English

Бурхадын баг, дїр тєрх, утга санаа            

Бурханы шашин, шашны зан їйлийг харуулсан цамын багт бїжгийн багийг бїтээхдээ шашны догшин сахиус, бурхадын нїїр царай, тєрх байдлыг бурхан бїтээх тэг хэмжээ, тогтсон ёс журмыг баримтлан, тусгай мэргэжсэн урчууд хийж ирсэн. Баг нь шашны догшин сахиус, бурхдын дїр байдлыг илтгэнэ.

Очирваань


 


Очирваань

Очирваань буюу Нууцын эзэн Очирбаригч хэмээгч бурханыг Цамын гол шїтээн гэж їзэн, энэ шїтээний том хєргийн ємнє цамын бїжгийг цамнуулдаг. Тэр бол хамаг бурханы арвис /ид шид/ эрдмийг нэгэн дор хураасан хїчтэн юм. Очирбаригч нь хїн амьтны дунд олонтой гарч байгаа саад тотгор, тэрсїїдийг номтгохын тулд бурханы таалал зарлигаар бий болсон.
Энэ бурханыг дїслэхдээ: нэг нїїр, хоёр мутартай, лагшин бие нь Сїмбэр уулын номин цэнхэр эрдэнийн єнгє мэт хар хєх єнгєтэй,1000 нарны гэрэл тусгасан мэт їзэсгэлэнт сїр жавхлантай, нэн догшин байдлаар амаа ангайж, 3 улаан нїд нь цахилгаан мэт гэрэлтсэн, улбар шар їс нь дээшээгээ сэрвийн гал дєл мэт бадран зогсож, баруун мутартаа очир, зїїндээ чогчлон барьсан, баруун єлмийгєє дотогш нугалан дайсан тэрсїїдийг дарж байгааг їзїїлэн, єнгє бїрийн їзэсгэлэнт сайхан бад цэцгэн дээрх улаан наран дээр зогсож байгаагаар дїрслэгдсэн байдаг.

Очирваань шїтээнийг
шашны дайсан, саад тотгорыг даран, хїн амьтны тусын тулд, тэдний сайн сайхан, ариун буяны їйлсийн замд хєтлєж байх хатуу тангараг ерєєл тавьсан хїчит шїтээн гэж їзэн рьдаар Очирваань шїтээнийг урин залж, янз бїрийн тахил эд агуурсыг єргєн барьж, тахин шїтдэг юм.

 


Намсрай

Намсрай бол эд баялагийн эдийн тэнгэр шїтээн. Хїн амьтныг їгїйрэн хоосрохын зовлонг ангижруулж, орчлонгийн аль сайн сайхан бїхнийг хайрлаж, єлссєн, цангасан, хоосорсон, зовсон бїхнийг аюул зовлогоос гэтэлгэх, хїн амьтны хорлол, хорлолын шалтгаан бїхнийг арилгах, хїн амьтны зохилдох сайн шалтгаан бїгдийг санасан ёсоор нь бїтээн єгч байх, шашныг сахин хамгаалж байх ерєєл тангарагтай эдийн тэнгэр Чойжин сахиус юм.
Намсрайгийн багийг бїтээхдээ: Буман эрдэнийн гэрэл мэт цацарсан, їзэсгэлэнт сайхан сїр жавхлантай, ялимгїй ширїївтэр, сїрт дошгин мэт боловч амирлангуй дєлгєєн дїр байдалтай, лагшин бие нь алт, тунамал шар єнгєлєг сайхан дїртэй. Шар торгон дээлтэй, додиг, модигтой,янз бїрийн эрдэнийн чимэг зїїсэн, баруун мутартаа эрдэнийн цогт жанцан, зїїн мутартаа элдэв зїйлийн эрдэнээр бєєлжиж байгаа хулгана барьж бїжиглэдэг.

