Танилцуулга | Yйл ажиллагаа | Мэдээ | "Мэдээлэл "хавсралт | Манай хаяг | Нvvр хуудас | Англи хуудас
Шинэчилсэн огноо 2003 /03/21
 2003. 02, 03- р сар № ( 047, 048)

Гурав дахь жилдээ
Хоёр долоо хоног тутмын хэвлэл
-Монгоын уул уурхайн vндэсний ассоциацийн чуулган
-Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал
-Геологи уул уурхайн кадастрын компьютержуулсан мэдээллийн бааз байгуулах тухай
-Дэлхийн уул уурхайн vйлдвэрлэлийн талаар товчхон мэдээллvvд
-
"Мэдээлэл"хавсралтын архив
YНЭ YНЭ YНЭ YНЭ

Зарим металлын vнэ Лондонгийн бирж дээр
2003.03.15-нд
  ам.доллар /тн
 Зэс
1707,9
 Цагаан тугалга
 4750,0
 Цайр
802,03
 Хар тугалга
485
 Хєнгєн цагаан 
1439,6
Никель 
8925,1
   
  ам.доллар/ф
   Алт
359,1
    Мєнгє 4,61
    Платинум 668,0
   
                       Монголын Уул Уурхайн Vндэсний Ассоциацийн чуулган
Монголын Уул Уурхайн Vндэсний Ассоциацийн чуулган 2-р сарын 28-нд Тэнгэрийн цаг тєв дээр болж єнгєрлєє. Чуулганд ассоциацийн гишvvн байгууллага, компаниудын тєлєєлєгчид нийт 60 гаруй хvн оролцлоо. Чуулганаар 2002 онд ассоциацаас хийсэн ажлын тайлан, цаашид тавих зорилтын талаар ассоциацийн гvйцэтгэх захирал Н.Алгаа, хяналтын зєвлєлийн гишvvн Д.Батжаргал нар илтгэж танилцуулав.
2002 онд тєлєвлєгєєнд тусгасан 23 ажлаас 18-г нь буюу 78%-г биелvvлж, тєлєвлєгдєєгvй ажил дєрвийг хийсэн. 2002 онд “ Уул уурхайн салбар дахь татварын орчин” сэдэвт бага хурал, “Монголын уул уурхай -2002” олон улсын анхдугаар vзэсгэлэн, “Гар аргаар ашигт малтмал олборлолт” сэдэвт зєвлєлгєєн, “1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын онцлогийг бусад хуультай харьцуулан судлаж боловсронгуй болгох асуудал” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг гол гол ажлуудийг зохион байгуулсан.
Тус ассоциаци нь 2002 онд 26,5 сая тєгрєгийн хєрєнгийн эх vvсвэр тєвлєрvvлж 21,4 сая тєгрєгийн vйл ажиллагааны зардал гарган 3,6 сая тєгрєгийн vндсэн хєрєнгє бэлтгэсэн байна. Санхvvгийн vйл ажиллагаа зохих хууль тогтоомжийн дагуу явагдсан ба єнгєрсєн оны хяналтын зєвлєлєєс єгсєн зємвлємжийг бvрэн хэрэгжvvлсэн байна. Тухайн жилийн зардлын батлагдсан 27.0 сая тєгрєгийн тєсвийг 5,6 сая тєгрєгєєр хэмнэн ажилласан боловч зардлын статья бvрээр судалгаа хийж vзэхэд холбооны зардлыг 82,0 мянган тєгрєгєєр хэтрvvлжээ. Мєн уул уурхайн сэтгvvлийн хавсралт Мэдээлэл сонинг гаргасанаар 721,0 мянган тєгрєгийн алдагдал хvлээсэн байна.
Гишvvд 2003 оны ажлын тєлєвлєгєєний тєсєл болон ассоциацийн vйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэв. Ассоциацийн vйл ажиллагааг хангалттай гэж дvгнэсэн хэдий ч олонхи гишvvд ассоциацийн їйл ажиллагааг чанаржуулах талаар шvvмжлэлттэй хандаж байв. Чуулган нилээд ажил хэрэгч болов.
2003 онд Ассоциацийн зєвлєлийн бvрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан ассоциацийн дvрэмд зааснаар зєвлєлийн гишvvдийг шинээр сонголоо. Нийт 34 гишvvд сонгогдсон ба vvнээс хуучин гишvvн 20, шинээр 14 гишvvн сонгогдсон байна.
Ассоциацийн зєвлєлийн гишvvдийн хурлаар 2003 оны ажлын тєлєвлєгєє болон тєсєл батлав. 2003 онд vйл ажиллагааны зардалд 20,160,000 сая тєгрєг, зохион байгуулах арга хэмжээний зардалд 10,000,000 сая тєгрєг, нийт 30,160,000 тєгрєгийн тєсєвийг батлав.
Монголын Уул Уурхайн Vндэсний Ассоциацаас:
Жил дараалан гишvvний хураамжаа тогтмол тєлж буй “Эрдэнэт” їйлдвэр, “Шижир алт” ХХК, “Монмаг”ХХК, “Бороогоулд” ХХК, “Харродс минералс монгол” ХХК, “Монгол алт” ХК, “Алтан дорнод монгол” ХХК, “Айвонхоу майнз монгол” ХХК, “Эрдмин” ХХК, Дарханы техникийн коллеж болон Н.Батаа,Т.Оргодол нарын гишvvн байгууллага ба хувь хvмvvс, мєн єнгєрсєн онд ассоциациас зохион байгуулсан зарим арга хэмжээг ивээн тэтгэсэн болон хандив єргєсєн “Минерал инвест” ХХК, “Камеко гоулд монголиа” ХХК, “Алтан дорнод монгол” ХХК, “Монруд” ХХК, “Интернэйшнл Юраниум монгол” ХХК компани, байгууллагуудад ассоциацийн нэрийн ємнєєс гvн талархал илэрхийлж байна.  top
                      Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал

УУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал 1974 оноос хойш 30 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 1999 оноос эхлэн уг бага хурлаас шалгарсан шилдэг бvтээлийг УУИС-ийг vндэслэн байгуулагчдын нэг , уул уурхайн салбарын Монголын анхны доктор Батбилэгийн Ишмэндийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон.
2000 оноос уул уурхайн салбарын анхны тєгсєгчдєєс санаачлага гаргаж доктор Б.Ишмэндийн нэрэмжит шагналын санг хариуцан дааж шилдаг бvтээлvvдийн эздийг урамшуулах ба дараагийнхаа ангийн тєгсєгчдєд уг буухиаг дамжуулах санаачлага гаргасан билээ.
2003 оны оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад уул уурхайн ашиглалтын технологийн 1979 оны буюу 4 дэх удаагийн тєгсєлтийн ангийнхан оролцох юм байна. 2003 оны оюутны эрдэм шинжилгээний бага хурлын салбарын хуралдаанууд 4-р сарын 10-ны єдєр явагдана. Бага хурлын нэгдсэн хєтєлбєрт оруулах илтгэлийн сэдэв, илтгэгч, тvvний удирдагч нарын жагсаалтыг салбараар нэгтгэн 4-р сарын 2-ны дотор багш Дагвад ирvvлж, салбар хуралдаануудаас шалгарсан тус бїр 2 илтэглийг 4 сарын 10-нд зохион байгуулах комисст ирvvлнэ.
Шилдэг бvтээлийн шалгаруулалтыг УУИС-ийн комисс шалгаруулж 2003 оны 4 сарын 11-нд дїнгийн хурал зохион байгуулна.Эрдэм шинжилгээний хурлын илтгэл шалгаруулах болзолоос:
Шалгарсан илтгэл нь дэвшvvлсэн зорилт, туршилт судалгааны vр дvнг тодорхойлж, шинжлэх ухаан vйлдвэрлэлийн ач холбогдол нь практикт нэвтрэх боломжтой байхаас гадна шалгаруулах бvтээлийн шинэлэг тал, практик vр дvнг vйлдвэрлэлд нэвтрvvлэх асуудлын vндэслэлийг илтгэгч, удирдагч нар тодорхой гаргасан байна.
Илтгэлийн сурвалж материал, туршилт, судалгааны vр дvн, ашигласан гадаад дотоодын мэдээ, мэдээллийн талаархи материалыг бїрэн хавсаргаж ирvvлнэ. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанаас 1-2 илтгэл шалгаруулан болзлын дагуу бэлтгэн шилдэг бїтээл шалгаруулах комисст ирvvлн
э.  top

