YЙЛ АЖИЛЛАГАА          

     -Байгаль хамгаалах уламжлалт хавар, намрын ажлыг тодорхой сэдэв, уриан дор уламжлалыг алдагдуулахгvйгээр явуулдаг ба энэ ажилд 1980-аад оны сvvлч хvртэл туйлын идэвхтэй, бvтээлч ажил vйлс єрнvvлж, тухайн vедээ 170 гаруй мянган гишvvнтэй, 300 гаруй салбар зєвлєлтэй, 2460 гаруй нєхєрлєл, клубээс бvрдэл болж, биологч багш Ж.Цэрэннадмид даргалж байсан Монголын залуу байгальчдын нийгэмлэг гол тулах хvчин болсоор байв.

     - Мєн ховор амьтан, шувуугаар алтан маркийн цомог, шуудангийн марк, захидлын дугтуй, ил захидал хэвлvvлэв.
     - БНМАУ-ын ховор амьтан, ургамлын Улаан номыг улс орондоо анх удаа бэлтгэн хэвлvvлэх ажлыг зохион байгуулан удирдаж, 50 гаруй зvйл амьтан, 86 зvйл ургамал багтаасан "Улаан ном"-ыг 1987 онд хэвлvvлж уншигчдын гар дээр тавив.
     - Дархан цаазат Богдхан уулын амуудад байгаль хамгаалагчдын ажлын буюу хяналт шалгалтын цэгийн байр барьж байгуулав.
      - Говь-Алтай аймгийн Хєхморьт сумын тєвийн элсний нvvлтийг хязгаарлан зогсоох зорилгоор мод тарьж, тэр vеийн сумын захиргаанд хvлээлгэн єгсєн бєгєєд одоо энэ модноос vлдсэн нь бараг vгvй.
     - Сэлэнгэ аймгийн Ерєє сумын нутаг Дулаанхаан уул, Тєв аймгийн Манзушир хийд, Ємнєговь аймгийн Говь гурвансайхан уулын Ёлын ам, Баянхонгор аймгийн тєвд тус тус байгалийн музей байгуулах ажлыг Нийгэмлэг, Холбооны хєрєнгєєр хийж гvйцэтгэсэн нь нутгийн иргэдийн тєдийгvй гадаад,дотоодын аялагч-жуулчдын талархлыг хvлээсээр ирэв.
     - Монгол орны цэвэр цэнгэг усны шавхагдашгvй нєєц болсон Хєвсгєл нуурын баруун эрэг орчимд фосфоритын томоохон vйлдвэр байгуулах нvсэр ажил эхэлсэн олон улсын зураг-тєслийн vйл ажиллагааг эрдэмтдийн гаргасан дvгнэлт, хэвлэл,мэдээллийн нийтлэл, нэвтрvvлгийг vндэс болгон олон тvмний эсэргvvцлийн хvчээр зогсоох ажиллагааг єрнvvлж, Хєвсгєл нуур бохирдох, хорогдохоос аврагдав.
     - Улаанбаатар хотод бохир ус цэвэрлэх тєхєєрємжийг 1985 онд байгуулах, хотын агаарын бохирдлыг багасгах бvрэн шаталтын зуухыг 1988 онд анх туршин vйлдвэрлэх ажилд нийт 5 сая орчим тєгрєгийн санхvvжилт хийж, 100 зуух vйлдвэрлэснийг ядуу амьдралтай єрхvvдэд vнэ тєлбєргvй олгож, туршилтын ажил амжилттай болж, уг зуухыг цаашид єргєнєєр vйлдвэрлэх эхлэлийг тавив.
     - Хvн амд зориулсан байгаль орчны сурталчилгаа, мэдээллийн олон арван лекц, ярианы сэдэв, зурагт хуудас ,ном, товхимол ,сэтгvvл хэвлэн гаргаж, болзолт уралдаан зарлан дvгнэж, хот, хєдєєгvй тvгээн хvргэдэг, радио телевизийн олон тооны нийтлэл, нэвтрvvлэг явуулж байна.
     

Мoнголын Байгаль Орчныг Хамгаалах Холбоо (МБОХХ)
Тєв шуудан, Шуудангийн хайрцаг-1160 Улаанбаатар-13, Монгол улс
Утас:976-11-318000; 976-11-353731
Факс: 976-11-321426
Е-mail: macne@magicnet.mn