Хэрэглэгчийн їндсэн эрх:

Хэрэглэгчийн їндсэн їїрэг

arrows_red_048.gif (8644 bytes) Хууль

      Хэрэглэгчийн їндсэн эрх:

     Хэрэглэгчийн їндсэн їїрэг

Хэрэглэгчид нь аюулгїй хэрэглээ, їйлдвэрлэлийг хангах, ухамсартай ухаалаг праkтиkийг дэмжих, зах зээлийн зїй бус явдлыг арилгахад єєрсдийн бїх хїчийг дайчлах їїрэгтэй.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль

Нэгдїгээр булэг

Нийтлэг їндэслэл

1 дїгээр зїйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тайлбар:  Энэ хуульд заасан "хэрэглэгч" гэж бїтээгдэхїїн, ажил, їйлчилгээгээр хэрэгцээгээ хангах гэж байгаа буюу хангаж байгаа худалдан авагч, захиалагч, їїрэг гїйцэтгїїлэгч хувь хїнийг хэлнэ.

2 дугаар  зїйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон їїнтэй нийцїїлэн гаргасан БНМАУ-ын хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.

2. БНМАУ-ын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг мєрдєнє.

Хоёрдугаар бїлэг

Хэрэглэгчийн їндсэн эрх тїїнийг хамгаалах

3 дугаар зїйл. Чанартай бїтээгдэхїїн хэрэглэх

1. Хэрэглэгч нь эрх бїхий байгууллагаас баталсан стандарт, барилгын болон эрїїл ахуйн норм, фармакопей, жор тїїнчлэн гэрээний болзлын шаардлагад нийцсэн чанартай бїтээгдэхїїн, ажил їйлчилгээ (энэ хуульд цаашид "бїтээгдэхїїн" гэх) хэрэглэх эрхтэй.

2. Їйлдвэрлэгч нь бїтээгдэхїїний  чанар, їнэ, їйлдвэрлэсэн он, сар, єдєр болон баталгаат хугацааны талаар тїїний сав, баглаа боодол, шошго, ашиглах зааварт (хэрэглэх) зааварт тусгана.

4 дїгээр зїйл. Бїтээгдэхїїний хэрэглээний аюулгїй байдлыг баталгаажуулах

1. Хїний амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгїй  бїтээгдэхїїний хэрэглээний аюулгїй байдлыг дор дурдсанаар баталгаажуулна:

  1. ийм бїтээгдэхїїнд тавих шаардлагыг улсын стандартаар тогтоох, уул бїтээгдэхїїнийг эрх бїхий байгууллага улсын бїртгэлд бїртгэж, їйлдвэрлэх зєвшєєрєл олгох;

  2. їйлдвэрлэгч, гїйцэтгэгч улсын  стандартыг заавал мєрдєх;

  3. ийм бїтээгдэхїїнийг чанарын баталгаагїйгээр їйлдвэрлэх, худалдах импортлохыг хориглох;

  4. чанарын асуудал эрхэлсэн байгууллагын олгосон эрх бїхий лабораториас ийм бїтээгдэхїїнд чанарын баталгаа (сертификат)-ыг олгох;

2. Їйлдвэрлэгч, худалдагч нь хїний амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд  гэм хор учруулж болзошгїй  бїтээгдэхїїн, тїїний сав баглаа боодол, шошгод олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг таних тэмдэг, бичээсийг ил тод тавих їїрэгтэй.

Тайлбар: Энэ хуульд заасан "худалдагч" гэж бїтээгдэхїїнийг хэрэглэгчид борлуулж байгаа буюу гэрээний дагуу ажил їйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хїнийг хэлнэ.

3. Їйлдвэрлэгч нь хїний амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд  гэм хор учруулж болзошгїй, тїїнчлэн тїргэн муудаж, чанар байдлаа алддаг  бїтээгдэхїїнийг хадгалах, тээвэрлэх, ашиглах буюу хэрэглэхэд тавих шаардлагыг бїтээгдэхїїний ашиглах (хэрэглэх) заавар, холбогдох бусад баримт бичигт тусгах їїрэгтэй.

4. Їйлдвэрлэснээс хойш тодорхой хугацаа єнгєрсний дараа хїний амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд  гэм хор учруулж болзошгїй бїтээгдэхїїний эдэлгээний (хїчинтэй байх) хугацаа дууссан бол тїїнийг зориулалтаар нь борлуулах худалдахыг хориглоно.

5 дугаар зїйл. Эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах

1. Хэрэглэгч нь эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалж, їйлдвэрлэгч, гїйцэтгэгч,   худалдагчийн буруугаас єєрт учирсан хохирлоо ннєхєн тєлїїлэх эрхтэй.