 



Жамсран

Улаан сахиус хїн амьтны тусын тулд харшлах дайсан, тотгор бїгдийг номотгох, тангараг доройтныг таслах, хар зїгийн хорлогч дайсан бїгдийг їнсэн товрого болгож, їгїй хийх, сайн санаат хїмїїсийн нас буяныг уртасган, жаргуулж байхын тангараг ерєєл тавьсан бєгєєд шашныг сахин хамгаалагч, хэт дошгин сїрт Чойжин сахиус юм.

Дошгин Улаан сахиус нь баатар эрийн дуулга хуяг бїхий додиг, модигтой. Улаан магнаг дээлтэй. Шїр сувдан рїїжинтэй, жавдартай, ээмэгтэй, даавуун 5 єнгийн унжлагатай. Саан луутай гуталтай.
Орой дээрээ дуулгатай, туг хиуртай, жад цацагтай 5 тугтай. Нум сум саадаг мєрлєсєн. Зїрх, уушиг, улаан хоолойг зїїн гартаа атгасан. Баруун мутартаа сэлэм атгасан.
Баруун єргєєний гол шїтээн Улаан сахиус нь туслах дагуулуудынхаа дийлээгїйг дийлэхээр, их сїр хїчийг їзїїлэн гарч ирдэг.

Монголын зарим сїм хийдэд дан ганц Жамсран бурхны сахиусын цамыг гаргадаг байжээ. Энэ бурхны шїрэн багийг хїрээний уран дархан Пунцаг-Осор урлан бїтээсэн. Одоо Чойжинламын музейд хадгалагдаж байдаг юм. Монголын тїїхийн хосгїй энэ бїтээл 40 кг орчим жинтэй.


Чойжоо

Монголчуудын дунд эрлэг номун хаан гэж алдаршсан Дамдин Чойжоо нь хїн амьтныг амирлуулахын тусын тулд тэрсїїдийн дайсан бїхнийг даран сєнєєж, хїний энэ яваа насны буян нїглийг ялган салгаж, буяны сайн зам мєрєєр явсныг нь Бурхан диваажингийн оронд тєрїїлэн, жаргал эдлїїлж, хилэнц нїглийн муу замаар явагсдыг 10 хар тамын оронд эргїїлж, нїгэл хилэнцийг нь наминчлуулан байхын хатуу тангараг тавьсан маш дошгин бєгєєд ертєнцєєс хэтэрсэн сахиус юм.

Чойжоогийн багийг дїрслэхдээ: Тэргїїн нь маш дошгин їхэр дїртэй, лагшин биеийн єнгє хар хєх, 2 хурц эвэртэй, галын цог бадарсан 3 хурц нїдтэй, хємсєг сахлаас нь гал бадран, биеэ хураасан, хэт сїрт байдалтай. Баруун мутартаа хїний махгїй, цагаан араг яс барьж далайсан, зїїн мутартаа шашны ертєнцийн хїн амьтны дайсан зэтгэр бїхнийг хураан авчирч байх цалам барин бїжиглэдэг.

 


Дїртэддагва (Хохимой)

Їїнийг їхээрийн эзэн гэдэг. Тэрээр шашны хїрээ хийдийн гороонд /хїрээ хязгаар/ хортон дайсныг оруулахгїй гэсэн утгатай. Цам гарах талбайн хамгийн гадна талын хїрээг їхээрийн хїрээ гэдэг. Цамын бурхад дэс дараагаар гарч бїжихдээ, зэрэгцэн зогссон 2 дїртэддагвын дундуур гарч ирдэг нь хїрээний дотор орох цамуудыг эзнээр нь онгойлгуулж хаалгуулж байна гэсэн утга санааг илэрхийлдэг. Дїртэддагва єєрийн биеийн махыг хулгайд алдсан гэдэг домогтой тул махгїй ясан байдлаар байдаг. Энэхїї шїтээнийг монголчууд хулгайгаас сэргийлэх замаар шїтэн ирсэн.


