ГУДАМЖНЫ ХЇЇХДЇЇД
Гудамжны хїїхдїїд (Сэлэнгэ аймаг)
Гудамжны хїїхдїїд (Дорнод аймаг)
Гудамжны хїїхдїїд (Ирээдїй цогцолбор )
Гудамжны хїїхдїїд (Ємнєговь аймаг)
ГУДАМЖНЫ ХЇЇХДЇЇД ДОРНОД АЙМАГ
![]()
Гудамжны хїїхдїїд Дорнод аймаг Мэдлэг 7а анги Г.Жаргалмаа
Нэгэн сайхан нар ээсэн єдєр би цонхоор гадагш харж зогслоо. Гэтэл миний нїдэнд гудамжны хїїхэд харагдав. Тэр хїїхэд хог тїїж хогийн сав ухаж, амь зуухыг хараад би єєрийн эрхгїй єрєвдсєн юм. Хэдэн хїїхдїїд ирж тїїнийг дээрэлхэж тїїж олж авсан зїйлсийг нь єшиглєж дооглож шоолов. Тусалж дэмжихийн оронд гутаан доромжилж зодож зовоож явах ч гэждээ. Эдний дунд бидний ирээдїйн ерєнхийлєгч єсєж торниж яваа ч юм билїї. Би эднийг яагаад гудамжинд гарч амьдрах болсныг бодоод бодоод олсонгїй.Эх эцгийнх нь буруу юу? Аль эсвэл тєр засгийн буруу юу? гэх мэт бодогдож байв.Їїний тухай би найзаасаа аасуутал бас л мэдэхгїй байлаа. Гудамжны хїїхдїїд ч гэсэн бидэнтэй адил хорвоод мэндэлж ээж аавыгаа баярлуулж явсан цаг їе бий. Їеийнхээ найз нєхєдтэйгээ тоглон наадахыг хїсэж л байгаа байх даа. Хїїхдїїдээ гудамжны хїїхэд гэж гадуурхахгїй чадах чинээгээрээ тусалж дэмжиж эвтэй найртай амьдрацгаая.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 4б ангийн сурагч С.Оюун-Эрдэнэ
Миний сэтгэлийг тїгшээж явдаг зїйл бол
гудамжны хїїхдїїд юм. Айлын хаалга тогшиж ганц
зїсэм талх гуйж, дэлгїїрээс юм авч байсан ах эгч
нараас Ахаа эгчээ нэг печень єгчих гэж гуйхыг би
цєєнгїй харж байсан. Тэднийг харахад єєрийн
эрхгїй єрєвдєх сэтгэл тєрдєг. Баян айлын
хїїхдїїд зовох сэтгэл гэж мэдэхгїй тэднийг
гадуурхаж гомдоож байхыг харахад муухай
санагддаг. Хэрвээ би баян байсан бол гудамжны
хїїхдїїдэд байр, хоол, унд, хувцас хунар єгч
жирийн хїїхэд шиг сургуульд явуулах байсан. Би
том болоод гудамжны хїїхдїїдэд тусална. Гудамжны
хїїхдїїдийн сонин хэвлэл зурагтаар єгсєн
ярилцлагыг їзэхэд голдуу аав, ээж нь гомдоосон,
эсвэл ах эгч нь зодож загнадаг байснаас
гудамжинд гарах болсон.