2. Хэрэглэгч нь согог гэмтэлтэй, иж бїрдэлгїй, чанарын зохих шаардлага хангаагїй бїтээгдэхїїний їнэ, ажил їйлчилгээний хєлс (тариф) (цаашид "їнэ хєлс")-ийг бууруулахыг шаардаж болно.

3. Согог гэмтэлтэй, иж бїрдэлгїй, чанарын шаардлага хангаагїй бїтээгдэхїїн худалдан авснаас хэрэглэгчид учирсан хохирлыг дор дурьдсанаар нєхєн тєлнє:

  1. худалдагч нь бїтээгдэхїїний чанарын доголдол, согог гэмтэл, иж бїрдлийн талаар урьдчилан мэдэгдээгїй тохиолдолд уг бїтээгдэхїїнийг хэрэглэгчийн шаардлагаар нэн даруй, ийм боломжгїй бол хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд, эсхїл тухайн   бїтээгдэхїїнийг  худалдагчид нийлїїлсэн їед нь эхний ээлжинд сольж буюу иж бїрдїїлж єгєх,
    Хэрэв ийм боломжгїй буюу хэрэглэгч шаардсан бол гэрээг цуцлан бїтээгдэхїїний їнэ, хєлсний зєрїїг буцааж єгєх,

  2. баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бїтээгдэхїїн хэрэгцээ хангахгїй болсон буюу нуугдмал согог гэмтэлтэй нь тогтоогдвол  худалдагч тїїнийг сольж эсхїл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд їнэ тєлбєргїй засварлаж єгєх. Хэрэв ийм боломжгїй буюу хэрэглэгч шаардсан бол гэрээг цуцлан бїтээгдэхїїний їнэ, хєлсийг бїрнээр буюу їнэ хєлсний зєрїїг буцааж єгєх.

4. Хэрэглэгчдийн эд материалыг ашиглан ажил їйлчилгээ гїйцэтгэхдээ гэрээний болзлыг хангаагїйгээс хэрэглэгч ажил, їйлчилгээг хїлээн авахаас татгалзсан тохиолдолд гїйцэтгэгч нь гэрээнд єєрєєр заагаагїй бол ижил нэр тєрєл, чанарын  эд материалаар гэрээний болзлыг хангасан ажил, їйлчилгээг гїйцэтгэж єгнє.

5. Энэ зїйлийн гурав дахь хэсэгт заасан бїтээгдэхїїнийг эргїїлэн авах, хэрэглэгчдэд хїргэж єгєх зардлыг худалдагч хариуцана.
Энэ зїйлийн гурав дахь хэсгийн заалтыг хэрэглэх зааврыг хэрэглэгчийн болон холбогдох бусад байгууллагатай зєєвшєєрєлцсєний їндсэн дээр худалдаа,  їйлчилгээний асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага батална.

6. Бїтээгдэхїїний чанар, согог, гэмтэл, иж бїрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол їндэслэлгїй болох нь нотлогдсон, хэрэглэгч нь ашиглах, тээвэрлэх, хадгалах журам зєрчсєн тохиолдолд холбогдох зардал, хохирлыг  худалдагч хариуцахгїй.

6 дугаар зїйл. Бїтээгдэхїїний талаар їнэн зєв бїрэн мэдээлэл авах

1. Хэрэглэгч нь бїтээгдэхїїний талаар їнэн, зєв, бїрэн мэдээлэл авах эрхтэй.

2. Їйлдвэрлэгч, худалдагч нь бїтээгдэхїїнийхээ талаар хэрэглэгчид дор дурьдсан мэдээлэл єгнє:

  1. їйлдвэрлэгч, худалдагчийн нэр, хаяг, барааны тэмдгийн талаар;

  2. бїтээгдэхїїний зориулалт, хэрэглээний шинж чанарын талаар;

  3. бїтээгдэхїїний нэр тєрєл, їнэ тарифын талаар;

  4. бїтээгдэхїїний хэмжээ, хэмжих нэгж, чанарын талаар;

  5. бїтээгдэхїїнийхээ баталгааг болон эдээлгээний хугацааны талаар;

  6. бїтээгдэхїїнийг аюул осолгїй хэрэглэх тухай;

3. Їйлдвэрлэгч, худалдагчаас хэрэглэгчийг зориуд тєєрєгдїїлсэн мэдээлэл хийхийг хориглоно.

4. Хэрэглээнд гаргасан бїтээгдэхїїн хїний амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд  гэм хор учруулж болох нь нотлогдвол энэ тухай  їйлдвэрлэгч, худалдагч олон нийтэд нэн даруй мэдээлэх їїрэгтэй.
Мєн энэ тухай орон нутгийн Хурлын гїйцэтгэх захиргаа, улсын хяналтын холбогдох байгууллага, хэвлэл, мэдээллийн болон бусад арга хэрэгслээр олон нийтийн сонорт хїргэх арга хэмжээ авна.

