Олон улсын семинар
Монголд явагдсан семинар

 нvvр хуудас Хурал, семинар

 I*EARN-ий 1999 оны чуулга уулзалт

I*EARN-ний 6-р чуулганы эргэн тойронд

I*EARN-ний ээлжит чуулган энэ оны 7-р сарын 11-нээс 17-ны єдрvvдэд Пуерто Рико улсын Сан хуан хотноо боллоо.Энэ чуулганы vйл ажиллагаанд оролцохоор 43 орны 300 гаруй багш сурагчид хvрэлцэн ирсэн.Манай улсаас МННХ-ийн дэмжлэгтэйгээр Ирээдvй цогцолборын багш Д.Оюунцэцэг, З.Баянжаргал, 16-р сургуулийн багш Б.Золзаяа, МННХ-ийн Интернэт хєтєлбєрийн зохицуулагч Ундрахбуян, 35-р сургуулийн багш Б.Оюунцэцэг нар оролцлоо. Энд "Амьдралын хуулиуд" тєсєлд оролцон єгvvллэг нь шилдгээр шалгарсан, хvvхдvvд оролцож байсан.
Энэ чуулган нь жилийн туршид vргэлжлэн явагдсан тєслvvдийн vйл явц,vр дvнгийн тухай ,мєн ирэх жил хэрэгжих тєслvvдийн талаар,зарим нэг технологийн шинэчлэлийн тухай асуудлуудыг хэлэлцэж бие биендээ энэ талаар зєвлєлгєє єгч,туршлагаасаа хуваалцан,урам хайрласан ийм нэгэн энгийн мєртлєє том хэмжээний уулзалт байлаа.
Олон улсын боловсролын I*EARN сvлжээ нь теле холбоо, харилцааны тусламжтайгаар ертєнцєд эрvvл энх, сайн сайхан амьдралыг хангахад дэлхийн бvх залуучууд хувь нэмрээ оруулах явдлыг дэмжих зорилготой.
Бид энэ чуулганы vеэр єєрийн оронд энэхvv vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулга хийсэн нь Монгол улс энэ зорилготой санаа нэгтэй байгааг улам илvv тодотгож єгсєн юм.

Хэрэгжvvлэх ажлууд
Магадгvй та бvхэн I*EARN-ий тєслvvдэд англи хэлтэй, компьютер мэддэг багш нар л оролцох боломжтой юм байна гэж бодож байж магадгvй.
Тэгвэл бид жилийн туршид хэд хэдэн сургалт семинарыг зохион байгуулахаар тєлєвлєж байгаа бєгєєд 9 сард багтаан нэгэн семинар зохион байгуулна.Энэ семинарын бvхий л vйл ажиллагаа та бvхнийг I*EARN-ний тєслvvдэд оролцоход туслахад чиглэгдэх бєгєєд энэ vеэр та бvхэнд єгєхєєр ирэх жил хэрэгжих тєслvvдийн монгол орчуулгыг бэлтгэж байгаа бєгєєд энэ ажил маань та бvхнийг жаахан ч гэсэн хэлний гачаалаас салгах байхаа хэмээн найдаж байна.
I*EARN-ний тєсєлд хэн ч оролцож болдог,оролцогч хэн бvхэн тєслийг хєгжvvлэхэд vнэтэй баримт мэдээ єгєх ,чухал хувь нэмэр оруулах боломж маш их бий учраас та бvхнийг тєсєлд єргєнєєр оролцохыг уриалж байна.

 

Хуралдаан болсон газар
Сан Хуаны их сургууль

 

 

 

I*EARN-ний 7-р чуулган 2000 оны 7-р сарын 10-16 ны єдрїїдэд Хятад улсын Бээжин хотноо болно.

Энэ чуулганы їеэр танилцуулсан нэгэн сонирхолтой программ хангамжийн тухай

286-д/286 PC 640K RAM 10 MB HD CGA video/ зориулсан Windows-тэй тєстэй, Интернэтэд холбогдох боломж олгодог нэгэн программ хангамж худалдаанд гарсан юм байна.Энэ нь хэрэгцээгїй мэт санагдах хуучин компьютерїїдийг ашиглах боломжийг олгодогоороо онцлог юм. Хэрэв энэ тухай илїї дэлгэрэнгїй мэдээллийг сонирхож байгаа бол www.newdealinc.com хаягаар орж їзээрэй.Дашрамд хэлэхэд бага хурлын їеэр бидэнд энэ программ хангамжийг бэлэглэсэн.

Бидний очсон газар Puerto Rico

Puerto Rico

©iEARN-Mongolia, 2004
http://www.iearn.edu.mn,
iearn@owc.org.mn
99125123, 91174598, 99298049