Нэг хїїхдийн аав нь архи ууж ирээд ээжтэй нь хамт
зодож хєєсєн байсан. Миний бодлоор эцэг эхийн
буруугаас хїїхэд гудамжинд гарах болдог эцэг
эхгїй єнчин гудамжны хїїхдэд мартын 8, эх
їрсийн баяр гээд баяр болгоноор хэцїї байдаг
байх. Эцэг эхтэйггээ элэг бїтэн амьдрах нь
хїїхдїїдийн дээд жаргал мєн.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 4б ангийн сурагч Д.Мєнгєнчимэг
Хїїхдїїд гадаа бємбєг тоглоно. Би тэр хїїхдїїдийг гїйлгэн харвал нэгэн жаал нїдэнд тусав. Би тїїний нэрийг шїїгчээс асуувал Санчир багийн Сугар гэдэг хїїхэд гэв.Тэгээд тїр зогссоноо хєєрхий амьдрал нь тааруухан эх нь тєрїїлчихээд байшингийн їїдэнд орхисоныг нэгэн эмээ олж єдий зэрэгтэй єсгєєд насан єєд болсон тэгээд манай Энэрэл тєвд їлдсэн.Сонирхдог тоглоом нь хєл бємбєг гэнэ. Хааяа нэг харахад эмээгээ бодож ээжийгээ ямар хїн байсан юм бол гэж боддог. Тэгтэл ч унтах цаг боллоо гэж тогооч хэллээ. Тэгээд би ч гэсэн ирсэн айлдаа орж унтчихаад маргааш нь гэртээ харихаар явсан билээ. Сїїлд сонсоход хотод болсон хєл бємбєгийн лийгэд тїрїїлсэн байжээ.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 4б ангийн сурагч Д.Борчулуун
Гудамжны хїїхэд бол бид нартай адилхан хїїхдїїд. Яагаад гудамжинд гарсан бэ гэвэл эцэг эх нь зодож,ах эгч хєєж загнаж гудамжинд гаргасан. Тэгэхээр ээж аавынх нь буруу гэж бодож байна. Гудамжны хїїхдїїд голдуу зах дээр хїний барьж яваа уут торыг зїсч бас хїний юмыг булааж тэрийгээ зарж хоолоо олж иддэг. Би гудамжны хїїхдийг єрєвддєг. Хэрвээ би баян байсан бол гудамжны хїїхдїїдэд тусалж нэг байр гаргаж хоол унд єгч хувцас хунар єгч хичээл ном зааж эрдэм боловсролтой болгох байсан. Гудамжны хїїхдїїд голдуу байшингийн орц,подвол зэрэг газар хоног тєєрїїлдэг. Гудамжны хїїхэд хог тїїж яс олж хаясан сайн муу хувцас ємсдєг. Тэгээд бас айлуудаар мах,будаа гуйж байдаг. Намайг зах явж байхад хоёр гудамжны хїїхэд нэг яс олоод булаацалдаж байсан. Гудамжны хїїхдїїдэд тусалж байгаарай.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 4б ангийн сурагч С.Ганчимэг
Гудамжны хїїхэд бол єєрсдийнхєє буруугаас болж, зарим нь аав ээж нь архи тамхи хэрэглэснээс болох буюу ээж аав нь гэр орондоо хэрїїл маргаан хийж гадаа гудамжинд гардаг. Гудамжны хїїхэд асрах тєв олон байдаг. Ихэнх хот сууринд гудамжны хїїхэд єсєж гадуур тэнэх нь маш олон боллоо. Тэнэмэл хїїхэд,жирийн хїїхэд хоёрын ялгаа єєр єєр байна. Зарим гудамжны хїїхэд єєрсдийнхєє амьдрах чадварыг олж, єєр бусад гудамжны хїїхэд архи тамхи хэрэглэж бїр гудамжинд гарах боллоо. Би лав тийм хїїхэд асрах тєвд байсан бол зєндєє их юм хийж бїтээх байсан. Жишээ нь гэхэд тэр гудамжны хїїхдийг усанд оруулж,хувцсыг нь сольж, хоол унд уулгаж идїїлэх байсан. Бас тэр хїїхдэд ном зааж хичээлд суулгах байсан. Заавал би гэхгїй та нар бїгд тийм гудамжны хїїхдїїдэд тусалж байгаарай. Эцэг, эх, эмээ, євєє та нар минь ч бас гудамжны хїїхдэд тусалж байгаарай.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 4б ангийн сурагч М.Гантуяа
Одоо гэр оронгїй гудамжинд байгаа хїїхдїїд нь єлсєхгїйн тулд янз бїрийн аргаар хоол ундаа олж єл залгадаг. Зарим хїїхдїїд хїний барааг зєєж єгдєг. Бас зарим хїїхдїїд нь болохоор хулгай хийж амьдардаг. Дээр їед ийм хїїхдїїд байдаггїй байсан гэж аав,ээж маань ярьдаг. Одооны зарим ээж,аавууд хїїхдээ хайрлахгїй гудамж, орцонд хаячихдаг гэсэн. Би энд тэнд явж байгаа тэнэмэл хїїхдїїдийг хараад их єрєвддєг. Манай байшингийн гадуур хїїхдїїд яс,лаз,шил тїїгээд явж байдаг. Манай гэрийнхэн тийм гэр оронгїй гудамжны хїїхдїїдэд аль болохоор туслахыг боддог. Заримдаа бидний хуучин гутал хувцас болон хоол унднаасаа илїїчилж єгдєг. Бид бїхэн хоёр мянган онд ийм тэнэмэл, гэр оронгїй ядуу хїїхдїїд байхгїй, бїх хїїхдїїд сайхан амьдраасай гэж боддог.