7 дугаар зїйл. Бїтээгдэхїїнийг сонгож авах

1. Хэрэглэгч нь  бїтээгдэхїїнийг єєрийн їзэмжээр сонгон авах эрхтэй.

2. Бїтээгдэхїїний чанар, бїрэн бїтэн байдал, жин хэмжээ, їнийг шалган їзэх, аюулгїй ажиллагааны болон ашиглах (хэрэглэх) заавартай танилцах зэргээр хэрэглэгчээс  бїтээгдэхїїнийг сонгож авах бїх талын бололцоог худалдагч бїрдїїлнэ.

3. Бїтээгдэхїїнийг хэрэглэгчид тулган худалдах, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.

8 дугаар зїйл. Хэрэглээний соёл эзэмших

1. Хэрэглэгч нь хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.

2. Хэрэглэгч худалдаа, їйлчилгээний дэг журмыг сахин биелїїлж,  бїтээгдэхїїний чанар, бїрэн бїтэн байдал, иж бїрдэл, жин хэмжээ, нэр тєрєл, їнийг газар дээр нь шалгаж авна.

3. Хэрэглэгч нь бїтээгдэхїїнийг тээвэрлэх, хадгалах ашиглах (хэрэглэх)зааврыг мєрдєнє.

9 дїгээр зїйл. Бїтээгдэхїїний талаар гомдол гаргах

1. Хэрэглэгч бїтээгдэхїїний талаар єєрєє буюу єєрийн хууль ёсны тєлєєлєгчєєр дамжуулан гомдлын шаардлага гаргаж болно.

2. Хэрэглэгчийн гомдлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ:

  1. хэрэглэгч гомдлын шаардлагаа эхлээд худалдагчид гаргах бєгєєд худалдагч нь тїїнийг бараагдуулахаас їндэслэлгїйгээр татгалзвал энэ тухай гомдлоо улсын хяналтын холбогдоох байгууллагад гаргана;

  2. хэрэглэгч улсын хяналтын байгууллагын шийдвэрийг эс зєвшєєрвєл гомдлоо шїїхэд гаргана.

10 дугаар зїйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих 

10-ын 1 дїгээр зїйл: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тєрийн бус байгууллагын эрх

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар їйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага дараах эрхтэй:

1. Бїтээгдэхїїний ажил, їйлчилгээний чанар, аюулгїй байдалд мэргэжлийн хяналтын эрх бїхий байгууллагатай хамтран їзлэг, шинжилгээ явуулж дїгнэлт гаргуулах;

2. Худалдаа, ахуйн болон бусад тєрлийн їйлчилгээний журам, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, дїнг нийтэд мэдээлэх;

3. Хїний амь нас, эрїїл мэнд, хэрэглэгчийн эд хєрєнгє болон хїрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгїй бїтээгдэхїїний їйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох талаар мэргэжлийн хяналтын эрх бїхий байгууллага, улсын байцаагчид хандах;

4. Бїтээгдэхїїн, ажил їйлчилгээний чанарыг дээшлїїлэх, аюулгїй байдлыг хангах талаар тєрийн байгууллага, аж ахуйн нэгжид санал, шаардлага тавих;

5.  Хїний амь нас, эрїїл мэнд, хэрэглэгчийн эд хєрєнгє болон хїрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгїй буюу чанарын шаардлага хангаагїй бїтээгдэхїїн їйлдвэрлэсэн, борлуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага хїлээлгэхээр холбогдох байгууллагад санал гаргах;

6. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан эрх нь зєрчигдсєн хэрэглэгчийн итгэмжлэлээр эрх ашгийг нь хамгаалж шїїхэд нэхэмжлэл гаргах;

7. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах їїрэг бїхий улсын хяналтын байгууллагын їйл ажиллагааны талаар санал, дїгнэлт гаргах (1997 оны 11 дїгээр сарын 20-ны хуулиар 10-ын 1-р зїйл нэмсэн)

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  хууль тогтоомжиийн биелэлтэд тавих тєрийн хяналтыг орон нутгийн Хурлын гїйцэтгэх захиргаа, улсын хяналтын холбогдох байгууллага хэрэгжїїлнэ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар олон нийтийн хяналт тавьж болно.

11 дїгээр зїйл. Хариуцлага

1.  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж зєєрчсєн їйлдвэрлэгч, худалдагчид улсын хяналтын холбогдох байгууллага дор дурдсан захиргааны хариуцлага хїлээлгэнэ:

  1. энэ хуулийн 4 дїгээр зїйлийн нэг дэх хэсгийн 2,3,4 дэх хэсэгт заасныг зєрчсєн, тїїнчлэн 6 дугаар зїйлийн дєрєв дэх хэсэгт заасан їїргээ биелїїлээгїй буруутай иргэнд тавин мянга хїртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 200000 хїртэл тєгрєгийн торгууль ногдуулж, уг  бїтээгдэхїїний борлуулалтын орлогыг хурааж улсын орлогод оруулна.

