 |
|
|
ТАНИЛЦУУЛГА
|
| Монголын
байгаль орчныг хамгаалах холбоо /МБОХХ/ 1975 онд Нийгэмлэг нэртэй
анх байгуулагдаж 1990 онд "Холбоо" нэртэй болж шинэчлэгдэн зохион
байгуулагдсан бєгєєд Тєрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу
нийгэмд vйлчилдэг тєрийн бус байгууллагын статустайгаар улсын бvртгэлд
бvртгэгдэн vйл ажиллагаагаа явуулж байна. |
| МБОХХ
єнєєгийн байдлаар 22 аймаг, нийслэл хотын хэмжээнд болон Улаанбаатар
Тємєр зам, Улсын иргэний хамгаалалтын газар, зарим тусгай хамгаалалттай
газар нутгийн захиргаа зэрэгт нийт 36 салбар зєвлєлтэй, 60-аад мянган
гишvvн, 300 гаруй гишvvн байгууллагатайгаар vйл ажиллагаагаа явуулж
байна. |
| Улс
орон даяар байгаль хамгаалах сарын ажлыг зохиож хvн амын бvх давхаргыг
хамарсан бодит vйлс бvтээж байсны дээр тєв, хєдєєгvй ерєнхий боловсролын
сургуулийн сурагчдын хvчээр сургуулийн орчноо тохижуулж мод, зvлэг,
цэцэг, жимс, хvнсний ногоо тарих, шувуу, загас тэжээх, арчлан єсгєх,
хавар, намрын улиралд "ногоон", "цэнхэр", "шар" эргvvл нэртэйгээр
ой, ургамал, хєрс, ус хамгаалах, vзлэг шалгалт хийх, дvнг тєр, захиргааны
байгууллагад танилцуулж зохих арга хэмжээ авахуулах ажил зохиосоор
байна. |
| Байгаль
орчноо танин мэдэх, хамгаалах vзлээр єсвєр vеийг сурган хvмvvжvvлэхэд
анхаарал тавьж Шинжлэх ухаан, боловсролын яамтай хамтран "Байгаль
эх" тєвийг шинэчлэн зохион байгуулж хамтын vйл ажиллагаа явуулж байна.
|
| Монголын
радио, телевизийн хэрэг эрхлэх газар, Гандантэгчинлэн хийд, Тєв аймгийн
зєвлєлтэй хамтран нэр бvхий 11 овоог ариусган цэвэрлэж, сэргээх ажил
хийж энэ нь жил бvр уламжлал болон зохиогддог боллоо. |
| Голландын
Тахь хамгаалах сантай (FRPH) 1989 оноос эхлэн хамтран ажиллаж, Монголд
тахь нутагшуулах, Хустайн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн
тєсєл хэрэгжvvлэх ажлыг амжилттай гvйцэтгэж байна. |
| Олон
улсын Ирвэс хамгаалах холбоотой (ISTF) хамтран Монгол орны ирвэсийн
байршил, идэш тэжээл, єсєлт vржилт, мал аж ахуйд учруулж болзошгvй
гарз хохирол зэрэг судалгааны ажлын тєслийг удирдан хэрэгжvvлж байна. |
| Холбоо
нь олон улсад vлэмж нэр хvнд бvхий Дэлхийн байгаль,байгалийн нєєцийг
хамгаалах холбоо (IUCN)-ны гишvvнээр тєрийн бус байгууллагын статустайгаар
1997 онд элсэн оров. |
| Зvvн
Азийн агаар мандлын vйл ажиллагааны сvлжээ (AANEA) олон улсын тєрийн
бус байгууллага 1995 оны 8 дугаар сард анх байгуулагдахад Монгол Улсаас
МБОХХ, "ЕНКО" гэсэн тєрийн бус хоёр байгууллага элсэн оров. |
|
МБОХХ єнгєрсєн он жилvvдэд
єєрийн дvрмийн заалт ёсоор V, VI их хурал, 6 удаа бvгд, бага хурлаа
хуралдуулж хийж гvйцэтгэсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж, цаашдын
зорилт, хэрэгжvvлэх хєтєлбєрєє дэвшvvлэн тавьж ажиллаж байна.
|
| Манай тvvхээс: |
| БНМАУ-ын
Ардын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн Зургадугаар чуулганаар
1972 оны 6 дугаар сарын 30-ны єдєр баталсан "Байгалийн баялаг, ой,
ан амьтныг хамгаалж, ашиглах ажлыг сайжруулах зорилтын тухай" тогтоолын
10 дугаар зvйлд "байгаль хамгаалах нийгэмлэг, мєн ургамал, амьтны
баялагийг хамгаалахад туслах пионер сурагчдын нєхєрлєл" байгуулах
арга хэмжээ авахыг БНМАУ-ын Сайд нарын Зєвлєлд даалгажээ. БНМАУ-ын
Сайд нарын Зєвлєл 1974 оны 12 дугаар сарын 20-ны єдєр 541 дvгээр тогтоол
гаргаж, БНМАУ-ын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг байгуулахыг зєвшєєрч,
дvрмийг нь баталжээ. |
| БНМАУ-ын
байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийг зохион байгуулах анхдугаар их
хурал 1975 оны 12 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо болж, "Байгаль
орчныг хамгаалах нь бvх нийтийн vйл хэрэг мєн" гэсэн илтгэлийг хэлэлцэж,
нийгэмлэгийн зохион байгуулалтын асуудлаар тогтоол гаргав. Нийгэмлэгийн
даргаар тэр vедээ МАХН-ын Тєв Хорооны Улс Тєрийн Товчооны гишvvн,
Сайд нарын Зєвлєлийн нэгдvгээр орлогч дарга, нийгэмлэгийг зохион байгуулах
хорооны даргаар ажиллаж байсан доктор Д.Майдарыг сонгон баталжээ.
|
| Монголын
байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн эгнээнд манай улсын 174914 иргэн,
улс,хоршоолол, олон нийтийн 1501 байгууллага элсэн ороод байна гэж
"Yнэн" сонины 1975 оны 12 дугаар сарын 6-ны єдрийн 291 дvгээрт мэдээлж
байжээ. Ийнхvv Монголын ард тvмэн єлгий газар нутаг, уул, ус, ургамал,
амьтнаа хайрлан хамгаалах vйлсэд элгэн халуун сэтгэлээрээ нэгдэж,
угаасаа єєрсдєє байгалиа хамгаалдаг монголчуудын мянга мянган жилийн
уламжлалыг сэргээх эхлэл тавигдав. |
| Монгол
оронд єрнєсєн ардчиллын эхний жилд буюу 1990 оны 5 дугаар сарын 7-ны
єдєр нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулах IV их хурал Улаанбаатар
хотноо хуралдав. Тус их хурлаар нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулж,
манай орны тєв,орон нутагт олноор байгуулагдсан, байгаль орчныг хамгаалах
зорилго бvхий эвсэл, хєдєлгєєнvvдийн нэлээд нь сайн дураараа эвлэлдэн
нэгдэж Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбоог нийгэмлэгийн бааз
суурин дээр байгуулж, дvрэм, мєрийн хєтєлбєрийг шинэчлэн баталжээ.
|
|