![]()
Дорнод аймгийн 5-р сургуулийн 4-р ангийн сурагч Батхуягийн Нарантуяа
Гудамжны хїїхдїїд гэсэн тодорхойлолттой хєєрхий бяцхан їрс манай єнєєдрийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. Эдгээр хїїхдїїд яагаад траншейны нїхээр гэр хийж тэнэх болов? гэдэг асуулт тэднийг харсан хїн бїрийн сэтгэлийг зовоодог. Айл айлын хаалга тогшин Ахаа эгчээ жаахан идэх юм єгєєч гэж зарим нь гуйна. Зарим нэг нь гудамжаар явах хїмїїсийн урдуур хойгуур гїйн Ахаа, эгчээ мєнгє хайрлаач гэж царайчлана. Харин авъяастай зарим нь олны хєлийн газар дуу дуулж, олсон жаахан мєнгєєрєє єєрийгєє борлуулна. Энэ бол та бидэнтэй хаана ч тааралддаг нєгєє л траншейны хїїхдийн дїр зураг билээ. Эдгээр хїїхдїїдийн ихэнх нь гэр орны тогтворгїй байдал, эцэг эхийн таарамж муутай, харгис хэрцгий харьцаанаас тїр ч гэсэн холдох гэсэндээ гудамжны хїїхэд гэсэн нэрийг зїїх болдог. Тэдэнд эцэг эхийн халуун хайр энэрэл їгїйлэгдэж байна. Тэдэнд туслах талаар олон арга хэмжээ зохиодог боловч тодорхой їр дїнгээ єгч чадаагїй, харин ч улам єсєж байна. Тийм учраас эцэг, эхчїїд бїхэн їр хїїхдээ хайрлаж, тэднийг аль хайр энхрийлэлээр бїї дутаагаасай гэж би бодож байна.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 6г ангийн сурагч Т.Єнєрбаяр
Гудамжны хїїхэд нь манай дэлхий дээр ихсэж хїн бїрийн сэтгэлийг эмзэглїїлж байна. Гудамжны хїїхдїїдийн гудамжинд гарах гол шалтгаан бол хойд эцгийн дарамт, ядуу зїдїї амьдралаас болж эцэг эх нь хїїхдээ мєнгє олж ир гэж хєєх,гудамжинд орхигдсон зэрэг шалтгаан юм. Ийм хїїхдїїд нь ихэвчлэн муу аргаар мєнгє олдог. Жишээ нь мєнгє суйлах, хулгай хийх, хїний юм авч зугатах зэргээр мєнгє олдог. Харин зарим нь хєдєлмєрлєж мєнгє олдог. Одоо манай Монгол улсад Улаан Загалмайн нийгэмлэг гэсэн гудамжны хїїхдїїдийг асарч, євчтэй бол эмчилж, хооллож ундалж эцэг эхийнх нь оронд эцэг эх нь болж байдаг байгууллага байдаг. Манай дэлхийн ирээдїйн амьдрал, улс тєрийг удирдах хїмїїс бол хїїхэд бид билээ.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 10а ангийн сурагч Болдбаатар овогтой Болор
Юуны ємнє уншигч та бїхэнд єєрийгєє танилцуулъя. Би Дорнод Монголын талд амьдарч байна. Миний амьдралынхаа гэрэл гэгээтэй хїїхэд насаа єнгєрєєж буй энэ нутагт бидний яриад байгаа гудамжны хїїхэд бас л байдаг юм. Тэднийг манай Дорнодчууд хавирган сарны хїїхдїїд гэж нэрлэцгээдэг. Яагаад ингэж нэрлэх болсныг би даанч мэдэхгїй. Ер нь хаа газар ийм хїїхдїїдийн тоо єдрєєс єдєрт, жилээс жилд нэмэгдэж байгаа нь томчуудын хувьд ч тєдийгїй хїїхэд бидний сэтгэлийг эмзэглїїлсээр...
