: : Мэдээ , мэдээлэл : :

Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо нь Монголын радиогийн хууль эрх зvйн "Соёмбо" нэвтрvvлэг, улс тєр мэдээллийн 8:11 мэдээллийн хєтєлбєртэй хамтран иргэдийн эрх зvйн мэдлэгийг дээшлvvлэх радио сургалтыг явуулсан нь 2001 оны сонсогчдын шилдэг нэвтрvvлэг болсон бєгєєд 2002 онд vргэлжлvvлэн явагдах болллооо. Энэ нэвтрvvлгийн ач холбогдол нь иргэд эрхээ зєрчигдєхєєс урьдчилан сэргийлэх, эрх нь зєрчигдсєн тохиолдолд сэргээлгэн тогтоолгоход хаана, хэнд хандаж эрх ашгаа хамгаалуулах боломжийг мэдvvлж єгдєг.
Цаашид бид энэ нэвтрvvлгийг улам єргєжvvлэн, системчлэн, энгийн хэлбэрээр иргэдэд хуулийг сурталчлах, тайлбарлах чиглэлээр "Асуувал хариулъя", "Хуульчийн цаг", "Таны эрх зvйн мэдлэгийн санд" гэх мэт олон хэлбэрээр хууль эрх зvйн зайны сургалт явуулахаар тєлєвлєєд байна.

* * * * * * * * * *

Канадын сангийн санхvvжилтээр Зохистой Хєгжлийн Жендер Тєвийн хэрэгжvvлж буй "Орон нутгийн Тєрийн бус байгууллагын чадавхийг бэхжvvлэх" тєслийн хvрээнд зарласан уралдаанд манай байгууллагын Сvхбаатар аймгийн салбар зєвлєл оролцоод уг тєслийг хэрэгжvvлэх эрхтэй болж санхvvжилтээ авлаа. Ингэснээр vйл ажиллагын vндсэн чиглэл болох эрх зvйн зєвлєгєє єгєх vйл ажиллагаа иргэдэд, шууд, биечлэн очих нєхцєл бvрдэх юм.

* * * * * * * * * *

1995 онд анх боловсруулагдсан Гэр бvлийн хvчирхийллийн эсрэг хуулийн тєслийг шинэчлэн найруулж, Хvчирхийллийн эсрэг vндэсний тєвтэй хамтран ажиллаж байна.

* * * * * * * * * *

Манай холбоо нь иргэд , байгууллага, хамт олны хvсэлтээр эрх зvйн холбогдолтой бvхий л асуудлаар гэрээт сургалт явуулдаг билээ. 2002 оны гэрээт сургалтын захиалга авч байгаа тул энэхvv сургалтад оролцох хvсэлтэй иргэд, байгууллага, хамт олон манайд хандана уу.

* * * * * * * * * *

Иргэдийн эрх зvйн тулгамдсан асуултад хариулт авч нийтлэхээр "Yнэн" , "Хvмvvсийн амьдрал", " Єдрийн сонин" хамтран ажиллах хvсэлтээ ирvvлээд байна.

: : д э э ш : :

* * * * * * * * * *


МХЭХ-ны дэргэдэх хуульч оюутнуудын "Мандухай " клуб "Дэлхий дахины нийгэм, эдийн засаг, хууль зvйн тулгамдсан асуудал, тvvний Монгол дахь тусгал" сэдэвт илтгэлийн уралдааныг хуулийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан бєгєєд 2002 оны 02-р сард Эрдэм шинжилгээний бага хурал болно.