                 Геологи Уул Уурхайн Кадастрын компьютержуулсан мэдээллийн бааз
                                                          байгуулах тухай

Геологи уул уурхайн кадастрын алба энэ онд яамд, засгийн газрын агентлагууд, АМХЭГ-ын албадууд, Геологийн мэдэээллийн тєв зэрэг мэдээллээр хангагч байгууллагуудтай хамтарч хэрэглэгчидийн хvсэл сонирхолд нийцсэн маш єргєн хэмжээний мэдээллийн бааз байгуулах юм байна. ГУУКА-ны мэдээллийг хэрэглэгчидэд Засгийн газар, Орон нутгийн захиргаа, Яамд, Хяналтын алба, АМХЭГ-ын албадууд, Татварын байгууллага, Компаниуд, Банк санхvvгийн байгууллага, Шvvх газар, Итгэмжлэгдсэн маркшейдерvvд, Хувь хvн зэрэг хэрэглэгчид байна.
Є
нгєрсєн онд энэ талаар тодорхой ажлууд хийгдсэн байна. Тухайлбал Хvчин тєгєлдєр лицензийн болон 2002 оны 3 дугаар сараас хойшхи єргєдлийн солбицлыг MSExcel программд бvрэн оруулах шалгах, улс, аймаг, сумын хил, тусгай хэрэгцээний газрууд, томоохон гол, нуур болон дэд бvтцийн мэдээллийг Microstation программаас ArcView программд хєрвvvлэх шалгах, лицензийн нэгдсэн зургийг ArcView программаас гаргах, шалгах, мєн энэ талаар сургалт судалгааны ажил явуулах зэрэг ажлууд хийгдсэн.Цаашид MSAccess программ дээр текстэн мэдээллээр мэдээллийн бааз байгуулах, мэдээллийн албатай болох, ArcView программ дээр зураг зvйн шvvлт хийх бэлтгэл ажил хангах, ArcView болон MSAccess программуудын мэдээллийн баазыг холбож DBServer дээр суурилуулах, мєн холбогдох мэдээллийг нэмж оруулах зэрэг ажлууд хийгдэх юм байна.
Мєн vйлчилгээний цагийг уртасгах, мэдээллийн vнэлгээ тогтоох, газрын хэмжээнд дотоод INTRANET site-тай болж ажилтнуудад хэрэгтэй мэдээллийг тогтмол хvргэдэг болох юм.
Мэдээллийн бааз байгуулсанаар мэдээлэл солилцох болон мэдээллээр хангах єргєн боломжтой болох, мэдээллийн баазад олон хэрэглэгч зэрэг хандаж нэмэх, засварлах, харах, шинэчлэгдсэн мэдээллээр хэрэглэгчдийг єдєр бvр хэвэлмэл болон тоон хэлбэрээр хангах, мэдээлэл боловсруулалт хурдан шуурхай болж статистик болон график тайлан мэдээлэл гаргаж анализ хийхэд хялбар болох, мэдээллийн давхардлыг арилгах, зурган болон текстэн мэдээллийг холбож харуулах, мэдээллийн vйлчилгээг єргєжvvлж, нэг цэгт тєвлєрvvлсэнээр ажлын дотоод зохион байгуулалт сайжирч маргаан гарах нєхцєлийг багасгах, мэдээлэл оруулах стандарттай болох, цаашид мэдээллээ интернет сvлжээнд холбох боломж бvрдэх зэрэг vр дvнд хvрэх юм байна.  top