Гомбо сахиус

Махагал буюу Их хар гэж нэрлэдэг.
Гомбо Чойжин сахиус нь хїн амьтан бїгдийн харшлах шалтгаан , євчин зовлон , хараал зїхэл, хилэнц нїгэл зэргийг тэднээс авран хамгаалж, хїний бие нас буяныг уртасган, ариун болгон, эд таваараар баялаг, идээ ундаар элбэг байлган, їйлс явдлыг бїрэн дїїрэн бїтээн єгч байх, хїн амьтныг єрєвдєх, нийгїйлсэнгїй сэтгэлээр туслаж байхаар тангараг ерєєл тавьсан дошгин сїрт шїтээн юм.
Гомбо сахиусын баг бїтээхдээ: Лагшин бие нь хар хєх єнгєтэй, маш догшин дїртэй, нїїр нь их сїр жавхлантай, 4 хурц соётой, 3 хурц нїдтэй, биеэ хураасан уурласан байдалтай. Улбар шар їс нь дээшээ боссон, хємсєг ба сахалаас нь гал бадарсан, хэл нь хуйларсан байх ба баруун мутартаа дэгвэ, зїїндээ цуст гавал, аяга барьж бїжиглэдэг.


Гонгор сахиус

Монголоор Цагаан махагал гэж нэрлэнэ. Гонгор нь шашиныг сахин хамгаалагч Чойжин сахиус бєгєєд хїн амьтны тусын тулд элдэв саад, тотгорыг арилган, тэднийг эд юмаар элбэг баялаг, идээ ундаа тєгс дїїрэн байлгахын ерєєл тангараг тавьсан, эдийн тэнгэр догшин шїтээн юм.
Гонгорын багийг бїтээхдээ: Лагшин бие нь шаргал, сайхан туяа татуулсан цагаан єнгєтэй, ялимгїй дошгин, ширїїн дїр байдалтай боловч инээж баяссан, сайхан царайтай, баруун мутартаа зэндмэнэ /эрдэнэ норов/, зїїн мутартаа элдэв тєрлийн эрдэнэсээр дїїрсэн гавал аяга /гавлан аяга/ барин бїжиглэдэг.



Хашин хаан


Шар магнаг лам дээл, орхимж, эрхи барьсан, хєєрєг зїїсэн, суудал дээрээ сууна. Монгол гуталтай. Том уут авч явж хишиг буян тараадаг. Хашин хааны 8 хїїхэд- єнгє бїрийн саатай торгон дээл ємссєн, богино жавдартай, гуталтай.


Цагаан євгєн

Цагаан цоохордуу дээлтэй. Лам захтай, єргєн эмжээртэй. Барын арьсан гуталтай, луутай таяг тулсан эрхи маань уншсан. Ардаа жижиг жавдартай.
Хачинцэрэн буюу Тїмэннаст Цагаан євгєн. Ус газар тэнгэр мал сїргийн эзэн амьдралыг тэтгэгч тэрээр баяр баясгалан бэлэглэж єєрийн нас буян хишигээ хайрлаж байдаг. Тэрээр мишээж таалж байвал сайн сайхныг билэгддэг. Тїїний таяг буюу мутарт хїрвэл ихэд сайн нас уртасч аз жаргалтай байдаг.


Хангарьд

Жавдар дээл нь далавч мэт ханцуйтай, додиг, модигтой , ээмэгтэй, рїїжин чимэгтэй, амандаа могой зууж бїжиглэдэг, ардаа 5 єнгийн цацагтай, сарвуу хэлбэрийн богино гуталтай. Дєрвєн хїчтэний нэг мєн.




Махи


Махи- хєх дээлтэй, додиг, модиг, рїїжин, гуталтай, жавдар ээмэгтэй. Гавал аяга, цацаг барьсан байдаг. Їхэр буюу Махи хїний хїчин чадал, ахуй гоо сайхны цовоо сэргэлэнг харуулдаг.


Буга (шива)


Буга шива нь цамын бїжигт Махийн хамт бїжиглэдэг ба ан амьтан, мал сїрэг тарган тавтай єсєн їржих, хїн ард зон мал сїргээр баян энх тунх байхыг билэгдэн цамнадаг. Ан амьтад мал сїргийг тєлєєлсєн бурхад юм. Бугын багийг зарим нутаг сїм хийдэд согоотой нь хамт бїжиглїїлдэг байжээ.


Бар

Цоохор хувцастай.