![]()
МОНГОЛЫН ЭРЇЇЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧДИЙН
ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА
Холбоо 1995 онд байгуулагдсан, нийгэмд їйлчлэх гишїїнчлэлгїй тєрийн бус байгууллага юм.
Холбооны їндсэн зорилго нь:
Эрїїл аж тєрєх ёсыг хэвшїїлэх, эрїїлийг хамгаалах талаархи хууль тогтоомжийн биелэлт; тєр засгийн бодлого, практик арга хэмжээнд иргэдийн эрх ашгийг илэрхийлэн оролцоход оршино.
Холбооны їйл ажиллагааны чиглэл:
- Эрїїл аж тєрєх ёсыг хэвшїїлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах
- Хїїхэд залуучуудын дунд архи, тамхи мэтийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогцолбор ажил зохиох
- Хїн ам, ялангуяа эмзэг хэсэг, архаг євчтєний эрїїл мэнд чийрэгжилтээр тєсєл боловсруулан хэрэгжїїлэх
- Гоц авъяастан, онцлох ажил їйлдвэр эрхлэгчид, ховор мэргэжлийн хїн амын эрїїл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарах
- Шаардлагатай гэж їзвэл єєрийн онош эмчилгээний газартай байж болно
- Эрїїл мэндийн ажил їйлчилгээний чанарт їйлчлїїлэгчдийн эрх ашгийн їїднээс хяналт тогтоох, мэдээлэл гаргахад оролцох
- Хууль тогтоох эрх мэдлийн байгууллагаас эрїїл мэндийн талаар гаргах шийдвэрийн тєсєл боловсруулах, хэрэгжїїлэх їйл ажиллагаанд санал єгєх, гарсан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргах
- Зорилгоо хэрэгжїїлэхийн тулд гадаад дотоодын байгууллага хїмїїстэй хамтран ажиллах, гэрээ хэлцэл хийх
Холбооны удирдах зєвлєл 5 хїний бїрэлдэхїїнтэй ба тїїнээс тэргїїн, гїйцэтгэх захирлыг сонгоно. 1995 оноос эхлэн
тэргїїнээр анагаах ухааны дэд доктор Н.Чагнаа;
гїйцэтгэх захирлаар анагаах ухааны дэд доктор С.Ямаахай ажиллаж байна.
1999 он-ахмад настны жилийг тохиолдуулан холбооны
дэргэд"Ахмадууд" клуб байгуулан, сургалт, їйлчилгээ явуулж байна.
Холбоо єєрийн болон бусад улсын тєрийн бус байгууллагатай монголын хїн
ам, эмнэлгийн байгууллагуудад судалгаа, сургалт, їйлчилгээний хамтарсан тєсєл
хэрэгжїїлэх, эмнэлгийн хэрэгслэл, багаж тєхєєрємжийн туслалцаа зэрэг асуудлаар
хамтран ажиллахад бэлэн байна.
Манай хаяг: Монгол, Улаанбаатар
хот. Шуудангийн хайрцаг 41/74
Утас:325548
Факс:325548