Єнєєдєр тэд ингэлээ гээд бидэнд хэцїї байна гэж тєр засаг дуугарч байна уу? Їгїй ээ.Яагаад гэвэл тэд маргаашаа зєвхєн єнєєдрийг хардаг болохоор л тэр шїї дээ. Тэд дэндїї хэцїї амьдралдаа тїїртээд яаж гэдсээ цатгах вэ гэдэгт л санаа зовдог иргэд болон тєлєвшиж байна. Їїнд хэн буруутай юм бэ? Томчууд л буруутай шїї дээ. Ээж,аав нь хїїхдїїдээ хайхрахгїй, архи ууж, зодож занчсанаас болж тэд гудамжны амьдралыг сонгодог. Тэдгээр хїїхдїїдийн ихэнх нь хойд эцэг, эхтэйгээс, эцэг эх нь архи уудгаас, томчууд тэднийг боол мэт їздэгээс, гэр бїл нь санхїїгийн боломжгїйгээс г.м гудамжинд гарсан шалтгааныг тоочоод байвал дуусахгїй бизээ.
Та тєсєєлєєд їз л дээ. Таны багадаа тоглодог байсан, тантай нэг ангид, сургуульд сурдаг байсан хїїхэд чинь нэг єглєє босоход гудамжинд хог ухаад зогсож байвал танд єрєвдєх сэтгэл тєрєхгїй гэж її. Харсаар байтал тэд бидний нїдэн дээр гудамжинд гарч байна. Гэхдээ бид ингэж яриад тэдэнд тусалж чадахгїй шїї дээ. Харин томчуулын туслалцаатай бид тэдэнд тусалж чадна гэдэгт би итгэж байна. Ямартай ч гэсэн тэднийг харсан ч хараагїй юм шиг зїгээр ингээд байж болохгїй. Хамгийн гол нь тэд зїгээр нэг гудамжинд гараад зогсохгїй тэд амьдралын муу муухайг сурч байна. Тэд ирээдїйг бїтээн босголцох биш ирээдїйг сєнєєх иргэд болж байна. Тэд амьдралын шуурганд сэтгэл алдарч хулгайч, архичин, тамхичин,гэмт хэрэгтэн болж єсєж торниж байна.Энэ олон хїїхдїїдийн энэ сэдвээр бичсэн сэтгэлийн їг нь зїгээр нэг цаасан дээр битгий їлдээсэй.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 7в ангийн сурагч Д.Сугархїї
Бидний траншейны гэгдэх энэ хїїхдїїд
гэр оронгїй гадуур тэнїїчилж байна. Энэ хїїхдїїд
юуны учир гэр орноосоо явсан бэ гэвэл: Эцэг эх нь
зодож тэр хїїхдэд їргэлж дарамт їзїїлдэг учир
тэр хїїхэд єєрийн дураар гудамжинд гарсан.
Гуудамжинд гарсан нэг хїїхдийг жишээ болгоё.
Тэр хїїхэд бол тєрєлхийн хэл нь согогтой гарсан
учир эцэг эх нь гэрээсээ хєєсєн юм.
Бас Шинэбаяр гэдэг 7 настай энэ хїїхдийн гэр нь
хотоос зайдуу байдаг. Эцэг эх нь тїїнийг їргэлж
зоддог учир тэр хїїхэд гэрээсээ оргож гудамжинд
гарсан юм. Тэр хїїхэд одоо том болж захын хулгайч
нартай нэгдэж хулгай хийж явдаг болсон.Энэ
хїїхдїїдэд тєрєєс яаж тусламж їзїїлж байна. Эд
нарт одооноос тусламж їзїїлэхгїй бол энэ
хїїхдїїд ирээдїйд ямар хїмїїс болох вэ?
Энэ хїїхдїїд тамхи татаж архи ууж дээрэм тонуул
хийж хїнтэй зодолдож байна. Энэ хїїхдїїд
ирээдїйд алуурчин болох ч юмуу. Миний эмзэглэж
явдаг нэг зїйл бол трашейны хїїхдїїд юм.
![]()
Дорнод аймгийн 1-р сургуулийн 6г ангийн сурагч А.Мєнх-Эрдэнэ
Би Монгол улсын нийгмийн хэцїї нэгэн давхаргын хїїхэдтэй ярилцлага хийснээ толилуулж байна.
- Чамайг хэн гэдэг вэ?
Баагий
- Чи яаж амьдарч байна?
Яс тїїгээд гурил їїрээд явж байна.
- Єдєрт хэдэн тєгрєг солдог вэ?
500-1000 тєгрєг
- Чи яагаад гудамжинд гарсан бэ?
Аав архичин,ээж аваарт орчихсон.Гэртээ очихоор аав зодоод байдаг юм.
