Манай тєв нь нийгэмд їйлчилдэг ашигийн тєлєє бус Тєрийн Бус Байгууллага бєгєєд 1998 оны 11-р сарын 05-нд албан ёсоор Хууль зїйн яамнаас гэрчилгээгээ авсан. Анх УБИС-ын хэдэн оюутанууд МОХ–ний дэргэд байгуулсан. Энэхїї тєвийн эрх барих байгууллга нь "Удирдах зєвлєл" Тєвийн тэргїїн, ерєнхий захирал, гїйцэтгэх захирал, тєслийн менежер, г.м. гишїїдээс бїрдэнэ. УЗ нь ТББ-ийн тухай хуулийн хэмжээнд эрх їїргээ эдэлнэ. Улс эх орны хєгжилд бага ч гэсэн тус дэм болох зорилгоор байгуулсан билээ.

МАССИВ ТЄВ- ийн дїрэм

Нэг. Нийтлэг їндэслэл
1.1. Массив тєв нь тєрийн бус байгууллагын тухай хууль,энэхїї дїрмийг їйл ажиллагаандаа мєрдлєг болгон ажиллах бєгєєд нийгэмд їйлчилдэг ашгийн тєлєє бус тєрийн бус байгууллага юм.
1.2."Массив тєв" нь МАХН-ийн тєв байрны 308 тоотод тїр байрлан їйл ажиллагаагаа явуулж байна.
1.3.Тєв нь хуульд зааасан журмийн дагуу хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.4.Тєвийн анхны дїрэм баталсан єдєр їїсгэн байгуулсанд тооцох єдєр болно.
1.5.Тєв нь єєрийн тэмдэг ,бэлэгдэл,данс,албан бичигийн нїїртэй байна.
1.6.Тєв нь орон нутагт салбараа байгуулж болно.
1.7.Тєвийн їйл ажиллагаа ил тод байх бєгєєд їйл ажиллагааны болон санхїїгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
1.8.Тєв нь їйл ажиллагааны тайлан,жилийн орлого зарлагыг холбогдох эрх бїхий байгууллагад хуулиар тогтоосон хугцаанд гаргаж єгнє.

Хоёр. Зорилго,їйл ажиллагааны їндсэн чиглэл
2.1.Тєвийн эрхэм зорилго нь нийгмийн эмзэг давхрага болох орон гэргїй хїмїїсийг бие -оюун-сэтгэл гэсэн їндсэн чиглэлээр хєгжїїлэх тєсєл боловсруулан хэрэгжїїлхэд чиглэгднэ.
2.2.Зорилгоо хэрэгжїїлэхийн тулд дараах їйл ажиллагааг явуулна:
- Хотын орон гэргїй, тэнэмэл хїмїїсийн дунд судалгаа явуулна .
- Нийслэлийн хотын траншейнд хєдєлмєр (ажил) хийж чадах чадвартай хїмїїсийг сонгож авах.
- Сэтгэл зїйн зєвєлгєє єгєх, єєрийн байгууллагын їйл ажиллагаанд татан харилцаа холбоо тогтоон сургалт зєвєлгєєнд хамруулах
- Хотын траншейний амьдралыг сааруулах,арилгах талаар арга хэмжээ авна.
- Тэдгээрийг сургалт,ариун цэвэр,эмэнэлэг эмчилгээнд хамруулах
- Орон гэртэй болгох бусад байгууллагуудтай гэрээ хийж албан ба албан бус секторт ажил эрхлэлтийг бий болгох
- Иргэний бичиг баримт, бїртэгэлтэй болгох
2.3.Тєв нь тєсєл боловсруулж хэрэгжїїлэх талаар бусад байгууллага,аж ахуйн нэгж,хувь хїмїїстэй хамтран ажиллана.

