Тэтгэлэг олгох

 

* Монголын эмэгтэйчvvдийн хєдєлгєєний тогтвортой хєгжлийг хангахад туслах,

1992 оноос Эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагууд vvсэн байгуулагдсан бєгєєд одоо ХЗДХЯ-нд бvртгэлтэй 70 гаруй, тэдгээрийн орон нутаг дахь салбар нийт 800 гаруй бvлэг ажиллаж байна. ЭТББ-дын идэвхитэй vйл ажиллагаа, хvчин чармайлтын vр дvнд эмэгтэйчvvд, тэдгээрийн гэр бvлийг тойрсон олон бэрхшээлтэй асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэх vvд хаалга нээгдсэн ч ихэнх байгууллагууд санхvvгийн бэрхшээлийн улмаас vйл ажиллагаагаа явуулж чадахгvйд хvрч байна. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллага л ажлын байр, ажлын албатай байна. Тэдгээр нь ихэвчлэн жил бvр vнэ нь нэмэгдэж байдаг тvрээсийн байранд vйл ажиллагаагаа явуулж байна.

Сангийн зорилт:
· Материаллаг баазыг бэхжvvлэх
· Хvний нєєцийг хєгжvvлэх
· Санхvvгийн чадавхийг сайжруулахад хувь нэмрээ оруулах

Энэ хvрээнд дараахь тэтгэлэгийг олголоо.
· Эмэгтэйчvvд-Хvvхэд хєгжлийн Эх сан тєвд vйл ажиллагааны зардалд 250 000 тєгрєг
· Багануур дvvргийн ХЭYТєвийн салбар зєвлєлийн зєвлєгєє єгєх єрєєний тохижилтын зардалд 200 000 тєгрєг

 * Эмэгтэйчvvдийн хvний эрх, жендерийн тэгш эрхийг баталгаатай хангахад хувь нэмрээ оруулах, ·                                                                

Монгол улсад 3 эмэгтэй тутмын нэг нь аливаа хvчирхийллийн дор, 10 эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн хvчирхийлэлд єртєж байна. Манай улс эмэгтэйчvvдийн эрхтэй холбоотой олон улсын таван гэрээнд нэгдэн орсон. Їндэсний эрх зvйн хvчин тєгєлдєр баримт бичигт хvн бvр хуулийн ємнє тэгш эрхтэй ч эмэгтэйчvvдийг шууд ба шууд бусаар ялгаварлан гадуурхсан хэвээр байна. Эмэгтэйчvvдийн тэгш эрхийн хэрэгжилтийг хянах механизм сул, эмэгтэйчvvдийн эрх зvйн мэдлэг хангалтгvйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгvй хохирох, хохирлыг нєхєн тєлєх механизм ч хангалттай бvрдээгvй байна. Єнєє vед эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Жендэрийн ялгаварлалаас vvдсэн хvчирхийлэл нийгмийн харилцааны аль ч хvрээнд тохиолдсоор байна.

Сангийн зорилт:
· Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахын эсрэг явуулж буй аливаа vйл ажиллагааг дэмжих
· Эмэгтэйчvvдийн эсрэг чиглэсэн аливаа хvчирхийллийг бууруулах, таслан зогсоохын тєлєє vйл ажиллагааг дэмжих
· Эмэгтэйчvvдийг хил давуулан худалдаалах, боолчлохын эсрэг явуулж буй vйл ажиллагааг дэмжих,
· Эмэгтэйчvvдийн эрх зvйн боловсролыг дээшлvvлэхэд чиглэгдсэн санал санаачлагыг дэмжих

Энэ хєтєлбєрийн хvрээнд 2002 онд дараахь тэтгэлэгийг олголоо.
· Эмэгтэй удирдагч сангийн ажлын байран дахь бэлгийн дарамтлалын тухай телевизийн нэвтрvvлэг хийх тєсєл 500 000 тєгрєг /2002 оны 2 сар/
· Эмэгтэй удирдагч сан. Ажлын байрны эсрэг бэлгийн хvчирхийллийн тухай нэвтрvvлгийг орон нутагт тvгээх тєсєл 285 000 тєгрєг /2002 оны 12 сар/
· Багануур дvvргийн ХЭЇТ. Сургуулийн хvvхдvvдэд ажлын байрны бэлгийн дарамтлалын талаар сургалт явуулах тєсєл 150 000 тєгрєг
· "Глоб интернешнл" ТББ-ын "Эмэгтэй киночдын Олон Улсын Форум"-ын дугуй ширээний ярилцлагын зардал 300 000 тєгрєг

* Эмэгтэйчvvдийн хєдєлмєр эрхлэлтийг дэмжих, технологийн шинэчлэлийг нэвтрvvлэх,
·

Нийт ажилгvйчvvдийн 69,5 хувийг 35 хvртэлх насны залуучууд эзэлж байгаагийн дотор 52 хувь нь охид эмэгтэйчvvд байна.

