: : Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбооны дvрэм : :

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 Монголын Хуульч Эмэгтэйчvvдийн Холбоо нь / цаашид холбоо гэх/ хуульч мэргэжилтэй эмэгтэйчvvдийн санаачлагаар vvсгэн байгуулагдаж, МУ-ын хуулийн дагуу эрх бvхий байгууллагад бvртгэгдэн, vйл ажиллагаагаа олон тvмэнд ил явуулах, нийт эмэгтэйчvvдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго бvхий нийгэмд vйлчилдэг ашгийн тєлєє бус, тєрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо мєн.
1.2 Холбоо нь 1992 онд "Монголын Хуульч Эмэгтэйчvvдийн холбоо" гэсэн нэртэйгээр Улаанбаатар хотод байгуулагдсан болно.
1.3 Тус холбооны тєв нь Улаанбаатар хотын Сvхбаатар дvvрэг, 6-р хороо Бага тойруу 24-р байр, 38 тоотод байрлана.
1.4 Холбоо нь МУ-ын Yндсэн хууль болон Тєрийн бус байгууллагын тухай хууль, бусад хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулна.
1.5 Хуульч эмэгтэйчvvдийн холбоо нь бэлэгдэлтэй байна.

Хоёр. Хуульч эмэгтэйчvvдийн холбооны зорилго, vйл ажиллагааны vндсэн чиглэл, зарчим

2.1 Холбоо нь vндсэн зорилгоо биелvvлэхийн тулд дараахь хэтийн болон ойрын зорилт, vйл ажиллагааны хєтєлбєрийг удирдлага болгон ажиллана.

Хэтийн зорилго:
Холбоо нь бие даасан байгууллага болохынхоо хувьд МУ-д хvмvvнлэг ардчилсан, шударга нийгэм байгуулах, эрх зvйт тєрийг тєлєвшvvлэх vйл хэрэгт єєрсдийн хувь нэмрээ оруулан эмэгтэйчvvдийн эрх, ашиг сонирхлыг тєлєєлєн хамгаалах, тэднийг хєгжvvлэн, нийгэмд эзлэх байр суурийг єсгєн нэмэгдvvлэх, хойч vеийг тєлєвшvvлэн хєгжvvлэх vйл хэрэгт идэвхитэй оролцох, бие биенээ хvндэтгэх зарчмыг удирдлага болгон, тєрийн болон тєрийн бус байгууллагатай тэгш эрхтэйгээр хамтран ажиллаж, харилцан туслалцах, бие биенээ хvндэтгэх зарчимд, хvн тєрєлхтний тvvх, соёлын єв уламжлалыг дээдлэн хvндэтгэж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг хєгжvvлэхэд туслах зорилготой болно.
Эрхэм зорилго:
Эмэгтэйчvvдийн эрх зvйн ухамсрыг дээшлvvлэх, тэдний нэр хvнд, эрх ашиг сонирхлыг хамгаалах, эрх зvйн туслалцаа дэмжлэг vзvvлэх, нийгмийн хєгжилд эмэгтэйчvvдийн гvйцэтгэх vvргийг дээшлvvлэх, хууль эмэгтэйчvvдийг тэргvvлэх байр сууринд дэвшvvлэхэд бэлтгэх, эмэгтэйчvvдийн эрхийн баталгааг бvрэн дvvрэн хангасан хуулийн тогтолцоог бvрдvvлэхэд идэвхитэй нєлєєлєх бодлого боловсруулах, хууль хэрэгжих орчинг бий болгоход vйл ажиллагаагаа чиглvvлэх зорилготой.

: : д э э ш : :

Ойрын зорилго:
Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхах, гэр бvлийн хvчирхийлэл болон гэр бvлийн харилцааны бусад асуудал, хvйсээр дарангуйлах явдал, эмэгтэйчvvдийн хєдєлмєр эрхлэлт, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудаар эмэгтэйчvvд, хvvхэд, залуучууд болон иргэд, хуульчдын дунд эрх зvйн сургалт явуулах, холбооны удирдах vvрэг гvйцэтгэж буй гишvvдээр дамжуулан тєрийн болон тєрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, тус байгууллагыг аливаа улс тєрийн хvчнээс хараат бусаар vйл ажиллагаагаа явуулах эрх мэдэлтэй бєгєєд хэтийн зорилт, эрхэм зорилго, vндсэн зорилготой, vйл ажиллагааны хєтєлбєр болон тэргvvлэх ач холбогдол бvхий vvрэг гvйцэтгэдэг салбаруудтай, хуульчид болон сайн дураар ажиллах хvсэлтэй хvмvvсийг эгнээндээ нэгтгэж, чадварлаг боловсон хvчнээр бэхжсэн нєлєє бvхий байгууллага болгох, олон улсын эв нэгдлийг хангах болоод мэдээлэл, туршлага солилцох асуудлыг тvргэтгэх зорилгоор бусад улс орны ижил тєстэй vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага болон бусад байгуулагатай холбоо тогтоож хамтын ажиллагааг хєгжvvлэх

