: : 2001 онд хэрэгжvvлсэн тєсєл : :

1. Авилгалын эдийн засгийн єртгийг тодорхойлох тєсєл

2. Эрх зvйн мэдлэг олгох сургалт явуулах тєсєл

3. Гэр бvлийн хvчирхийллийн эсрэг телевизийн цуврал нэвтрvvлэг

4. Хурдан морины хvvхдийн эрх зvйн хамгаалалтыг боловсронгуй болгох нь тєсєл

. : : Авилгалын эдийн засгийн єртгийг тодорхойлох судалгаа : : .

НYБ-ын хєгжлийн хєтєлбєрийн дэмжлэгтэйгээр 2001 оны 01-р сараас 03-р сар хvртэл "Авилгалын эдийн засгийн єртєг"-ийг тодорхойлох судалгаа хийлээ.
Аливаа улс оронд авилгал єргєн дэлгэрсэн байна гэдэг нь нэг талаас тухайн орны нийгэм, эдийн засгийн бодлого, шийдвэр зєв биш байгаагийн шинж бєгєєд энэ нь тухайн орны эдийн засгийн єсєлтийг бууруулдаг. Иймээс энэхvv судалгааны гол зорилго бол авилгал гарах шалтгаан болон эдийн засгийн єртгийг судлах явдал байсан юм.
Судалгаанд нийт 1500 иргэд, аж ахуйн нэгж хамрагдсан юм.
Авилгалын эдийн засгийн єртгийг тодорхойлох судалгааг Улаанбаатар хотоос гадна Дорноговь аймгийн Замын -Yvд сум, Ховд аймгийн Ховд хотын нийт 1500 хvнээс анкетээр судалгаа авлаа.
Уг судалгааг 3 тvвшинд явууллаа.
- олон нийтээс авах санал асуулга
- аж ахуйн судлаачдаас авах асуулга
- хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас авах санал асуулга
Судалгааны дэвшилттэй тал нь авилгалтай холбогдолтой ємнє нь хийгдэж байсан судалгаа голчлон олон нийтийн болон бизнесийн хvрээнд авилгалын тухай ерєнхий ойлголтын талаар хийгдэж байсан бол энэхvv судалгаа нь авилгалын эдийн засгийн хєгжил тєр захиргааны байгууллагуудын vйл ажиллагаанд хэрхэн сєргєєр нєлєєлж байгааг, тvvний эдийн засгийн сєрєг vр дагаварыг тооцоолон гаргаж судалсанд оршино.

. : : Эрх зvйн мэдлэг олгох сургалт явуулах тєсєл : : .

Оюунтvлхvvр сангийн санхvvгийн дэмжлэгтэйгээр Эрх зvйн мэдлэг олгох сургалтыг 2001 оны 07-р сарын 20-оос эхлэн Тєв аймгийн зуун мод хотын 6 баг, 22 суманд иргэдэд эрх зvйн мэдлэг олгох сургалтыг явуулж эхэлсэн.
Уг сургалтад гол тєлєв ажилгvй, эрх зvйн мэдлэг дутмаг иргэд оролцож байна.
Сургалтын гол агуулга нь эрх зvйн тухай ерєнхий ойлголт, эрх зvйн олон салбарууд болох иргэний эрх зvй, эрvvгийн эрх зvй, захиргааны эрх зvй, хєдєлмєрийн эрх зvй, гэр бvлийн эрх зvй, хvvхдийн эрх гэсэн сэдвээр
явагдаж байна.

. : : Гэр бvлийн эсрэг телевизийн цуврал нэвтрvvлэг : : .

Соросын сангийн дэмжлэгтэйгээр Гэр бvлийн хvчирхийллийн эсрэг цуврал нэвтрvvлэг 2001 оны 08-р сард амжилттай явагдаж дууслаа.

. : :"Хурдан морины хvvхдийн эрх зvйн хамгаалалтыг боловсронгуй болгох нь" тєслийн социологийн судалгаа : : .

ОУХБ-ын хvvхдийн хєдєлмєрийг устгах олон улсын хєтєлбєртэй хамтран хэрэгжvvлсэн "Хурдан морины хvvхдийн эрх зvйн хамгаалалтыг боловсронгуй болгох" тєслийн хvрээнд Ардын хувьсгалын 80 жилийн ойн Yндэсний их баяр наадмаар наадамчид, уяачид, хурдан морь унаж уралдаж буй хvvхдvvдийн дунд судалгаа явууллаа.

Уг судалгаанд нийт 170 хvн хамрагдсан.
Судалгаа нь хурдан морь унаж буй хvvхдийн vйлдэл хєдєлмєр мєн vv, vvнд ямар vнэлэмж байдаг вэ, ер нь даатгуулах асуудалд ямар байдлаар хандаж байгааг тандах зорилготой байлаа.

Энэ тєслийн товчлол материалыг та татаж аван танилцаж болно.

: : д э э ш : :