|
|
|
|
|
МННХ (Соросын сан)-ээс "Боловсрол Нєєцийн Олон Улсын Сvлжээ" (I*EARN) сургалт семинарыг хот хєдєєгийн 10 дунд сургуулийн мэдээлэл зvй, англи хэл, тvvх нийгмийн мэргэжлийн 30 гаруй багш нарын дунд зохион байгууллаа. Уг семинарыг Литви улсын БНОУС тєслийн удирдагч Юрий Романенко (yuri@expert.osl.lt ), Хятад улсын тєслийн удирдагч Сувдаа (subude@cenpok.het ), бурят улсын дунд сургуулийн багш Туяана, Аюуна, МННХ-ийн хєтєлбєрийн зохицуулагч Ундрахбуян нар удирдаж сургалтыг зохион байгууллаа. I*EARN- гэж юу вэ? I*EARN гэдэг бол дэлхийн улс орнуудын оюутан сурагчид болон багш нарт хамтарсан тєсєл хэрэгжvvлэх бололцоо олгодог олон улсын сvлжээ юм. Одоогийн байдлаар 51 улс орны 2500 гаруй бага, дунд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэн vйл ажиллагаагаа явуулж байна. Оролцож байгаа улсууд: Австраль, Албан, Англи, Америк, Аргентин, Белорусь, Бразил, Болгар, Герман, Гана, Израиль, Испани, Казак, Кампуч, Канад, Кени, Киргиз, Коста Рика, Латви, Литв, Македон, Мавритан, Мексик, Монгол, Мозамбик, Нидерланд, Орос, Ємнєд Африк, Румин, Солонгос, Сенегал, Словак, Словен, Тайланд, Уганда, Унгар, Украйн, Франц, Хроват, Хятад, Чех, Чили, Парагвай, Перу, Польш, Пуэрто Рико, Швед, Шинэ Зеланд, Эстон, Энэтхэг, Япон I*EARN;-ний зорилго: ;I*EARN сvлжээ нь теле холбоо, электрон
шуудан харилцааны тусламжтайгаар ертєнцєд эрvvл энх, сайн сайхан амьдралыг
хангахад дэлхийн бvх залуучуудын хувь нэмрээ оруулах явдлыг дэмжих зорилготой
ашгийн бус байгууллага юм. Энэ удаагийн сургалтаар манай дунд сургуулийн багш нар электрон шууданг ашиглаж, сvлжээгээр дамжуулан БАГА ХУРАЛД оролцож, єєрсдийн сонирхсон тєслvvдийг сонгон авч уг тєслийн удирдагч нартай холбоо тогтоон ажиллаж эхэллээ. Тєслийн зохицуулагч нар нь оролцогчдын єгсєн мэдээлэл, тавьсан асуултанд цаг тухайд нь хариу єгєх асуудалд тусалдаг. Бага хурал бол "I*EARN"-ны тєслийн ажлын амин чухал хэсэг юм. Электрон шууданг бодоход бага хурал нь олон нийтийг хамарсан чуулган ба тvvнд илгээсэн бvх мэдээллийг хадгалдаг онцлогтой юм. Харилцааг тодорхой дvр бvтэцтэй болгох сэдвvvдээр уг бага хурлуудыг явуулдаг ба ингэснээр дэлхийн олон орноос ирсэн єргєн их илгээлт, санал бодлыг зохион байгуулалттай хэлэлцдэг байна. Бага хурал нь нэлээд урьд юм уу эсвэл саяхан солилцсон мэдээллийг хадгалан агуулж байдаг болохоор дэлхийн бємбєрцєгийн умард буюу ємнєд хэсэгт оршдог, амралт завсарлагаа нь єєр єєр цагт болдог янз бvрийн орны сургуулийн сурагчдыг оролцуулсан тєслvvдэд тун их тохиромжтой байдаг. Манай вэб сайтын хаяг: http://www.iearn.edu.mn,
http://www.iearn.org |
|
|
|||
|
|||