- Энэрэл халамж гээд олон тєсєлд хамрагдаж болдоггїй юу?
Зєндєєн очсон,тэнд залхуутай,ингэж болохгїй тэрийг хий гээд залхуутай.
- Чи сургуульд явдаггїй юу?
Ном дэвтэр,мєнгє хэрэгтэй.
- Сургуульд сурах дуртай юу?
Дуртай,олон найзтай гоё байдаг.
- Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
Цагдаа
Чамд баярлалаа.
![]()
Дорнод аймаг Хэрлэн суи Мєнхєт тосгон 7-р сургуулийн
7а ангийн сурагч Г.Жаргалтуяа
Би аймгаас урагш Хэрлэн голын урд биед
орших Мєнхєт тосгоны дунд сургуулийн сурагч.
Манай сургуулийн сурагчид нь тус тосгоны оршин
суугчид болох малаа бодож тэнд їлдсэн хэдэн
айлууд, тэтгэврийн ажилгїй голдсон хэдэн єрхийн
хїїхдїїд болно. Гэвч манайхан гамгїй эдэлж
тоносноос болж хїнд хэрэгтэй гэсний нь зах
зээлийн їед овсгоотой хэсэг нь ачиж аваад алга
болжээ. Мєнхєт рїї аймгийн тєвєєс єдєрт 2-3 удаа
автобус явна. Тїїгээр тосгоны ард тїмэн нааш цааш
явж амь албаны ажлаа амжуулна. Манай аав,ээж
хоёр хоёулаа энэ сургуулийн багш нар.Хол ажилтай
учир єдєржин намайг орхиод явах хэрэг гардаг
учир ард їлдэх наддаа санаа зовж дагуулаад явна.
Ингээд бид гурав аймгийн тєвєєс гурвуулаа Мєнхєт
рїї ажилдаа явна. Ингэж явж байхдаа би автобусан
дотор уранхай хувцастай, халтар нїїртэй хїїхдїїд
юм їїрч явахтай таардаг байв. Энэ хїїхдїїд
сургуульд явдаггїй мєртлєє юу хийж явдаг юм бэ
гэж би аав ээжээсээ асуухад тэд:Зах зээл
Мєнхєтийн ядуу амьдралтай хїїхдїїдийг тойрч
гараагїй дайрч гарсан юм. Эд сургуульд явахын
оронд єнєєдрийн хоолоо яаж олох вэ? гэж яваа нь
энэ гэж тайлбарласан юм. Мєнхєт тосгоноос урагш
Буянт хонхор гэж нэрлэгдсэн аймгийнхан хогоо
хаядаг газар байдаг. Тэд тэнд єдєржин хог новш
ухаж єнжєєд, олсон юмнаасаа борлогдох нэгий нь
аймгийн зах дээр аваачиж зардгийг би дараа нь
мэдсэн юм. Шар нар бор хоногийг ингэж єнгєрїїлдэг
тэдэнд сургууль бодох зав ч гарахгїй.Насаар
надтай чацуу, надаас ч дїї тэднийг хараад єр
минь євдєж, нїд минь хальтрах шиг болж тэдэнтэй
тааралдах бїр гэм хийсэн юм шиг санагддаг байж
билээ.
Гэтэл ноднингоос эхлэн манай сургуулийн
захиргаа тэднийг сургуульдаа авчирч дэвтэр, ном,
суух анги, заах багш гарган хичээл зааж эхэллээ.
Ийнхїї манай сургуулийн удирдлага багш нарын
санаачлагаар тэр хїїхдїїд Албан бус сургалтанд
хамрагдлаа. Сургууль гэдэг нь сурагчийн дїрэмт
хувцаснаас холдож тєсєєрсєн тэд эхэндээ биднээс
ичиж бэргэн,саваагїй нэг нь тохуурхаж шоолвол
зугатаж одоход бэлэн байв. Одоо тэд хэзээ язааны
сургуулийн сурагчид болж урлагийн їзлэг,
тэмцээн уралдаанд бидний хїчтэй єрсєлдєгчид
болсон .Амжилттай сурсан нэг нь албан бус
боловсролын ангиас албан боловсролын анги уруу
шилжиж байна. Саяхан манай сургууль дээр УИХ-ын
гишїїн Оюуны дэмжлэгтэйгээр дотуур байр
байгуулах тєсєл батлагдсан. Япон улсын элчин
сайд єєрєє манай сургууль дээр ирж хамтран
ажиллахаа амласан. Дотуур байртай болсоноор
тосгон орчмын малчдын олон завсардсан хїїхэд
манай сургуульд суралцах боломжтой болно. Манай
тосгонд одоо сургуульд сурдаггїй сургуулийн
насны хїїхэд харагдахаа больсон. Аймгийн тєвд
байгаа зах дээгїїр хэсч явдаг хїїхдїїдийг хараад
би єрєвддєг.
