Монголын уул уурхайн vндэсний ассоциацийн чуулган боллоо.

Монголын Уул Уурхайн Vндэсний Ассоциацийн чуулган 2-р сарын 28-нд Тэнгэрийн цаг тєв дээр болж єнгєрлєє. Чуулганд ассоциацийн гишvvн байгууллага, компаниудын тєлєєлєгчид нийт 60 гаруй хvн оролцлоо. Чуулганаар 2002 онд ассоциацаас хийсэн ажлын тайлан, цаашид тавих зорилтын талаар ассоциацийн гvйцэтгэх захирал Н.Алгаа, хяналтын зєвлєлийн гишvvн Д.Батжаргал нар илтгэж танилцуулав.
2002 онд тєлєвлєгєєнд тусгасан 23 ажлаас 18-г нь буюу 78%-г биелvvлж, тєлєвлєгдєєгvй ажил дєрвийг хийсэн. 2002 онд “ Уул уурхайн салбар дахь татварын орчин” сэдэвт бага хурал, “Монголын уул уурхай -2002” олон улсын анхдугаар vзэсгэлэн, “Гар аргаар ашигт малтмал олборлолт” сэдэвт зєвлєлгєєн, “1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын онцлогийг бусад хуультай харьцуулан судлаж боловсронгуй болгох асуудал” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг гол гол ажлуудийг зохион байгуулсан.
Тус ассоциаци нь 2002 онд 26,5 сая тєгрєгийн хєрєнгийн эх vvсвэр тєвлєрvvлж 21,4 сая тєгрєгийн vйл ажиллагааны зардал гарган 3,6 сая тєгрєгийн vндсэн хєрєнгє бэлтгэсэн байна. Санхvvгийн vйл ажиллагаа зохих хууль тогтоомжийн дагуу явагдсан ба єнгєрсєн оны хяналтын зєвлєлєєс єгсєн зємвлємжийг бvрэн хэрэгжvvлсэн байна. Тухайн жилийн зардлын батлагдсан 27.0 сая тєгрєгийн тєсвийг 5,6 сая тєгрєгєєр хэмнэн ажилласан боловч зардлын статья бvрээр судалгаа хийж vзэхэд холбооны зардлыг 82,0 мянган тєгрєгєєр хэтрvvлжээ. Мєн уул уурхайн сэтгvvлийн хавсралт Мэдээлэл сонинг гаргасанаар 721,0 мянган тєгрєгийн алдагдал хvлээсэн байна.
Гишvvд 2003 оны ажлын тєлєвлєгєєний тєсєл болон ассоциацийн vйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэв. Ассоциацийн vйл ажиллагааг хангалттай гэж дvгнэсэн хэдий ч олонхи гишvvд ассоциацийн їйл ажиллагааг чанаржуулах талаар шvvмжлэлттэй хандаж байв. Чуулган нилээд ажил хэрэгч болов.
2003 онд Ассоциацийн зєвлєлийн бvрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан ассоциацийн дvрэмд зааснаар зєвлєлийн гишvvдийг шинээр сонголоо. Нийт 34 гишvvд сонгогдсон ба vvнээс хуучин гишvvн 20, шинээр 14 гишvvн сонгогдсон байна.
Ассоциацийн зєвлєлийн гишvvдийн хурлаар 2003 оны ажлын тєлєвлєгєє болон тєсєл батлав. 2003 онд vйл ажиллагааны зардалд 20,160,000 сая тєгрєг, зохион байгуулах арга хэмжээний зардалд 10,000,000 сая тєгрєг, нийт 30,160,000 тєгрєгийн тєсєвийг батлав.
Монголын Уул Уурхайн Vндэсний Ассоциацаас:
Жил дараалан гишvvний хураамжаа тогтмол тєлж буй “Эрдэнэт” їйлдвэр, “Шижир алт” ХХК, “Монмаг”ХХК, “Бороогоулд” ХХК, “Харродс минералс монгол” ХХК, “Монгол алт” ХК, “Алтан дорнод монгол” ХХК, “Айвонхоу майнз монгол” ХХК, “Эрдмин” ХХК, Дарханы техникийн коллеж болон Н.Батаа,Т.Оргодол нарын гишvvн байгууллага ба хувь хvмvvс, мєн єнгєрсєн онд ассоциациас зохион байгуулсан зарим арга хэмжээг ивээн тэтгэсэн болон хандив єргєсєн “Минерал инвест” ХХК, “Камеко гоулд монголиа” ХХК, “Алтан дорнод монгол” ХХК, “Монруд” ХХК, “Интернэйшнл Юраниум монгол” ХХК компани, байгууллагуудад ассоциацийн нэрийн ємнєєс гvн талархал илэрхийлж байна.  top


Copyright © 2001 Internet and Information Center. All Rights Reserved