Шилжилтийн vеийн ємч хувьчлал, бvтцийн єєрчлєлтєєс орон тооны цомхтголд илvv єртсєн эмэгтэйчvvд єєрсдийн боломж бололцооны хирээр ажлын байраа бий болгож бага хэмжээний орлого олж байгаа ч энэ нь амьдралын наад захын хэрэгцээг хангах тєдий байна. Олон хvvхэдтэй, ихэвчлэн хотын захын хороололд амьдардаг болон єрх толгойлсон ядуу амьдралтай эмэгтэйчvvд хєдєлмєрийн захаас ажил олж хийх боломж тун бага байна. Їvнд тахир дутуу эмэгтэйчvvд ч мєн хамаарна.

Сангийн зорилт:
· Эмэгтэйчvvдийн хєдєлмєр эрхлэлттэй холбоотой аливаа санал санаачлагыг дэмжин дэлгэрvvлэхэд туслалцаа vзvvлэх,
· Ядуу эмэгтэйчvvдэд ажлын байр бий болгоход дэмжлэг vзvvлэх,
· Эмэгтэйчvvдэд шинэ техник, технологийн мэдлэг олгох сургалтанд дэмжлэг vзvvлэх
· Эмэгтэйчvvийн хийсэн бvтээлийг олон улсын тавцанд гаргахад нь дэмжлэг vзvvлэх,

Энэ хvрээнд:
· ЭТББ 3 байгууллагатай хамтран "Гар урлал эрхлэгч эмэгтэйчvvдийг дэмжих" тєсєлд 812 200 тєгрєг олголоо.
· УБ хотын Э/зєвлєлийн хараагvй эмэгтэйчvvдийг ажлын байраар хангах тєсєл 150 000 тєгрєг
· Эмэгтэйчvvд хvvхэд хєгжлийн Эх сан тєвд гадаадын хєрєнгє оруулалттай хувийн 12 компанид эмэгтэйчvvдийн эрхийн асуудлаар судалгаа явуулах тєсєл 215 000 тєгрєг

* Хєдєєгийн эмэгтэйчvvд болон эмзэг бvлгийн эмэгтэйчvvдийг хєгжvvлэхэд туслах,
·
Манай орны хєдєєд сvvлийн 3 жилийн турш vргэлжилсэ.н євлийн зуд, зуны ган гачиг нь єрх толгойлсон эмэгтэйчvvдэд илvv хvндээр тусч байна.

Манай орны 45.1 хувь нь хєдєєд хагас суурин болон нvvдлийн хэвшлээр амьдарч байна.Монгол улс 30 гаруй сая малтай бєгєєд хєдєєгийн иргэд мал маллан тvvний ашиг шимээр аж амьдралаа авч явдаг бєгєєд ган зуд, хvчтэй салхи, галын аюулаас нэг ч малгvй болсон єрхий тоо жил бvхэн нэмэгдсэнээс суурин газар нvvдэллэн амьдралаа дээшлvvлэхийг хvсэвч тийм амар ажил олдохгvй бєгєєд ажил олсон эмэгтэйчvvдийн цалин хєлс нь дєнгєж амьжиргаа залгуулах тєдий байна. Хєдєєгийн эмэгтэйчvvд эрvvл мэндийн vйлчилгээнд хамрагдах, боловсрол мэдлэгээ дээшлvvлэх, мал аж ахуйн бvтээгдэхvvнээ зах зээлд гаргах, нийгмийн амьдралд оролцох боломж нєхцєлєєр хязгаарлагдмал алслагдан амьдарч байна.

Сангийн зорилт:
· Хєдєєгийн эмэгтэйчvvдийн хvний эрхийг хангахад чиглэсэн аливаа vйл ажиллагааг дэмжих
· Хєдєєгийн эмэгтэйчvvдийн эдийн засгийн бие даасан байдал, єрхийн орлогыг нэмэгдvvлэхэд чиглэсэн хамтын хєдєлмєр дээр суурилсан аливаа санал санаачлагыг дэмжих
· Шинээр ажлын байр бий болгох саналыг дэмжих · Ядуу, єрх толгойлсон олон хvvхэдтэй ганц бие эхчvvдийн аж амьдралыг дээшлvvлэхэд туслах
· Орон нутгийн ЭТББ-ын чадавхижуулах