Гудамжны хїїхэд гэж байдаггїй.
Хїїхдїїдийг гудамжинд байлгадаг томчууд
буруутай гэж боддог. Хїїхэд болгон над шиг аав
ээждээ эрхэлж, инээж баясч сургуульд сурч
боловсорч найз нєхєдтэй байгаасай гэж хїсдэг.
Монголд гудамжны хїїхэд байх ёсгїй. Гудамжны
хїїхэд гэсэн нэр томъёо устаасай.
![]()
5-р дунд сургуулийн 9а ангийн сурагч Б.Цэнгэл
Гудамжны хїїхдїїд
Одод анивчих шєнєєр
Орчлонгийн жаргалыг мєрєєдєж
Хэцїї хорвоогийн бэрхийг
Хїрэн зїрхэндээ булгилуулж
Їеийн хїїхдийг харан атаархсан
Гудиггїй царайлж єлєн хэссэн
Гудамжны нэртэй энэхэн хїїхдїїд
Эхийн хайрыг їгїйлж гансрах тэд
Эх орныхоо нэгэн хэсэг
Їїр шєнийн жавраар
Їїрдийн амьдралаа бурханд даатгаж
Бєєрєнхий хорвоогийн хатуу хїтїїг
Бяцхан зїрхэндээ эмзэглэн тээсэн
Аавын хайрыг санан їгїйлж
Амьдралын амтыг дутуу мэдэрсэн
Гудамжны нэртэй энэ л хїїхдїїд
Гариг ертєнцийн минь нэг хэсэг
Амсах ёстой хайраа амсаагїй
Асгарах нулимсаар энгэрээ дэвтээсэн тэд
Ирээдїйд итгэх итгэлээ
Энэ їедээ алдсан болохоор
Хїний хорвоогийн эргїїлгэнд
Хїїхэд насаа ямраар дурсах бол
Хойчийн нэгэн єдєр
Хорин нэгдїгээр зуунд
Тэнэмэл гэсэн энэ нэр
Тїїх болон їлдээсэй билээ.
Хїний нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал эцгийн хайр халамж дутсан, орон гэр нь амьдралын боломжгїй ийм хїїхдїїдийг бид єнєєдєр гудамжны хэмээн нэрийдсээр байна. Эдгээр хїїхдїїд бидэнтэй адил эрдэнэт хїнийг биеийг олж мэндэлсэндээ баярлаж байсан биз. Їїнд тэдний буруу гэж байхгїй. Харин эцэг эхийн дарамт шахалт, амьдралын бололцоо зэргээс болж хїїхдїїд олноороо гудамжинд гарч байна. Тэд нар идэх хоол, ємсєх хувцасаар хомс байдаг учраас амиа зогоохын тулд худал ярьж, хулгай хийж элдэв хїчир єєрт нь тохирохгїй ажил эрхэлж хог ухаж байна. Эдгээр хїїхдїїдийн ихэнх нь гэр орон, эцэг эх, ах дїї, нараа тэжээж байдаг. Ийм учраас сурч боловсрох боломжгїй байгаа юм. Тэд єнєє маргаашийнхаа хоолны хэд гурван тєгрєгийг олж байна. Гэтэл хойшдоо яаж амьдрах амьдралын баталгаагїй. Ийм хїїхдїїд нь ёс суртхуун,зан харьцаа,хїмїїжлийн доголдолтой байдаг. Энэ хїїхдїїд єсєж том болохоор ямар хїн болох гэхэд:нєгєє л ажил мэргэжилгїй,амьдралын баталгаагїй, аллага, таллага, хулгай дээрэм хийсэн гэмт хэрэгтнїїд бий болно.
![]()
Дорнод аймаг Хэрлэн сум 5-р сургууль 9а ангийн сурагч Г.Сарнай
Єнєєдєр гудамжны гэгдэх хїїхдїїд дотор
магадгїй ирээдїйн тєрийн тэргїїн, монгол
улсыг авч явах тєрийн тїшээд сайд нар бий гэдэгт
би огтхон ч эргэлзэхгїй.
