|
|
Ерєнхий
боловсролын дунд сургуулийн багш нарт зориулсан семинар явагдана
Зорилго:
Монголын багш сурагчдад Интернэтийн сvлжээг ашиглан англи хэл, математик
болон бусад хичээлийг заах боломж буйг танилцуулах, электрон шуудан
ашиглан єєр хоорондоо болон бусад орны багш сурагчидтай харилцаж, тєрєл
бvрийн сэдвээр явагддаг тєслvvд дээр хамтран ажиллах бололцоо олгох.
Боловсрол Нєєцийн Олон Улсын сvлжээ гэж юу вэ?
Дэлхийн 50 гаруй орны 2500 гаад сургуулийн багш сурагчид Интернэт,
Электрон шууданг ашиглан тодорхой тєслvvд дээр хамтран ажилладаг сvлжээ
юм. Эдгээр тєслvvд нь хэл судлал, хvний эрх, иргэний нийгэм, уран бvтээл,
математик зэрэг бvх л салбарын хvрээнд явагдаж болох бєгєєд багш, сурагчид
єєрсдєє тєслийг санаачилдаг. Ман тодорхой тєсєл дээр хамтран ажиллаж байгаа
багш сурагчид санал бодлоо электрон захидал хэлбэрээр солилцдог. Сургууль,
багш, сурагчид анги хичээлийн сэдэвтээ тохируулан сонгон авах буюу санаачилж
болдог. Жишээлбэл,
1. Хуучин байшингууд тєсєл
Єєрийн нутаг дэвсгэр дээр орших хуучны байшингуудаас аль нэгийг нь сонгон
авч уг байшингийн тухай мэдээллийг бичиж, зургий нь зурж хавсаргаж явуулж
болно. /Хэзээ, хэддvгээр зуунд баригдсан ямар учиртай байшин болох уг
байшингийн тvvх, архитектур, байшингийн зураг гэх мэт/ Энэхvv тєслийн
зорилго нь манай гаригийн євєрмєц єнгє тєрх бvхий соёлыг харилцан ойлгоход
нь хvмvvст тус болно.
2. Нутгийн шувууд ба vлгэр тєсєл
Болгар,Орос,Турк,Шинэ Мексик зэрэг уг тєсєлд оролцож буй орны сурагчид
єєрсдийн нутагт амьдардаг шувуудын тухай хэлэлцэж тэдэнтэй холбоотой
vлгэр, домог солилцдог. Зураг болон зохион бичлэгээр дамжуулан сурагчид
дэлхийн янз бvрийн орны сонирхолтой шувуудын талаар мэдэж мэдлэгээ тэлнэ.
3. Хvчирхийллийг зогсооё /Энхтайвны тєсєл/
Энэхvv тєсєл нь хvчирхийллийн vр vндэс, тvvнийг арилгах талаар нухацтай
авч vзэх хэлэлцvvлгийг зохион байгуулдаг. Хэлэлцэх асуудлуудын сэдэвт
Хар тамхи, Архи дарс, Хvчирхийлэл, Олон нийтийн эрvvл мэнд, Арьс єнгєєр
ялгаварлах гэх зэрэг асуудал багтана.Тєслийн зорилго нь дэлхий дээр
гардаг янз бvрийн хvчирхийллийн асуудлыг ойлгож улмаар хvчирхийлэлгvй
тайван амьдрах орчныг бий болгох явдал юм.
4. Ардын дуу
Ардын дуу бол тухайн vндэсний зvрх сэтгэл юм. Аль нэг ардын дууг сонсоод
єєр бусад нийгэмлэг, ард тvмнvvдийн соёл, зан заншлыг гvнээ мэдрэх болно.
Тєсєлд оролцогч бvр єєрийн ардын дууг аудиокассет-нд бичиж тєсєлд оролцогч
бусад орны гишvvдтэй солилцоно. Дуунууд тухайн орны болон бvс нутгийн
тухай мэдээллийг хуулсан байна. Мєн дуу нь юуны тухай болон, хэзээ хэрхэн
зохиогдсон, дууг ямар хєгжмийн зэмсэг дээр дуулдаг, дууны шvлгийн орчуулга
гэх мэт дуутай холбоотой мэдээллийг явуулна. Мєн дуутай холбоотой нутаг,
хvмvvстэй холбоотой тєсєл, фото, уран зураг зэргийг хавсаргаж болно.
БНОУС-ний хvрээнд зохиогдож буй уулзалт, семинарт
оролцох боломжтой. Семинар явагдах хугацаа 9 сарын 15, 16-нд МННХ-ээс
дунд сургуулийн багш нарын дунд БНОУС-ний 2 дахь удаагийн семинарыг
зохион байгуулах гэж байна. Энэ семинараар дунд сургуулийн багш нар
БНОУС-ний тєслvvдтэй танилцаж, єєрсдийн оролцох тєслvvдээ сонгох, Интернэтийг
ашиглан хичээл заах, Интернэтийг хэрхэн сургалтын хэрэглvvр болгон ашиглах
талаар зєвлєгєє єгєх. Мєн БНОУС-ний Вэб хуудсуудаар аялж, Интернэт дахь
боловсролын салбарын мэдээллvvдийг ашиглаж сурах, сургуулийн бусад багш,
сурагчдад сурталчилах.
Та бvхэн манай семинарын талаархи дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаар
авч болно.
Харилцах хаяг:
МННХ, Интернэт хєтєлбєрийн зохицуулагч Б.Ундрахбуян, undrah@soros.org.mn
Ирээдvй цогцолборын багш Д.Оюунцэцэг, З.Баянжаргал, future@magicnet.mn
35-р сургуулийн багш Б.Оюунцэцэг, s35@erdem.edu.mn
16-р сургуулийн багш Б.Золзаяа, zoloo@picub.edu.mn
Утас: 313207, 321371
|