмтэй цэсэмийн бїжгээ хийж, тєгсгєх
явцдаа шашнийг нухчин дарсан Ламдран хааныг харван устгажээ. Тэгээд
хараар будсан хурдан мориндоо мордон зугатаахад олон цэрэг араас нь
нэхэн хєєсєн боловч тэрээр зугатан єргєн гол руу орон алга болов.
Тїїнийг хєєсєн цэргїїд араас нь орсон боловч олоогїй. Урсгал усанд
морины нь хар будаг арилж, цагаан морьтойгоо цааш зугатааж амь гаржээ.
Цамын бїжгийг зуны адаг сарын шинийн 29-нд шашныг устгагч Ламдран
хааныг дарсан учир цамын бїжгийг шашны дайсныг дарсны баяр болгон
бїжиглэдэг болсон тїїх энэ буй.
Ийнхїї цам тїїний баг, хувцас хунар, цаг хугацаа, єргєн ханцуй, гоёл
чимэг, рїїжин хийгээд бїжгийн дэг цэсэм їїссэн гэдэг.