2.2 Yйл ажиллагааны мєрийн хєтєлбєр
· эрх зvйн vйлчилгээгээр хангах
· боловсрол олгох, сургалт явуулах
· тєрийн бодлогод нєлєєлєл vзvvлэх
· судалгаа хийх, суурь баримт бvрдvvлэх
· чадварлаг бvтцийг бvрдvvлэх зэрэг болно.
2.3 ХЭХ-ны vйл ажиллагааны vндсэн зарчим
ХЭХ нь хууль дээдлэх ёс, шударга ёс, єєрєє удирдах ёс, єєрийгєє санхvvжvvлэх зарчимд vндэслэн Yндсэн хууль, Тєрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулна.
2.4 ХЭХ-ны хамтран ажиллах vйл ажиллагааны чиглэл
Холбоо нь єєрийн чиг vvргийг vр нєлєєтэй хэрэгжvvлэхийн тулд тєр, захиргааны болон бусад байгууллагатай доорхи хэлбэрээр идэвхтэй харилцан ажиллана.
· Хамтран ажиллах
· Ивээл, тус дэмжлэгт нь тулгуурлах
· Санал, бодлоо чєлєєтэй хэлж, vйл ажиллагаанд нь зохих журмын дагуу оролцох
· Гаргасан шийдвэрийнх нь талаар хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх

Гурав. ХЭХны бvтэц, зохион байгуулалт

3.1 Холбоо нь хамтын удирдлагын ардчилсан зарчим болох дараахь байдлаар зохион байгуулагдан ажиллана.
3.2 Холбооны эрх барих дээд байгууллага нь Бvх гишvvдийн хурал байна. Хуралд гишvvд тєлєєлєгчєєр дамжуулах болон бичгээр санал єгєх замаар оролцож болно. Удирдах зєвлєл 13 гишvvнээс бvрдэнэ. Удирдах зєвлєлийн гишvvний бvрэн эрхийн хугацаа 4 жил байна.
3.3 Бvх гишvvдийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
· Холбооны дvрмийг батлах, нэмэлт єєрчлєлт оруулах
· Байгууллагыг єєрчлєн байгуулах, татан буулгах
· Удирдах зєвлєлийн гишvvдийг сонгох, тайланг хэлэлцэх
· Гvйцэтгэх албаны тайланг хэлэлцэх
· Удирдах зєвлєл болон хяналтын зєвлєлєєс хэлэлцvvлэх шаардлагатай гэж vзсэн бусад асуудал
3.4 Бvх гишvvдийн ээлжит хурлыг 4 жилд 1 удаа хуралдуулна. Бvх гишvvдийн хурал хуралдах хугацааг гишvvдэд 21-оос доошгvй хоногийн ємнє зарлана. Удирдах зєвлєлийн гишvvдийн олонхийн буюу хяналтын зєвлєлийн 100 хувийн саналаар ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
3.5 Бvх гишvvдийн хурлын шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна. Бvх гишvvдийн хуралдд оролцсон гишvvдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

: : д э э ш : :

Б. Удирдах зєвлєл дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
· Удирдах зєвлєлийн даргыг сонгох
· Удирдах зєвлєлийн гуравны нэгээс дээшгvй гишvvнийг нєхєн сонгох
· Жилийн тєсєв батлах
· Гvйцэтгэх албаны бvтэц, зохион байгуулалт, дотоод журам тvvний тєсвийг батлах
· Гvйцэтгэх захирал болон гvйцэтгэх албаны ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох
· Байгууллагын жилийн ажлын тєлєвлєгєє, чиглэлийг батлах
· Салбар зєвлєлийн тайлан, холбогдох сонсгол хэлэлцэж, ажлыг дvгнэх
· Гvйцэтгэх албаны ажилтнуудын цалинг тогтоох
· Гvйцэтгэх захиралыг томилох, чєлєєлєх, тайланг хэлэлцэх
· Шаардлагатай гэж vзсэн бусад асуудал