Дэлхийн уул уурхайн vйлдвэрлэлийн талаар товчхон
            Хятадын зэсийн импортын єсєлт
Хятад улс нь металлын ихээхэн чухал зах зээл болох нь дахин нотлогдлоо. GFMS Metals Consulting Ltd-ийн мэдээлснээр Хятадын цэвэршvvлсэн зэсийн импорт 2002 онд 41.4 хувиар єсч 1.18 сая тоннд хvрчээ. Мєн тїїнчлэн дотоодын vйлдвэрлэл 12.2 хувиар єсч 1.56 сая тоннд хvрсэн байна. Зэсийн баяжмалын зах зээл харьцангуй бага байгаа учир цэвэршvvлсэн зэсийн дотоодын vйлдвэрлэл ойрын хугацаанд тєдийлєн ихээр єсєхгvй бололтой. Дээрх байгууллагын шинжээч ноён Бакстоны тооцоолж байгаагаар цэвэршvvлсэн зэсийн vйлдвэрлэл 2003 онд 1.65 сая тонн мєн 2004 онд 1.7 сая тонн болох хандлагатай байна. Тиймээс Хятадын зэсийн катодын импорт єсєх тєлєвтэй байна.
Хятадын зэсийн импортын єсєлт Мєн дэлхийн тvвшинд зэсийн зах зээлийн байдалд таатай нєхцєл бvрдэх тєлєвтэй байна. 2001 онд зэсийн їнэ тонн нь дунджаар 1,558 ам.доллар байсан бол Лондонгийн Металлын Бирж дээрх зэсийн vнэ 2003 онд тонн нь 1,725 ам.доллар, 2004 онд 1,900 ам.доллар хvртэл єсєх тєлєвтэй байна.

       

 

 

               Цагаан тугалгын vнийн єсєлт

Лондонгийн Металлын Биржийн мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар цагаан тугалгын гурван сарын дундаж нэ сvvлийн жил хагаст хамгийн єндєр тvвшинд буюу тонн нь 4,710 ам.долларт хvрсэн байна. Энэхvv vнийн єсєлтийн гол шалтгаан нь цагаан тугалгын дэлхийд томоохонд тооцогдох vйлдвэрvvдийн vйлдвэрлэл болоод нийлvvлэлт багасч болзошгvйтэй холбоотой юм. Цагаан тугалгын vйлдвэрлэл 2000 онд бvрэн хэмжээгээр явагдаж байснаа дараагийн жилvvдэд буурсаар энэ онд vйлдвэрлэл 3 хувиар, цэвэр цагаан тугалгын vйлдвэрлэл 7 хувиар багасах хандлагатай байна. Хятадын Yunnan Tin болон Перугийн Minsur vйлдвэрvvдээс бусад цагаан тугалгын vйлдвэрлэгч нар ихээхэн хvнд байдалд ороод байгаа юм байна. Тэдний хувьд vйлдвэртээ нэмэлт хєрєнгє оруулалт хийх боломжгvйгээс гадна vйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа алдагдсаар байна. Энэ оны хувьд, ялангуяа Minsur vйлдвэр ашигтай ажиллаж байгаагийн зэрэгцээ тус vйлдвэрийн цагаан тугалгын нєєц хангалттай байгаа тул Ємнєд Америкийн vйлдвэрлэл харьцангvй тогтвортой байх хандлагатай байна. Мєн тvvнчлэн энэ онд Бразилийн Paranapanema vйлдвэр єєрийн vйлдвэрлэлээ нэмэгдvvлж чадсан байна. Харин CRU International Ltd-ийн мэдэгдсэнээр 2003 онд цагаан тугалгын зах зээлийн нийлvvлэлт ойролцоогоор 15,000 тонны хэмжээгээр дутагдах тооцоо гарсан байна. Тvvнчлэн, тус байгууллагын мэдээлснээр Лондонгийн Металлын Биржийн гэрээт агуулахуудаас зєвхєн Сингапурынх эрэлт, хэрэгцээг хангах тєлєвтэй байна. Vvнтэй холбогдуулан цагаан тугалгын vнэ єсєж тонн нь 5,000 ам.долларын тvвшинд хvрэх хандлагатай байна.  top