Нийгмийн хїрээнд хїїхдийн тєлєє явагдаж байгаа
ажил арга хэмжээнїїд тєдийлєн ач тусаа єгєхгїй
байгаа нь хїн амын ядуурал ухамсартай шууд
холбоотой юм . Ядуурал амьдрахын догоцолтой
байдаг юунаас їїсдэг вэ тэдгээр ажигїйдэл
санхїїгийн хїнд байдаг, цалйнгийн доод хэмжээ
зэрэг нь ємчийг хїн бїтэц адил тэгш хувааж
єгєєгїйгээс їїссэн гэж бодож байна. Энэ байдлаас
їїсэн хїїхдїїд гудамжинд гарч тэнэмэл хїїхдїїд
гэх нэрийг зїїж хїн бїхний нїдний буланд
їзїїрлэгдэх болж байна. Байшингийн хонгил, орц,
траншинд шар єдєр, бор хоногийг єнгєрїїлж
явахдаа тэд маргаашийнхаа тєлєє хийх ёстойгоо
мэддэг боддог болов уу. Гэвч зарим хїїхдїїд
хоосон ядуу гэлтгїй єєрийнхєє тэр хэмжээгээр
ажил хєдєлмєр хийж гэр орон ээж дїї нараа тэтгэж
буй нь зарим талаар тэд ирээдїйд ямар хїн болох
бол гэдэг ойлгомжтой .
Гудамжинд гарсан хїїхдїїд ихэнх нь сургууль
завсардаж оюуны чадавхууны хувьд доройтож
хоосролд ордог. Минийбодлоор энэ бїхнийг хамгийн
тїрїїнд хїмїїсийн ухамсарт хандах буюу наад
захын жишээ гэхэд л хэвлэл мэдээлэл телевизоор
янз бїрийн хїїхдийн садар самуунд уруу татахуйц
кино, праграмм їзїїлэхгїй байх нь чухал санагдаж
байна. Мєн доорд хїнд амьдарлыг сайжруулахгїй
бол хэзээ ч гудамжны тэнэмэл хїїхдїїд
багассангїй нь лавтай юм .
Манай хїмїїсийн 39,3 % нь амьлрал доордож байна гэж
судалгаанд єгсєн байна. Тєр засаг маань тэнэмэл
ядуу хїїхдїїдийг хамгаалж байна гэж ярьдаг.
Хамгаалах гэдэг їг одоо їед утгаа алдаж байгаа .
Зєвхєн нэг удаагийн хувцаслалт гололтоор
хамгаалж байнагэж їзэж болохгїй . Эцэст нь улс
орны ирээдїй хїїхэд биднээс шалтгаална гэдгийг
хїн болгон хїїхэд бїхэн ойлгоосой гэж би хїсч
байна.
![]()
Дорнод аймаг 5-р сургуулийн 9а ангийн сурагч С.Сарантуяа
Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хїмїїсийн аж амьдрал доройтож хїнд бэрх амьдралаар амьдрах хїмїїс нэлээд газар авч байгаа билээ. Хїмїїсийн аж амьдрал доройтоход айл гэрийн амьдрал доройтоно, айл гэрийн доройтоход, тэр гэр бїлийн хїїхэд, эхэд нь л асар ч хїндээр тусаж байдаг нь эмзэглїїштэй зїйлийн нэг юм. Ядууралд єртсєн хїїхдїїд гэр орноосоо дайжиж, гудамжинд гардаг тул, ингэсээр тэдэнд дутмаг байдаг нь ил тод харагдаж байгаа билээ. Гудамжны хїїхэд гэдэг нэр тодотголтой болоод явж буй бяцхан хїїхдїїдийн ирээдїйн амьдралаа сайн сайнаар харан хїсэл зоригийг тєр засгаас єндєр албан тушаалтнуудыг зїгээс байнга тусламж дэмжлэг єгч байвал монголын ирээдїй хєгжин цэцэглэх їндэслэлтэй байх болов уу гэж би бодож явдаг билээ.
![]()
Дорнод аймаг 5-р сургуулийн 9а ангийн сурагч Ц.Сэлэнгэ
Манай монгол орон маш олон хїн амтай.