3.7 Удирдах зєвлєлийн ээлжит хурлыг улиралд 2-оос доошгvй удаа урьдчилан тогтоосон газар хуралдуулна. Хуралд гишvvдийн гуравны хоёр нь ирснээр хvчин тєгєлдєр болно. Гишvvд биеэр оролцох боломжгvй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаар саналаа бичгээр єгснийг оролцсонд тооцно. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал тэнцвэл хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
Удирдлагын зєвлєлийн гишvvд тодорхой асуудал хариуцаж ажиллана. Санхvvгийн асуудал хариуцсан гишvvн 2-р гарын vсэг зурна.
Хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох мэдээллийг хурал эхлэхээс 3-аас доошгvй хоногийн ємнє тараасан байна.
3.8 УЗ-ийн гишvvн нь жилд УЗ-ийн хуралд хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр 50%-д нь оролцоогvй бол УЗ-ийн гишvvнээс хасна.
3.9 Удирдах зєвлєлийн даргыг сонгох санал хураалтыг илээр буюу нууцаар явуулахыг УЗ шийдвэрлэнэ.
3.10 Удирдах зєвлєл ажлаа бvх гишvvдийн хуралд тайлагнана. Тайлангаа 3-аас доошгvй хоногийн ємнє урьдчилан тараасан байна.
В. Холбооны Тэргvvн, Дэд тэргvvн
Удирдах зєвлєлийн дарга нь холбооны тэргvvн байна.
3.11 Ерєнхийлєгч нь дараахь бvрэн эрх эдэлнэ.
· Байгууллагыг дотоод, гадаадад тєлєєлнє.
· Удирдах зєвлєлийн хуралдааныг даргална.
· Дэд ерєнхийлєгчийг сонгоно.
· Удирдах зєвлєлийн шийдвэрийг vндэслэн гvйцэтгэх захиралтай гэрээ байгуулна.
· Гvйцэтгэх албаны ажилтнуудтай гэрээ байгуулж, тэдний ажил vvргийн хуваарийг батална.
· Хєрєнгийг батлагдсан тєсвийн дагуу захиран зарцуулж 1-р гарын vсэг зурна.
3.12 Хуульч эмэгтэйчvvдийн холбооны Тэргvvний эзгvйд тvvний бvрэн эрхийг дэд тэргvvн орлон гvйцэтгэнэ. Тэргvvн тодорхой асуудлын хvрээнд бvрэн эрхээ дэд тэргvvнд шилжvvлэхгvй байж болно.

Г. Холбооны салбар зєвлєл

3.13 Холбооны салбар зєвлєл нь анхан шатны нэгж бєгєєд нутаг дэвсгэрийн байршил, салбар мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдаж болно.
3.14 8-аас доошгvй гишvvнтэй бол салбар зєвлєл байгуулж болно.
3.15 Салбар зєвлєл нь 15-аас доошгvй гишvvнтэй бол 3, 15-аас дээш бол 5 хvний бvрэлдэхvvнтэй Удирдах зєвлєлийг сонгож байгуулна.
3.16 Салбар зєвлєл нь:
· МХЭХ-ны дvрэмд заасан зорилго чиглэлийг тухайн орн нутагт буюу салбарын хvрээнд хэрэгжvvлэх
· Гишvvн элсvvлэх
· Дээд шатны байгууллагатай байнга холбоотой ажиллан тайлангаа хагас, бvтэн жилд ирvvлж байх
· єєрийгєє санхvvжvvлэх, хуримтлал бий болгох талаар бодлого боловсруулж ажиллах

: : д э э ш : :

Д. Гvйцэтгэх захирал нь дараахь бvрэн эрхийг эдэлнэ.

3.17 Холбооны єдєр тутмын vйл ажиллагааг зохион байгуулна.
Ажлын албаны vйл ажиллагааг удирдана.
Гvйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хvрээнд гадаад, дотоодын байгууллага, хувь хvмvvстэй тєлєєлєн харьцана.
· Мєн хvрээнд байгууллагыг тєлєєлєн хурал цуглаанд оролцож байр сууриа илэрхийлнэ.
· Ажлын тєлєвлєгєєний биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
· Байгууллагын vйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэлд мэдээ, сурвалжлага єгєх буюу байгууллагын нэрийн ємнєєс гарч байгаа бичиг баримтанд хяналт тавина.
· Ижил тєрлийн байгууллагуудтай харилцаж хамтран ажиллах асуудлыг хариуцана.

Е. Хяналтын зєвлєл

3.18 Хяналтын зєвлєлийг бvх гишvvдийн хурлаас 3 хvний бvрэлдэхvvнтэй сонгож байгуулна.
3.19 Хяналтын зєвлєл нь дvрмийн биелэлт, аж ахуй, санхvvгийн vйл ажиллагаа, хєрєнгийн зарцуулалтад хяналт тавьж баримтын шалгалт хийнэ.
3.20 Хяналтын зєвлєл ажлаа жилээр тєлєвлєж, дvнг Удирдах зєвлєлд танилцуулах буюу бvх гишvvдийн хуралд тайлагнана.
3.21 Хяналтын зєвлєлийн бvрэлдэхvvнд Удирдах зєвлєлийн гишvvд, гvйцэтгэх захирал орж болохгvй.