 

        Замбийн зэсийн vйлдвэрлэл нэмэгдлээ

Замбийн Сангийн сайдын мэдэгдсэнээр тус улсын зэсийн vйлдвэрлэл 2002 онд 338,000 тоннд хvрсэн нь ойрын таван жилийн байдлаар хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Мєн шинээр нээгдэж байгаа Кансанши, Лумванагийн зэсийн ордуудад ойр орших Солвези хотыг цахилгаан, эрчим хvчээр хангах зорилгоор 400,000 ам.доллар зарцуулахаа мэдэгджээ. Лумванагийн уурхай нь жилд ойролцоогоор 200,000 тонн, Кансанши уурхай нь жилд 94,000 тонн зэс тус тус vйлдвэрлэх хvч чадалтай юм байна.

                                                      Хятадын магнийн vйлдвэрлэл
Америкийн мэргэжилтэн Боб Браун Хятадын магнийн vйлдвэрлэл ихээхэн хєгжиж байгааг тэмдэглэж байна. Тэр саяхан Хятадын магнийн хэд хэдэн vйлдвэрvvдээр аялсан бєгєєд тус vйлдвэрvvд ихээхэн єєрчлєгдсєнийг олж харжээ. Хятад улсын хувьд урьд нь жилд 3,000 тонн магни vйлдвэрлэх хvч чадалтай vйлдвэр томоохонд тооцогдож байсан vе саяхан байсан юм. Харин ихээхэн хvчин зvтгэсний vр дvнд одоогийн магнийн шинэ vйлдвэрvvд харьцангуй бага хєрєнгєєр баригдах болсноос гадна тэдгээрийн хvч чадал ихээхэн нэмэгджээ. Ноён Брауны тооцоолсноор Хятадын магнийн vйлдвэрлэлийн хvч чадал 2002 онд 93,000 тонноор єссєн бєгєєд vйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна. Шинээр нээгдэж буй vйлдвэvvїд жилд доод тал нь 20,000 тонн магни vйлдвэрлэх хvч чадалтай байх бєгєєд эдгээр vйлдвэрvvд ганцхан жилийн дотор єєрийн хvч чадлаа бvрэн ашиглах боломжтой юм. Энэхvv шинэ vйлдвэрvvдийг байгуулахад нийтдээ 6 сая ам.доллар зарцуулсан байна. Тухайлбал, 2001 онд Хятадын Шанхи мужид ганц ч магнийн vйлдвэр байхгvй байсан бол одоогийн байдлаар тус нутаг дэвсгэрт гурван vйлдвэр ашиглалтанд ороод байгаа бєгєєд жилд 3,000 тонн vйлдвэрлэх хvч чадалтай дєрєвдэх vйлдвэр нь удахгvй ашиглалтанд орохоор тєлєвлєж байгаа юм байна. Холбогдох хvмvvсийн мэдэгдсэнээр тус vйлдвэрийг гурван сарын дотор нэг сая ам.доллараар ашиглалтанд оруулах юм байна. Хятадад ойролцоогоор 150 гаруй магнийн vйлдвэрvvд байгаа боловч тэдгээрийн зарим нь vйлдвэрлэл явуулаагvй байсаар байна.  top


Copyright © 2001 Internet and Information Center. All Rights Reserved