Гурав. Тєвийн бїтэц, хяналтын тогтолцоо.
3.1.Тєвийн эрх барих байгууллага нь удирдах зєвлєл байна
3.2.Удирдах зєвлєл нь 5-н гишїїнээс бїрдэнэ.
3.3.Удирдах зєвлєлийн гишїїдийн бїрэн эрхийн хугацаа 2 жил 6 с ар байна.
3.4.Удирдах зєвлєлийн хуралдааныг гишїїдийн дийлэнх олонхи ньирснээр хїчинтэйд тооцно. Удирдах зєвлєлийн гишїїд аливаа асуудлыг шийдвэлэхдээ тэгш эрхтэй байна.Зєвлєлийн хуралдаанаас гарах шийдвэр олонхи зєвшєєрєн баталснаар хїчин тєгєлдєр болно.
3.5.Удирдах зєвлєлийн хуралдааныг улиралд 1 удаа хийнэ.Хуралдааныг тєвийн тэр-гїїн ,удирдах зєвлєлийн дарга, гїйцэтгэх захирлын аль нэг нь зарлан хуралдуулна.
3.6.Удирдах зєвлєл нь дараах бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.
- дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах
- тєвийг єєрчлєн байгуулах,татан буулгах эрхтэй
- жилийн тєсвийг батлах
-  гїйцэтгэх захиралыг сонгох, чєлєєлєх, тайланг хэлэлцэх
- ємч хєрєнгийг захиран зарцуулах талаархи, гїйцэтгэх захиралын эрх хэмжээг тогтоох
- хєрєнгийн зохицуулалтыг єєрчлєх
- тєвийн ажлын албаны бїтэц, зохион байгуулалт тїїний тєсєвийг батлах
3.7.Удирдах зєвлєлийн тэргїїн нь дараах бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.
- тєвийн єдєр тутмын їйл ажиллагааг удирдан зохион байгуулах,їйл ажиллагааны хэтийн тєлєвийг боловсруулах
- удирдах зєвлєлийн хуралдааныг удирдах
- удирдах зєвлєлийн шийдвэрийг їндэслэн гїйцэтгэх захиралтай гэрээ хийх
- тєвийг гадаад дотоодын байгууллагатай харилцахад тєлєєлєх
- їйл ажилгааны жилийн тайлан,санхїїгийн тайланг хянах
3.8.Гїйцэтгэх захирал нь дараахи бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.
- єєрийн эрх хэмжээнд тєвийг тєлєєлєх
- тєвийн хєрєнгийг захиран зарцуулах
- їйл ажиллагааны болон санхїїгийн тайланг удирдах зєвлєл,хандивлагчидад танилцуулах
- удирдах зєвлєлийг мэдээлэлээр хангах
- удирдах зєвлєлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалыг зєвлєлийн тэргїїнтэй хамтран товлох
3.9.Удирдах зєвлєлийн тэргїїн, гїйцэтгэх захиралын бїрэн эрхийн хугацаа 3-н жил байна.
3.10.Удирдах зєвлєлийн тэргїїн, гїйцэтгэх захиралыг доорохи їндэслэлээр чєлєєлєнє.
- єєрийн хїсэлт
- тодорхой шалтгааны улмаас їїргээ гїйцэтгэх боломжгїй болсон
- дїрэмд нийцэхгїй їйл ажиллагаа явуулсан
3.11.
ТЄВИЙН
бїтэцэд "Хянан Шалгах" зєвлєл ажиллана.Хянан шалгах зєвлєл нь 3 гишїїнээс бїрдэнэ.Хянан шалгах зєвлєлийн гїшїїдийг УЗ-ийн хуралдаанаас сонгоно.
3.12.Хянан шалгах зєвлєл нь тєвийн удирдлагын їйл ажиллагаанд хяналт тавина.Хянан шалгах зєвлєл нь тєвийн їйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх нягтлан бодох бїртгэл, тайлан бланс,эд хєрєнгийн їнэлгээ зєв эсэхийг хянах, шаардлагтай бол эд хєрєнгє,бэлэн мєнгийг тоолох бїрэн эрхтэй.
3.13.Доорхи тохиолдолд "Хянан шалгах зєвлєл"-ийн гишїїнээр томилж болохгїй
- эрх зїйн чадамжгїй
- тєвийн удирдлага буюу нєлєєнд нь байдаг
- тєвд хєдєлмєрийн гэрээгээр ажиллдаг
3.14.Тєв нь зорилгоо хэрэгжїїлэхийн тулд єєрийн дэргэд аж ахуйн нэгж байгуулан ажиллуулна.Аж ахуй нэгжийн орлогын 50-аас доошгїй хувийг тєсєл хэрэгжїїлэхэд чиглїїлнэ.

Дєрєв. Тєвийн санхїїжилт
4.1.Тєвийн орлого нь дараах эх їїсвэрээс бїрдэнэ.
- иргэн, аж ахуйн нэгж, байгїїллагын хандив
- дїрмийн зорилгоо хэрэгжїїлэхтэй холбогдсон ажахуйн їйл ажиллагаанаас олсон орлого
- тєсєл хэрэгжїїлэх зорилгоор авсан зээл болон тєсєвєєс олгосон хєрєнгє.
- тєсєл хэрэгжїїлэхэд зориулан хийгдэх санхїїжилт
4.2.Тєв нь орлогоо зєвхєн зорилгоо хэрэгжїїлхэд зарцуулна.

Тав. Тєвийг татан буулгах.
5.1.Татан буулгах шийдвэрийг удирдах зєвлєлийн хуралдаанаас гаргана.
5.2.Тєвийг татан буулгахад зохих тєлбєрийг хийсний дараа їлдсэн эд хєрєнгийг ижил тєсєєтєй ТББ-д шилжїїлэх, тийм байгууллага байхгїй бол зорилгод нийцсэн їйл ажиллагаанд зарцуулна.
5.3.Тєвийг хуульд заасан їндэслэлээр шїїх албадан татан буулгана.