Цамын бvжиг цамнах дэс дараа
Хїрээ
цамд нийт 108 цам байдаг.
1. Эхний
цамд Дїртэддагва буюу 2 хохимой гарч бїжиглэнэ.
2. Эрлэг номун хааны элч шашныг хамгаалагч Гуугэр гарч ирж бїжиглэнэ.
3. Лїба нар гарч ирнэ.
4. Шиндой нар гарна.
5. Дїнжамаа нар гарна.
6. Їїний дараа Шиваа буюу буга, Махи буюу їхэр 2 гарч ирж бїжиглэнэ.
7. Дараагаар нь Гонгор буюу Итгэл, Намсрай буюу Буяны хїї 2 бїжиглэнэ.
8. Их хєгжим хангинан, Очирваань буюу Очирбаригч /Аянгын эзэн/ бїжиглэнэ.
9. Сэндом болон 2 Чагдор гарна.
10. Тэтэгжад буюу илд баригч 8 хїїхэд гарна.
11. Бїрээ уртаар татмагц Эрэвгийлхам, Лайхансорогдог гарч бїжиглэнэ.
12. Дараагаар нь их хєгжим хангинан нэн их сїр жавхлан тєгс дошгин
улаан сахиус Жамсран бурхан гарч ирэн эд бїгд туслахуудтайгаа бїжиглэнэ.
13. Гомбо, Сэндом 2 юїмийн хамт 4-їїл гарч бїжиглэнэ.
14. Амьд бїхний эзэн бурхан цог тєгєлдєр Охин тэнгэр Лхам бурхан гарч
ирж бїжиглэнэ.
15. Гомбо, Лхам бурхад хамтдаа бїжиглэнэ.
16. Пагдонжандан буюу Гахай хоншоортын заллага гарна.
17. Энэтхэг, Тївдээс ирж их Монголд эрдэм ном тїгээсэн 4 Азар гарч
ирж бїжиглэнэ.
18. Цагаан євгєн буюу Хачин Цэрэнг 2 азар хєтлєн тулж, тїшин гарч
ирж бїжиглїїлнэ.
19. Їїний дараа Цамын ноён Цамын гол удирдагч Чамбан гарч ирж бїжиглэнэ.
20. Їїнтэй хамт 21 шанаг буюу Хар малгайт гарч ирж тойрог їїсгэн бїжиглэнэ.
21. Чингээд Эрлэг номун хаан Дамдинчойжоогийн эхнэр Заминди буюу Нарны
элч бурхан гарч ирж бїжиглэнэ.
22. Их хэнгэрэг, цан, ая дан ер бусын чанга хангинахад сїр хїч тєгс
тєгєлдєр их хїрээ цамын гол дїр Эрлэг номун хаан Дамдинчойжоо гарч
ирж бїжиглэнэ.
23. Дамдинчойжоогийн хамт Хар бух Чойжоогийн дагуул гарч ирж бїжиглэнэ.
24.
Їїнийг дагалдан нийслэл хїрээний дєрвєн уулын савдаг эзэд гарч ирж
бїжиглэнэ.
- Богд хан уулын савдаг Хангарьд
- Сонгино хайрхан уулын савдаг Хєх євгєн
- Чингэлтэй хайрхан уулын эзэн Гахай
- Баянзїрх хайрхан уулын эзэн Нохой
25. Араатны хаан 2 Цагаан Арслан гарч ирж бїжиглэнэ.
26. Мєн 4 хїчтэн Луу,Арслан, Бар, Хангарьд гарч ирж бїжиглэнэ.
27. Дїртэддагва / Хохимой / , хос /эр, эм/ хууль сахиулагч, эд бїгд
Эрлэг номун хаан Дамдинчойжоогийн хамт бїжиглэнэ.
Ийнхїї
хамаг бурхад нэгэн їзїїрт сэтгэлээр бїх гай барцад, муу муухай бїгдийг
хїнд биш цамын соронд ид шидийн хїчээр шингээгээд сороо залж, галд
шатааж, хамаг амьтанд гай болох бїх муу муухайг їнс болгон, галыг
єєд нь бадрааж, Эрлэг номун хаан тэргїїтэй бурхад буцна. Ингэснээр
дараа жилийн цам хїртэл айл амьтан, хїн зон, хамаг хотол олон, улс
гїрнээрээ айх аюул, євдєх зовлонгїй, аз жаргалтай амьдарна гэж энэ
їйлийг их хїндлэн биширч, учир начиртай, дэг ёс журамтай їйлддэг билээ.