Vйл ажиллагаа
Монголын Эмэгтэйчvvдийн ТББ-дын Эвсэл /Эвсэл/ нь байгуулагдснаас хойшхи жил гаруй хугацаанд, удирдах болон шийдвэр гаргах тvвшин дэх эмэгтэйчvvдийн тєлєєллийг нэмэгдvvлж, тэдний улс тєр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог нь сайжруулахын тулд сонгогчдын боловсролыг дээшлvvлж нийгмийн сэтгэл зvйг єєрчилєх зорилтоор тодорхой vйл ажиллагаануудыг авч хэрэгжvvлсэн.

Дотоод ажил
· Эвслийн Удирдлагын зєвлєлийн хурлыг нийт 12 удаа хийсэн.
· Орон нутаг дах солбаруудад нийт 6 удаа захиа явуулж ажлын удирдамж єгсєн.
· Эвслийн тухай 20 минутийн нэвтрvvлгийг хийсэн.
· Эмэгтэйчvvдийн ТББ-ууд, орон нутгийн салбаруудад уриалга гарагасан.
· Улс тєрийн намуудад, 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчvvдийг дэмжиж ажиллах тухай албан бичгийг хvргэсэн.
· Аймгийн засаг дарга нарт орон нутгийн сонгуульд эмэгтэйчvvдийн тєлєєллийг нэмэгдvvлэх талаар дорвитой ажил зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн Удирдлагын Зєвлєлєийн шийдвэр бvхий захидлыг илгээсэн.
· Тодорхой шалгуураар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчvvдээс 22 хvнтэй Эвсэл гэрээ байгуулж ёслол хийв.
· УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нийт 65 эмэгтэйд баяр хvргэж талархалын бичиг гардуулав.
· УИХ дахь эмэгтэй гишvvдэд баяр хvргэж, бvлэг байгуулж ажиллах тухай албан бичиг хvргvvлсэн.
· Эмэгтэйчvvдийн ТББ-ууд болон орон нутаг дах Эвслийн салбаруудад 1200 ширхэг "эмэгтэйчvvдийн манлайлал" номыг сонгуулийн ємнє шуудангаар илгээж тараасан.
· Эвсэл нь 2004 он хуртэлхи vйл ажиллагааны vндсэн стратегиийг хэлэлцэн баталсан.

Салбар зєвлєл
Одоогийн байдлаар 15 аймаг, 2 дvvрэг, 1 суманд нийт 18 салбартай болоод ажиллаж байна.

Уулзалт
· 2000.01.06 3 намын дэргэдэх эмэгтэйчvvдийн зєвлєлийн удирдлагатай уулзаж санал солилцов.
· 2000.01.26 Монгол улсад суугаа Хятадын Элчин Сайд ноён Хуан Зякуй, Эвслийн УЗ-ийн гишvvдийг хvлээн авч уулзан, Эвслийн vйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
· 2000.02.01 Монгол дахь Азийн сангийн суурин тєлєєлєгч хатагтай Кэтрин Хантер Эвслийн vйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.
· 2000.03.13 МУНН-ын дарга,"Их Эвсэл"-ийн дарга н. Хvрэлбаатартай уулзаж санал солилцов.
· 2000,03.14 МVАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга н. Дэлгэрмаатай Эвслийн УЗ уулзаж санал бодлоо солилцов. Эвслийн vйл ажиллагааг дэмжиж, Эмэгтэйчvvдийн ТББ-уудад, эмэгтэйчvvдийн улс тєрийн оролцооны талаар сонирхолтой лекц уншиж, мєн эвслийн нэвтрvvлэг хийхэд ивээн тэтгэсэн.
· 2000.04.19 МСДН-ын дарга Р. Гончигдорж, ерєнхий нарийн бичгийн дарга н. Ганбаатар нартай Эвслийн Удирдлагын Зєвлєл /УЗ/ уулзаж санал солилцсон.
· 2000.04.25 Эмэгтэйчvvдийн Эвсэл нь Монгол улсад суугаа Их Британийн онц бєгєєд бvрэн эрхт элчин сайдтай уулзлаа.
· 2000.04.25 МИЗН-ын дарга С. Оюунтай уулзаж санал солилцлоо.
· 2000.05.07 АНУ-аас Монгол улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд Альфонса Ла Портатай Эвслийн УЗ уулзаж ярилцлаа.
· 2000.05.11 Бээжин дэх Австралийн ЭСЯ-ны 1-р нарын бичгийн дарга Дэвид Коути, тєслийн зохицуулагч Мэген нартай Эвслийн УЗ уулзсан.
· 2000.06.26 Японы Таяама хотоос жуулчлалаар ирсэн эмэгтэйчvvдтэй уулзалт хийж, тэдний хандивласан 160 $-ыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 5 эмэгтэйд сонгогчдын боловсролд зориулан зарцуулах болзолтойгоор эн тэнцvv хувааж єгсєн.

