|
- Монгол адууны маань холын євєг,
Монгол Тахийг уугуул эх нутагт нь эргэж нутагшуулах олон улсын эрдэм
шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийж, Тахь нутагшуулах ажлыг
тєрийн бус байгууллагын хувьд бие дааж анх удаа хийж гvйцэтгэх олон
талын арга хэмжээг санаачлан хэрэгжvvлж, тєрєлх эх нутагтаа устаж
vгvй болсон биологийн нэгэн тєрєл зvйлийг авран хамгаалах улс орны
тєдийгvй олон улсын ач холбогдол бvхий vйлс бvтээлцсээр байна.
Энэ ажлыг эрхлэн гvйцэтгэхээр анх 1990 оны 8 дугаар сарын 29-ний
єдєр олон талын хэлэлцээрт гарын vсэг зурж, мєн оны 10 дугаар сарын
20-ны єдрєєс эхлэн Тахь нутагшуулах "Хустай" тєвийг байгуулав.
Тахь нутагшуулах vйл хэрэгт Монгол
Улсын Их Хурал, Засгийн газар, Байгаль орчны яам, Тєв аймгийн Иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурал, Засаг дарга, тvvний тамгын газар, мєн аймгийн
Алтанбулаг,Аргалант,Баянхангай сумын єєрєє удирдах ёсны болон тєрийн
захиргааны байгууллага, нутгийн оршин суугч ард иргэд, Нидерландын
Вант Улсын Засгийн газар, Голландын Тахь хамгаалах сан жинтэй хувь
нэмэр оруулж зохих туслалцаа дэмжлэг vзvvлсээр байна. Монгол, Голланд
хоёр улсын тєрийн бус байгууллагууд хамтран уг ажлыг хэрэгжvvлэхээр
1990 онд єєр хоорондоо гэрээ хийсэн юм.
Гэрээ ёсоор Голланд, Украин улсаас
анх 1992 онд 15 тахь онгоцоор тээвэрлэн ирvvлж, зохих бэлтгэлийг
хангасны vндсэн дээр Хустайн нуруунд байршуулан нутаглуулсан билээ.
Ажил ажил амжилттай хэрэгжиж байна. (Хустайн веб*тэй холбох)
|