Буцах

 

Скаутын Хєдєлгєєн нь эгнээндээ нэгдэхийг хїссэн хэнийг ч гэсэн:

НАС ХЇЙС, АРЬС ЄНГЄ, ШАШИН ШЇТЛЭГ, НИЙГМИЙН ГАРАЛ ЇЇСЛИЙГ ЇЛ ХЭРГЭЛЗАН НЭГТГЭДЭГ ХЇЇХЭД ЗАЛУУЧУУДЫН, ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТОМ БАЙГУУЛЛАГА ЮМ.

Скаут насны хїїхдїїд нь єєрсдийн хїсэлтээр дуртай салаа бїлгэмдээ хамрагдах бєгєєд хїн бїхэн дор бїрнээ тодорхой хариуцлага хїлээдэг. Жишээ нь салаа нь 7-9 хїний бїрэлдхїїнтэй байх бєгєєд, Салаан дарга, орлогч, тїїхч, эмч, санхїїч, тагнуулч, аж ахуйч, тогооч гэх мэт ажлуудыг 3-6 сарын хугацаагаар ээлжлэн хийдэг. Энэ хугацаанд хариуцаж авсан тухайн чиглэлээрээ суралцан дадлагаждаг бєгєєд хугацаагаа дуусхаар дараагийн хїндээ шилжїїлдэг. Энэ мэтчилэн скаутууд маань маш олон зїйлийг сурахаас гадна скаут насандаа Мэдлэг Дадал Чадварын болон Зэрэглэлийн тэмдэгтїїдийг авах ёстой.

Одоогоор Монголын Скаутын Холбоо нь Мэдлэг дадал чадварын 64 тєрлийн тэмдэгттэй бєгєєд эдгээрийн 12 нь Скаут хїн бїрийн заавал авах тэмдэгт байдаг.

Мєн "Хїрэл сум", "Мєнгєн сум", "Алтан сум", "Хангарьд" бїхий зэрэглэлийн тэмдэгтїїдийг авдаг. Энэ бїхнийг биелїїлэхийн тулд Скаутууд маань бие даан суралцдаг бєгєєд болзолоо биелїїлсэн тохиолдолд Скаутмастердаа шалгуулан тухайн сэдвийн дагуух зураг бїхий эмблемээ авч зїїдэг.