Нийгэмлэгийн бїтэц, тогтолцоо   

                 

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь аймаг, нийслэл болон салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгїїдийн холбоо юм.

Нийгэмлэгїїдийн эрх барих байгууллага нь удирдах зєвлєл байна. Удирдах зєвлєл нь есєєс доошгїй гишїїнтэй байх ба дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

  1. Дїрэмд нэмэлт єєрчлєлт оруулах;

  2. Нийгэмлэгийг єєрчлєн байгуулах, татан буулгах;

  3. Нийгэмлэгийн жилийн тєсєв батлах;    

  4. Нийгэмлэгийн тэргїїн, гїйцэтгэх захирлыг сонгох, чєлєєлєх, тайланг хэлэлцэх;

  5. Нийгэмлэгийн ємч хєрєнгийг захиран зарцуулах талаар гїйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;

  6. Нийгэмлэгийн ажлын албаны бїтэц, зохион байгуулалт, тїїний тєсвийг батлах;

  7. Дїрэмд заасан бусад эрх.

Нийгэмлэгийн тэргїїн нь  удирдах зєвлєлийг толгойлох бєгєєд нийгэмлэгийг гадаад, дотоодод тєлєєлєх,  удирдах зєвлєлийн хуралдааныг даргалах, удирдах зєвлєлийн шийдвэрийг їндэслэн гїйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, биелэлтийг хангуулна.

Гїйцэтгэх  захирал дор дурдсан бїрэн эрхийг  хэрэгжїїлнэ:

  1. удирдах зєвлєл, нийгэмлэгийн тэргїїнээс олгосон эрх хэмжээний хїрээнд нийгэмлэгийг тєлєєлєх, ємч хєрєнгийг захиран зарцуулах;

  2. хууль, гэрээнд заасан бусад эрх. 

Нийгэмлэгийн їйл ажиллагаа, хєрєнгє санхїїгийн байдалд хяналт тавих гурваас доошгїй гишїїнтэй хяналтын зєвлєл ажиллана. Хяналтын зєвлєл сайн дурын їндсэн дээр байгууллагдана. 

Хэрэглэгчдэд їйлчлэх ажил їйлчилгээний тодорхой чиглэлээр хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн шинжээчийн групп, хамтлаг ажилладаг.

Нийгэмлэг нь хандив, гэрээт ажил гїйцэтгэх, тєсєл хэрэгжїїлэх хэлбэрээр санхїїждэг.

Одоо нийтдээ 22 салбар нийгэмлэгїїд їйл ажиллагаагаа явуулж байгаа бєгєєд єнєєдрийн байдлаар 100 гаруй мянган идэвхтэн, дэмжигч гишїїдтэй болоод байна. 

Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь 1991.04.24-нд байгуулагдсан ба 1993.03.24-нд анхдугаар бага хурлыг хийж, нийгэмлэгийн дїрмийг баталсан юм. Одоо манай нийгэмлэг удирдах зєвлєлийн 11 гишїїнтэй, хяналтын зєвлєл 3 гишїїнтэйгээр ажиллаж байна, Гїйцэтгэх захирал 1, Удирдах зєвлєлийн нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн, дїїргїїд хариуцсан мэргэжилтэн 3, сургалт сурталчилгаа магадлан шинжлэх тєвийн эрхлэгч 1, Магадлан шинжлэх лабораторын эрхлэгч 1, нябо жолооч тус бїр нэг орон тоотой ажиллаж байна. Тїїнчлэн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай багц хуулийг хэрэгжїїлэх їїднээс тєрєл бїрийн нарийн мэргэжлийн 100-аад шинжээч мэргэжилтэн, 300 гаруй олон нийтийн  хяналтын байцаагчид сонгуульт їїрэг гїйцэтгэж байна. Байгууллага иргэний хоорондын маргаантай єргєдєл, гомдлыг єєрийн  нийгэмлэгийн дэргэдэх ємгєєлєх зєвлєлєєр тєлєєлєн иргэний шїїхэд нэхэмжлэл гарган ажиллаж байна. Ийм 80 гаруй єргєдєл, гомдлыг иргэний шїїхэд тєлєєлєн нэхэмжилжээ. Хэрэглэгчдийн гомдол хїсэлтийг єргєдєл болон утсаар, биелэн уулзах зэрэг 3 хэлбэрээр хїлээн авч байна. Жил бїр бїтээгдэхїїн, ажил їйлчилгээний чанартай холбоотой 1600-3000 орчим санал, гомдол, хїсэлт хїлээн авч  85-90% барагдуулж, 10-15%-ийг тєрийн болон хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлїїлж байв. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн дагуу жил бїр 16-25 сая тєгрєгийг эздэд нь буцаан олгуулж хохиролгїй болгож байна.  Нийслэлийн худалдаа їйлчилгээний тєв захуудад хэрэглэгчдийн санал, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж байх зорилгоор нийслэлийн ХЭАХН-ийн пост ажиллуулдаг болов.