Дєрєв. Холбооны гишvvн, тvvний эрх vvрэг

4.1 Холбооны дvрмийг хvлээн зєвшєєрсєн, 16 насанд хvрсэн, МУ-ын иргэн, хуульч мэргэжлийн болон хуулийн байгууллагад ажиллагч эмэгтэйчvvд , хуульч мэргэжлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнууд сайн дураараа хvсэл зоригоо илэрхийлэн зохих журмын дагуу бvртгvvлсэн бол холбооны гишvvн байна.
4.2 Холбоог дэмжигч хэн боловч холбооны дэмжигч гишvvн байж болно. Дэмжигч гишvvнээс хvндэт гишvvнээр сонгох асуудлыг Удирдах зєвлєл шийдвэрлэнэ. Хvндэт болон дэмжигч гишvvн нь асуудал шийдвэрэлэхэд зєвлєх эрхтэй оролцоно.
4.3 Холбооны гишvvн дараахь эрх эдэлнэ.
· Бvх гишvvдийн хуралд таслах эрхтэй оролцох
· Холбооны бvх шатны байгууллагад сонгох, сонгогдох
· Гишvvнээс гарах буюу дахин элсэх
· Татварын зарцуулалтад хяналт тавих
4.4 Холбооны гишvvн дараахь vvрэг хvлээнэ.
· Холбооны vйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох
· Холбооны бvх шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжvvлэх
· Татвараа тогтоосон хугацаанд тєлєх
Гишvvнээс гарах, хасах
· 2 жилийн хугацаанд татвараа тєлєєгvй тохиолдолд гишvvнээс хасагдана.
· єєрийн хvсэлтээр гарах бол хvсэлтээ бичгээр гаргах ба бvртгэлээс хасагдсанаар гишvvн биш гэж тооцно.

: : д э э ш : :

Тав. Холбооны санхvvжилт

5.1 Холбооны орлого дараахь эх vvсвэрээс бvрдэнэ.
· Гишvvний татвар жилд 2400 тєгрєг байх ба жилийн татварыг 7-р сарын 1-ий дотор тєлсєн байна.
· Гишvvн, хvндэт болон дэмжигч гишvvний хандив
· Гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, буцалтгvй тусламж
· Дvрэмд заасан зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон vйл ажиллагаа явуулснаас олсон орлого
· Зээл євєєс олсон орлого
· Улсын тєсвєєс олгосон хєрєнгє
· Тєсєл хэрэгжvvлснээс олсон орлого
· Бусад орлого
5.2 Холбоо орлогоо дvрэмд заасан зорилгоо хэрэгжvvлэхэд зориулан зарцуулна.
5.3 Холбоо дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон орлого олох vйл ажиллагааг МУ-ын хууль тогтоомжийн хvрээнд явуулна.
5.4 Тєрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар ашиг хувиарлах, зээл олгох, хєрєнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив єгч болохгvй.
5.5 Санхvvгийн зарцуулалтыг дараа жилийн эхний улиралд багтаан аудитаар шалгуулж баталгаажуулна.

Зургаа. Холбоог єєрчлєн байгуулах, татан буулгах

6.1 Бvх гишvvдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж vзвэл холбоо бусад байгууллагатай нэгдэх, нийлэх, эсхvл хуваах, тусгаарлах замаар єєрчлєн байгуулагдаж болно.
6.2 Холбоог татан буулгах, татан буулгах тухай асуудлыг бvх гишvvдийн хуралд оролцогчдын гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.
6.3 Холбоо єєрчлєн байгуулагдах тохиолдолд хєрєнгийг єєрчлєн байгуулагдсаны эцэст буй болсон байгууллагуудад бvх гишvvдийн хурлын шийдвэрээр хуваан шилжvvлнэ.
6.4 Холбоо татан буугдах тохиолдолд Иргэний хуулийн 31 дvгээр зvйлд заасан журмаар татан буулгах ажлыг эрхлэн гvйцэтгэх татан буулгах комиссыг бvх гишvvдийн хурлаас томилно.
6.5 Холбоо татан буугдахад холбооны хєрєнгийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Баталгаажуулсан
Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбооны
Тэргvvн Д. Алтанцэцэг

: : д э э ш : :