Монголын Ажил Олгогч Эздийн
Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) нь байгуулагдсан
цагаасаа эхлэн гишїїдийнхээ эрх ашгийг їндэсний
болон олон улсын тївшинд тєлєєлж ирсэн билээ. Бид
1993 оноос эхлэн Олон Улсын Хєдєлмєрийн
байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус
байгууллагын Женев, Бангкок ба Бээжингийн
товчоотой хамтран ажиллах тєлєвлєєгєєг жил бїр
гаргаж мєрдєн ажилласаар ирлээ. Энэ хамтын
ажиллагааны хїрээнд бид олон улсын хєдєлмєрийн
хэм хэмжээ, хєдєлмєрийн хууль тогтоомж, хамтын
гэрээ хэлэлцээр, цалин хєлс, їйлдвэрлэлийн
аюулгїй ажиллагаа, эрїїл ахуй, єндєр
бїтээмж-зохистой ажлын байр, тахир дутуу
иргэдийн хєдєлмєр эрхлэлт, хїїхдийн хєдєлмєрийн
хїнд хэлбэрийг устгах зэрэг асуудлаар олон улсын
уулзалт семинарт оролцох, хамтарсан сургалт
зохион байгуулах зэрэг ажлыг хийж байна. ОУХБ-ын
тусламжтайгаар сургалтын танхимыг орчин їеийн
сургалтын тоног тєхєєрємжєєр тоноглон єєрийн
хїчээр гишїїддээ зориулан сургалт, семинар
зохион байгуулах боломжийг бїрдїїлсэн. МАОЭНХ
нь 1998 онд Ажил олгогч Эздийн Олон Улсын
байгууллагад гишїїнээр элсч їйл ажиллагааныхаа
хїрээг єргєжїїлсээр байна. Одоогоор бид Японы
Ажил олгогч Эздийн Холбоо (Никкейрен), Солонгосын
Ажил Олгогч Эздийн Холбоо, Сингапур, Малайз,
Тайланд зэрэг орны ажил олгогчдын
байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байгаа
юм. МАОЭНХ
нь 1991 оноос эхлэн Японы Ажил Олгогч Эздийн нєлєє
бїхий байгууллага болох Никкейрентэй хамтран
ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллагын
Олон улсын хамтын ажиллагааны тєвєєс
хэрэгжїїлдэг Азийн Хїний нєєцийн менежерийн 1
жилийн сургалтанд МАОЭНХ-ны гишїїн байгууллагын
30 гаруй залуу менежерїїдийг хамруулаад байна.
Мєн энэ тєвийн шугамаар зохион байгуулдаг
богино хугацааны семинар, уулзалтанд 20 гаруй
хїнийг оролцуулсан. МАОЭНХ ба Никкейрен хамтран
жил бїр Японы Менежментийн тогтолцооны сэдвээр
семинар зохион байгуулдаг уламжлал тогтоод
байна. Тус семинарт Японы Ажил Олгогч Эздийн
Холбооны зарим удирдах ажилтнууд болон гишїїн
байгууллагуудын тєлєєлєгчдєєс оролцон аж ахуйн
нэгжийг удирдах, хїний нєєцийг хэрхэн зохистой
ашиглах тухай японы туршлагаас танилцуулан
манай менежерїїдийн мэргэжлийн ур чадварыг
дээшлїїлэхэд хувь нэмэр оруулж байна.
МАОЭНХ
нь 1994 оноос эхлэн Германы Олон улсын Хєгжлийн
Сантай (DSE) хамтран ажиллаж эхэлсэн билээ. Энэ
хамтын ажиллагааны хїрээнд хєдєлмєр эрхлэлт, бїс
нутгийн хєгжил, гадаад худалдаа, банк санхїїгийн
асуудлаар хамтарсан семинар, сургалтыг Герман
болон Монгол улсад зохион байгуулж байна. Дээрх
їйл ажиллагаанд давхардсан тоогоор улсын болон
хувийн хэвшлийн 200 гаруй хїн оролцсон болно. Цаашид МАОЭНХ нь ОУХБ, Олон улсын эздийн
байгууллага болон Ази Номхон далайн бїсийн
байгууллагын хїрээнд хамтын ажиллагааг улам
єргєжїїлж даяарчлалын нєхцєлд эздийн
байгууллагын їйл ажиллагааг бэхжїїлэн хєгжїїлэх
зорилгыг тавин ажиллаж байна.
Хамтран ажиллаж байгаа
эздийн байгуулагууд Харилцах хаяг:
Улаанбаатар-48, Бага Тойруу 44А, |