Хэвлэн нийтлэх ажил нь УТБА-ийн їйл ажиллагаанд чухал
байр суурь эзэлдэг. 1993 оноос эхлэн тус байгууллагаас "Шинэ толь"
сэтгїїлийг улирал тутам эрхлэн гаргаж байна.
· Ардчилал ба Эдийн засаг
· Ардчилал ба Улс тєр
· Ардчилал ба Эрх зїй
· Ардчилал ба Нийгмийн бодлого
гэсэн їндсэн 4 сэдвээс гадна "Ардчилал ба Сонгууль", "Нийгмийн
бїтцийн єєрчлєлт", "Эргэлтийн дараах эдийн засаг" зэрэг
тулгамдсан асуудлаар нийт 37 дугаар бэлтгэн гаргаад байна.
Хэвлэгдсэн ном:
* Олон улсын харилцаа ХХ зуунд (1994)
* Их сїйрэл буюу коммунизм ХХ зуунд мэндэлж мєхсєн нь (1995)
* Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа (1995)
* Улс тєр судлал (1996)
* Монгол Улсын Їндсэн хуулийн їзэл баримтлалын асуудал, товхимол I (1999)
* Монгол Улсын Їндсэн хуулийн їзэл баримтлалын асуудал, товхимол II
(2000)
* Монгол Улсын Їндсэн хуулийн їзэл баримтлалын асуудал, товхимол III
(2000)
* УТБА-ийн лекцийн эмхтгэл (2001)
Монгол улсад ардчилсан хєдєлгєєн їїсч хєгжсєний 10 жилд
зориулан тус Академиас боловсруулсан лекцийг 7 дэвтэр болгон хэвлїїлсэн
бєгєєд їїнээс эхний 5-г нь эмхэтгэн 2001 онд шинээр хэвлїїллээ. Мєн
"Монгол Улсын Їндсэн хуулийн їзэл баримтлал" сэдвээр 3 товхимол
гаргаад байна. Мєн сургалтын хєтєлбєрийн чиглэлтэй уялдуулан "Иргэн
Таны мэдлэгийн санд" нэртэй цуврал товхимлыг бэлтгэн гаргасан.
2002 онд "Шинэ толь" сэтгїїл уламжлан
гардаг сэдвээр їргэлжлэн гарах ба судалгааны ажлын дїнг нэгтгэсэн тусгай
дугаар, "Їндсэн хуулийн їзэл баримтлал, Нутгийн удирдлага"
товхимолын IV дэвтэр, УТБА-ийн лекцийн эмхтгэлийг нэгтгэн хэвлїїлнэ.