Эмэгтэйчvvдийн хvний эрх

Монгол улсад 3 эмэгтэй тутмын нэг нь аливаа хvчирхийллийн дор, 10 эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн хvчирхийлэлд єртєж байна. Манай улс эмэгтэйчvvдийн эрхтэй холбоотой олон улсын таван гэрээнд нэгдэн орсон. Їндэсний эрх зvйн хvчин тєгєлдєр баримт бичигт хvн бvр хуулийн ємнє тэгш эрхтэй ч эмэгтэйчvvдийг шууд ба шууд бусаар ялгаварлан гадуурхсан хэвээр байна. Эмэгтэйчvvдийн тэгш эрхийн хэрэгжилтийг хянах механизм сул, эмэгтэйчvvдийн эрх зvйн мэдлэг хангалтгvйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгvй хохирох, хохирлыг нєхєн тєлєх механизм ч хангалттай бvрдээгvй байна. Єнєє vед эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Жендэрийн ялгаварлалаас vvдсэн хvчирхийлэл нийгмийн харилцааны аль ч хvрээнд тохиолдсоор байна.

Сангийн зорилт:
· Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахын эсрэг явуулж буй аливаа vйл ажиллагааг дэмжих
· Эмэгтэйчvvдийн эсрэг чиглэсэн аливаа хvчирхийллийг бууруулах, таслан зогсоохын тєлєє vйл ажиллагааг дэмжих
· Эмэгтэйчvvдийг хил давуулан худалдаалах, боолчлохын эсрэг явуулж буй vйл ажиллагааг дэмжих,
· Эмэгтэйчvvдийн эрх зvйн боловсролыг дээшлvvлэхэд чиглэгдсэн санал санаачлагыг дэмжих

Энэ хєтєлбєрийн хvрээнд 2002 онд дараахь тэтгэлэгийг олголоо.
· Эмэгтэй удирдагч сангийн ажлын байран дахь бэлгийн дарамтлалын тухай телевизийн нэвтрvvлэг хийх тєсєл 500 000 тєгрєг /2002 оны 2 сар/
· Эмэгтэй удирдагч сан. Ажлын байрны эсрэг бэлгийн хvчирхийллийн тухай нэвтрvvлгийг орон нутагт тvгээх тєсєл 285 000 тєгрєг /2002 оны 12 сар/
· Багануур дvvргийн ХЭЇТ. Сургуулийн хvvхдvvдэд ажлын байрны бэлгийн дарамтлалын талаар сургалт явуулах тєсєл 150 000 тєгрєг
· "Глоб интернешнл" ТББ-ын "Эмэгтэй киночдын Олон Улсын Форум"-ын дугуй ширээний ярилцлагын зардал 300 000 тєгрєг