Мэдээлэл, сурталчилгаа
· 2000.03.01 Хэвлэлийн бага хурал хийв.
· Эмэгтэйчvvдийн ТББ-ууд, сонгогчдод нийт 10 удаа мэдээлэл хийсэн.
· УБ Телевизээр 3 удаа мэдээлэл сурталчилгаа явуулж, захиалгат нэвтрvvлгийг 12 удаа хийсэн.
· МV ТВ-ээр 2 удаа сурталчилгаа нэвтрvvлэг хийсэн.
· Радиогийн "Хурд"-аар нийт 28 удаа нэвтрvvлэг явуулснаас захиалгат нэвтрvvлэг 26 удаа хийв.
· Єдрийн сонин, Єнєєдєр, Зууны мэдээ, Сэрvvлэг, Монголын мэдээ, Монголжингоо гэсэн 6 сонинд нийт 26 удаа тодорхой сэдвvvдээр цуврал материал нийтлvvлсэн нь бvгд 403600 ш сонинд гарсан.

Тєсєл
· 2000.03.03 Монгол дахь Хятадын ЭСЯ Эвслийн vйл ажиллагааг дэмжиж компьютер, принтер иж бvрдлийг бэлэг болгон єгсєн.

УИХ-ын сонгуулийн ємнє:
· Азийн сангаас, байгууллагын чадавхийг бэхжvvлэх тєслийг хэрэгжvvлсэн. Хугацаа 2000.05.01-ээс 10.30 хvртэл
· Австралийн элчин сайдын яамнаас " Сонгогчдын боловсрол-2000" сонины тєслийг амжилттай хэрэгжvvлсэн.
· НVБ-ын Хєгжлийн Хєтєлбєрийн газрын санхvvжилтээр " Эмэгтэйчvvдийн улс тєрийн оролцоог нэмэгдvvлэхийн тулд нийгмийн сэтгэл зvйг єєрчилєхєд нєлєєлєх нь" сэдэвт Радио, Телевиз, сургалтын тєслийг хэрэгжvvлсэн. Хугацаа 2000. 06.16-06.30

Орон нутгийн сонгуулийн ємнє
· Азийн сангаас, "Эмэгтэйчvvдийн манлайлал" гарын авлага хэвлvvлэх " Сонгууль-2000" тєслийг хэрэгжvvлсэн.
· Азийн сангийн санхvvжилтээр Шуудан тєслийг хэрэгжvvлсэн.
· НVБ-ын Хєгжлийн Хєтєлбєрийн газрын санхvvжилтээр "Эмэгтэйчvvдийн улс тєрийн оролцоог нэмэгдvvлэхийн тулд нийгмийн сэтгэл зvйг єєрчилєхєд нєлєєлєх нь" сэдэвт Радио, Телевиз, сургалт, ном хэвлэлтийн тєслийг хэрэгжvvлсэн. Хугацаа 2000.09.27-2001-02-21

Сонгуулийн дараа
· Азийн сангийн санхvvжилтээр судалгааны тєсєл хэрэгжvvлсэн.

Сургалт
"Эмэгтэйчvvдийн манлайлал-улс тєрийн оролцоо", Жендэр ба улс тєр" сэдвvvдээр нийт 7 удаа сургалт хийж 1100 хvнийг хамруулснаас vндэсний хэмжээнд сургагч багш 50-ийг бэлтгэсэн. Энэхvv сургалтанд УИХ-д суудалтай намуудын гишvvд, УИХ-ын гишvvдийн туслахууд, дvvргvvдийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан, хvvхэд, залуучуд, эмэгтэйчvvдийн асуудал хариуцсан ажилтанууд, хэвлэл мэдээллийн ажилтанууд, ТББ-уудын ажилтнууд оролцсон.

Хамтын ажиллагаа
· 2000.04.16 Дархан -уул аймагт Эвслийн чуулган боллоо.
· Хєдєєгийн Эмэгтэйчvvдийн Хєгжлийг Дэмжих сангийн зохион байгуулсан "Бvс нутгийн хєгжилд-эмэгтэйчvvд" чуулга уулзалтанд идэвхитэй оролцсон.
· 2000.10.29-30 Монголын ЭТББ-уудын "Шинэ зуунд -эмэгтэйчvvд" 3-р чуулганд Эмэгтэйчvvдийн ТББ-уудын Эвслийн Удирдлагын Зєвлєлийн дарга Ж. Занаа илтгэл тавилаа.
· 2001.06.01-02 Дундговь аймгийн Сайхан-Овоо суман дахь Эвслийн салбар зєвлєл анхны чуулганаа амжилттай зохион байгууллаа. Чуулганд Эвслийн гvйцэтгэх захирал М.Амараа, Либерал эмэгтэйчvvдийн оюуны сангийн гvйцэтгэх захирал Б. Уранчимэг нар оролцлоо.



Copyright © 2001. Internet and Information center. All rights reserved.