Олон улсын семинар
Монголд явагдсан семинар

 нvvр хуудас Хурал, семинар

 Дорнод аймагт БНОУС-ний сургалт семинар боллоо

ЕБС-ийн сурагчдын амралтын vеэр МННХ-ийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй I*EARN буюу Боловсрол нєєцийн олон улсын сvлжээний сургалт семинар гурван хоног болж єнгєрлєє.
Семинарын vеэр аймгийн тєвийн 10 сургуулийн англи хэл, мэдээлэл зvйн 20 гаруй багш, сурган хvмvvжvvлэгчид, Боловсрол тєвийн арга зvйчид оролцож, Интернэтийг ашиглан боловсролын салбарт хэрэгжиж буй тєслvvдтэй танилцлаа. Мєн Интернэтийн сонирхолтой хуудсуудаар аялж, электрон шуудангаар харилцаж сурлаа.

Семинарын гол зорилго нь БНОУС-ний тухай багш сурагчдад танилцуулж, vндэсний болон олон улсын тєслvvдэд оролцуулах, Дорнод аймагт I*EARN-ний баг бvрдvvлж хамтран ажиллах байв.
Дорнод аймагт шинээр нээгдэж буй Интернэт мэдээллийн тєвд багш нар I*EARN-ний болон монголын боловсролын салбарын Вэб хуудсуудаар аялж, хамтран ажиллах тєслvvдээ сонголоо. Мєн Гудамжны хvvхдvvд, Байгалаа хайрлая тєслvvдэд оролцож хvvхдийн бvтээлvvдийг цуглуулж, Вэбэд байрлуулахад бэлэн болголоо.  Хєдєє орон нутгаас анх удаа Интернэтийг ашиглан нутаг дээр нь сониролтой семинарыг явуулж, олон багш нарыг хамруулж  чадсанд аймгийн Боловсрол соёлын тєв болон семинарт оролцсон багш нар нэн єндєр сэтгэгдэлтэй байлаа.

Жич: Монголын дунд сургуулийн багш, сурагчдын дунд  I*EARN-ний тєслийг хэрэгжvvлж эхлээд нэг жил болж байгаа билээ. Бид  vvний тухай ".MN" сэтгvvлийн ємнєх дугаарууддаа нийтэлж байсан. Энэ удаа I*EARN-ний тєслийг сурталчилж, тєсєлд хамруулах зорилгоор хєдєє орон нутагт очиж семинар зохион байгуулж эхлээд байна. Дараагийн дугаартаа Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудад зохиогдсон сургалт семинарын тухай дэлгэрэнгvй мэдээллийг нийтлэх болно. Манай энэ сургалт семинар болон I*EARN-ний тєслvvдийн талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.iearn.edu.mn
хаягаар орж сонирхоно уу.

Семинарын vеэр... (зургийн архиваас

©iEARN-Mongolia, 2004
http://www.iearn.edu.mn,
iearn@owc.org.mn
99125123, 91174598, 99298049