  2. энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 2,3 дахь хэсгийн заалтыг зєрчсєн буруутай иргэнд дєчин  мянга хїртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 140000 хїртэл тєгрєгийн торгууль ногдуулна.

  3. энэ хуулийн 6 дугаар зїйлийн гурав дахь хэсгийн заалтыг зєрчсєн буруутай иргэнд гучин мянга хїртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 100000 тєгрєгийн торгууль ногдуулж, олсон орлогыг  хурааж улсын орлогод оруулна ( 1995 оны 4 дїгээр сарын 17-ны хуулиар 11-дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 дахь заалтад єєрчлєлт орсон).

  4. энэ хуулийн7 дугаар зїйлийн  гурав дахь хэсгийн заалтыг зєрчиж хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээний їндсэн дээр бїтээгдэхїїн борлуулсан буруутай худалдагчийн гэрээг хїчингїйд тооцож олсон орлогыг  хурааж улсын орлогод оруулна. 

2.  Хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хохироосон худалдагч гэрээнд єєрєєр заагаагїй бол  дор дурьдсан хариуцлага хїлээнэ:

  1. энэ хуулийн 5 дїгаар зїйлийн гурав дахь хэсгийн 1-д заассан хугацааг зєрчвєл хугацаа хэтэрсэн хоног тутам  бїтээгдэхїїний їнийн дїнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хэрэглэгчдэд тєлнє. Алдангийн нийт хэмжээ бїтээгдэхїїний їнийн дїнгийн 50 хувиас хэтэрч болохгїй;

  2. энэ хуулийн 5 дїгаар зїйлийн дєрєв дэх хэсэгт заасны дагуу дахин гїйцэтгэх боломжгїй буюу хэрэглэгч шаардсан бол гэрээг цуцлан эд материалын гэрээнд заасан їнийг хоёр дахин нугалж тєлнє;

  3. гїйцэтгэгч нь ажил, їйлчилгээ гїйцэтгэхээр хїлээн авсан хэрэглэгчийн эд материалыг їрэгдїїлсэн, чанарыг муутгасан, єєр эд материалаар сольсон тохиолдолд материалын гэрээнд заасан їнийг гурав дахин нугалж тєлнє;

  4. гїйцэтгэгч нь ажил, їйлчилгээг гэрээт хугацаанд гїйцэтгээгїй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн ажил їйлчилгээний гэрээнд заасан їнийн дїнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хэрэглэгчдэд тєлнє.Алдангийн нийт хэмжээ тухайн ажил їйлчилгээний їнийн дїнгийн 50 хувиас хэтэрч болохгїй;

3.  Хэрэглэгчийн амь нас, эрїїл мэнд, хїрээлэн буй орчинд гэм хор учруулж болох нь зохих мэргэжлийн байгууллагын дїгнэлтээр батлагдсан тохиолдолд тухайн бїтээгдэхїїнийг їйлдвэрлэлээс хасах, гїйлгээнээс гаргах, ажил їйлчилгээг зогсоох, хэрэглэгчдээс буцааж авах асуудлыг тєв орон нутгийн хяналтын эрх бїхий байгууллага шийдвэрлэнэ.

12 дугаар зїйл. Хууль хїчин тєгєлдєр болох

Энэ хуулийг 1991 оны 9 дїгээр сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє. 

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р. Гончигдорж

 БНМАУ-ын Бага Хурлын нарийн бичгийн дарга                                                        Б.Чимид

БНМАУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжїїлэх зарим арга хэмжээний тухай

БНМАУ-ын Бага Хурлаас тогтоох нь:

БНМАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжїїлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

1. БНМАУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын болон яам, улсын хороо, тусгай газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар гаргасан шийдвэрийг 1991 оны 9 дїгээр сарын 1-ний дотор энэ хуульд нийцїїлэх;

2. Бїтээгдэхїїний аюулгїй, хор хєнєєлгїй байдалд тогтмол сорилт туршилт хийх зориулалт бїхий лаборатори тєвїїдийн тївшинг дээшлїїлэх, материаллаг баазыг бэхжїїлэх арга хэмжээ авах;

3. БНМАУ-ын Стандартчиллын хуулийн тєслийг боловсруулж Улсын Бага Хуралд єргєн барих;

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р. Гончигдорж

    БНМАУ-ын Бага Хурлын нарийн бичгийн дарга                                                        Б.Чимид