Энэ хvрээнд дараах тэтгэлэгийг олголоо.
· Тєв аймгийн Эмэгтэйчvvдийн зєвлєлд 150 000 тєгрєг
· Ємнєговь аймгийн ХЭХДС -ийн "Ингэн сvv" сургагч багш бэлтгэх сургалт 300 000 тєгрєг
· МЭХ Говь -Алтай аймгийн Цогт суманд зохион байгуулагдах бvсийн эмэгтэйчvvдийн чуулга уулзалтын зардалд 120 000 тєгрєг
· Баянхонгор аймгийн Баянлиг сумын ХЭХДС-д эсгийн урлалын тєсєл 300 000 тєгрєг
· Тєв аймгийн Хvчирхийллийн эсрэг Тєвд гэр бvлийн хvчирхийллийн талаар шинэ залуу гэр бvлийн гишvvдэд зориулсан сургалтын зардалд-458 400 тєгрєг
· Дархан-Уул аймгийн ХЭХДС-д Орхон сумын 10 эмэгтэйчvvдэд єрхийн орлого нэмэгдvvлэх "Сvv шим "тєсєл 300 000 тєгрєг
· Увс аймгийн Баруунтуруун сумын Эмэгтэйчvvдийн холбоо ноосон эдлэл vйлдвэрлэх тєсєл 300 000 тєсєл
· ЛЭОС-ийн Дорнод аймгийн салбар зєвлєл АББХ-ийн эсрэг сурталчилгаа 150 000 тєгрєг
· Дархан-Уул аймгийн ХЭЇТ АББХ-ийн эсрэг сурталчилгаа 150 000 тєгрєг
· Булган-НИХТ ТББ-д эмэгтэйчvvдийн эрхийн талаар сургалт явуулах 150 000 тєгрєг
· Баян-Єлгий аймгийн Эмэгтэйчvvдийн холбоо АББХ-ийн эсрэг сурталчилгаа 150 000 тєгрєг
· Ємнєговь аймгийн НДЭХ-ний салбар зєвлєл АББХ-ийн эсрэг сурталчилгаа 150 000 тєгрєг

* Шийдвэр гаргах тvвшин дэхь эмэгтэйчvvдийн оролцоог нэмэгдvvлэх

Парламентад эмэгтэйчvvдийн тєлєєлєл 1996 оны сонгуулиар 10,5% байсан бол 2000 оны сонгуулиар 1,8 хувийг эзлэх болов.

Улс орноо удирдахад иргэн бvр оролцох эрхтэйг Їндсэн хуулиар, тєрийн албанд зэрэг дэв дэвшихэд эрэгтэй, эмэгтэй хvн тэгш эрх, адил нєхцєл, боломж эдлэхийг Тєрийн албаны тухай хуульд баталгаажуулсан байдаг ч хэрэгжилт тєдийлєн хангалтгvй, улс тєр, шийдвэр гаргах тvвшин дэхь эмэгтэйчvvдийн оролцоо vлэмж бага байна. Засгийн газрын бvрэлдэхvvнд дэд сайдын албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэй 1 байгаа нь 4.5 хувийг эзэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын бvрэлдэхvvнд эмэгтэйчvvдийн эзлэх хувь 12.9% байна.

Сангийн зорилт
· Эмэгтэйчvvдийг улс тєрийн болон удирдах албан тушаалд бэлтгэх vйл ажиллагааг дэмжих
· Сонгогчдыг жендэр мэдрэмжтэй сонголт хийхэд чиглэгдсэн vйл ажиллагааг дэмжих

Энэ чиглэлээр тєслийн санал ирээгvй болно

 

 

Тэтгэлэг олгох шалгуур

 

Монголын Эмэгтэйчvvдийн Сан нь эмэгтэйчvvдийн хєгжил дэвшил, аж байдлыг сайжруулын тєлєє ажиллаж байгаа эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллага, бvлгvvдэд 500 000 хvртэлх тєгрєгийн тэтгэлэг олгоно. Дараах шаардлагыг хангасан байгууллага хvсэлтээ ирvvлж болно.

· Тєслийн санал ирvvлж байгаа байгууллага нь эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллага буюу тэдгээрийн орон нутаг дахь салбар байна. Хувь хvмvvсээс санал хvлээж авахгvй.

· Монгол улсад vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байна.

· Тухайн байгууллага нь эмэгтэй удирдагчтай байна.

· Тухайн байгууллага нь доод тал нь нэг жил vйл ажиллагаа явуулсан байна. Тэтгэлэг хvссэн єргєдлийг маягтын дагуу компьютер буюу бичгийн машинаар бичиж бєглєх буюу гаргацтайгаар гараар бичиж ирvvлж болно. Єргєдлийн маягтыг шуудангийн хаягаар буюу биечлэн МОНЭС- д хvргvvлнэ.

Тэтгэлэг олгох шийдвэрийг МОНЭС-ийн удирдах зєвлєлийн гишvvд, хандивлагч, гvйцэтгэх ажилтан, сайн дурын ажилчдын тєлєєлєгчдєєс бvрдсэн зєвлєл хуралдан нээлттэй хэлэлцэж шийдвэрлэнэ. Тэтгэлэгийг жилд хоёр удаа буюу 5 ба 11 сард олгоно.

Материал хvлээн авах хугацаа

4 сарын 30 буюу 10 сарын 31

Хаяг

Монголын эмэгтэйчvvдийн Сан.
Улаанбаатар хот, Сvхбаатар дvvрэг,
Бага тойруу, 44 байр, 6 тоот

шуудангийн хаяг: Улаанбаатар-46А
шуудангын хайрцаг-280
Утас/Факс: +976 11 317904