Эрхэм Скаутуудаа

Залуу насны хїсэл мєрєєдєлдєє хєтлєгдєн єєрийн гэсэн арга барил, зарчим, хууль дїрэмтэй шинэ эрэл хайгуул, сонирхолтой їйл ажиллагаагаараа їргэлж хєгжиж дэвшиж байдаг Скаутын хєдєлгєєнийг Монгол оронд єрнїїлэн хєгжїїлхээр сургуулиа тєгсєж ирж байсан маань саяхан санагдаж байна. Гэтэл тэр цагаас хойш 12 жил єнгєрчээ. Хїн тєрєлхтєний амьдралын тїїхэнд 12 жилийн хугацаа гэдэг бол богинохон боловч Монголын Скаутын хєдєлгєєний хувьд багагїй хугацаа байлаа. Анхны андгай єргєсєн ёслол, анхны майхант цугларалт, анхны шинэ жилийн євлийн євгєд, анх удаа Монгол оронд нєхдийндєє айлчилсан гадаадын Скаут ах дїї нарын маань айлчлал, анх удаагаа Монгол орны 13 аймгаар аялсан "Нийгмийн хєгжлийн баг" , Анхдугаар Жембори гээд л 12 жилийн єндєрлєгєєс байгуулсан бїтээсэн бїхнээ эргэн дурсахад таатай байна. Бїх зїйлийг шинээр хийж урьд нь Монголд байгаагїй хїїхэд залуучуудын байгууллагыг бий болгон хєгжїїлхэд багагїй бэрхшээл тохиолдож байсан хэдий ч бид бїгд ямарч їед тохиолдсон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай байж 56 мянган хїїхэд залуучуудыг амьдрах арга ухаанд суралцуулж, тэднийг нийгмийн идэвхтэй биеэ даасан тєлєвшсєн иргэн болоход нь тусалж дэмжээд зогсоогїй Монгол орны єсвєр їеийнхний нийгмийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцсэн биеэ даасан їйл ажиллагаатай єєрийн гэсэн онцлог нэр хїндтэй хїїхэд залуучуудын томоохон байгууллага болж чаджээ.

Монголын Скаутын Холбооны Ерєнхий удирдагч

М.Есєнмєнх