Їїнээс маш олон хїн нь дээд боловсрол дээд
мэргэжилтэй хїмїїс байдаг. Тэгвэл зарим нь
яагаад ? яагаад ажил хииж болохгїй гудамжинд
гардаг юм бэ? Ер нь гудамжны тэнэмэл хїїхдїїд
юунаас болж яагаад бий болдог юм бэ? Тэдэнд
1. эцэг эхийн хайр, гэр бїлийн таагїй байдал
2. єєртєє итгэх итгэл єєрсдийн мэдлэг, ухамсар
л нєлєєлдєг байх. Тэгвэл гэр бїлийн таагїй
харьцаа, гэр бїл салалт яагаад юунаас болж їїсдэг
вэ? Салалт, хэрїїл энэ бїгдэд ємч хувьчлал
нєлєєлдєг. Яагаад гэвэл хїн бїр хїссэнээ авч
чаддаггїй, бїгдэд хїртдэггїй учраас л гэр
бїлд ийм явдал болдог. Їїнээс болж хїїхдїїд
хохирч, хаягдаж, гэр орноосоо дайжиж байна.
Ингэлээ гээд тэд заавал гудамжинд гарах албагїй.
Тэдэнд мэдлэг чадвар, оюун ухаан бїрэн тєгс л
бол тэд сайн сайхан амьдарч чадна . Тиймээ тэд
єєртєє итгэлгїй залхуу, єєрсдєєсєє л болж ийм
байдалд хїрч байна. Гудамжны хїїхдїїдийг харахад
тэд єєрєє єєрсдийнхєє тєлєє суралцаад мэдлэг олж
болно шїї дээ! Гэвч тэд тийм биш. Ердєє л худал
хэлж, хулгай хийж , хїний юм булааж явбал тэдэнд
амьдрал юм уу даа. Хїн бїр хичээгээд єєрсдийнхєє
тєлєє явбал Монголд ажилгїйдэл, орон гэргїй,
тэнэмэл хїїхдїїд бий болох байсан гэжїї ! Зарим
буяны байгууллагууд тэдэнд чадахаараа л
тусалдаг байх.Гэхдээ ийм байгууллага цєєн байхад
тэнэмэл хїїхэдїїд нэмэгдээд байвал Монгол улс
маань юу болох билээ.Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Тийм ээ зарим аав ээжийн хїїхдїїд сурсан
эрдмээрээ олон орныг їзэж байна. Тэгвэл ийм
хїїхдїїдийг хамруулаад эрдэм номтой болгоод
Монгол улсдаа тустай иргэн болгох юмсан. Гэр
бїлийн байдлаас болж цаг хугацаа єнгєрєх тутам
ийм хїїхдїїд нэмэгдсээр байх гэжїї. Миний
бодлоор тэд бид нэгэнт иймээс хойш ингэх л ёстой
гэсэн шиг юуч хамаагїй хийх юм. Тэдэнд мэдлэг зан
чанар харьцаа байвал ийм байдалд орж чадахгїй.
Гудамжинд гарахгїйн тулд хїн бїр єєртєє итгэж
єєрсдєє л хийх ёстой.
![]()
Дорнод аймаг Хэрлэн сум 5-р сургууль 9а анги Ц.Соёлмаа
Гудамжны гэдэг нэрээр овоглосон зуу
зуун ээжийн їрс хэнд гэм хийснийхээ тєлєє энэ
нэрээр овоглоо вэ? Газар ширтэх, хог ухах,
єдєржин єлсгєлєн байх нь хэн нэгний оноосон
шийтгэл дэндїї харгис шийтгэл юм.
Зарим томчуудын мунхаг алдаанаас тэдэнд
хамааралтай хїїхдїїд хохирно. Бас тэгээд нийгэм
холбоотой. Би хувьдаа ээждээ л баярлах юм бас
тэгээд аавдаа. Энх амьдралыг биднээс
харамлаагїйд нь бїр ч их. Эргээд эдлэхгїй
хїїхэд насандаа тэдний зовлонг биеэр їзэхгїйдээ
би азтай хїн юм. Тэдний очоор Хїїхэд яагаад
гудамжаар гэр хийдэг вэ? гэсэн асуулт олон
хариулттай. Тэдний зарим нь гэр бїл салалтаас
нєгєє хэсэг нь амжиргааны тєвшин доогуур
амьдралтай айл гэрээс їїсдэг. Бас олон жишээ бий.
Эрхэлж тоглох инээлгэж хайрлуулах энэ л насандаа
ахадсан амьдарлыг туулдаг гэхээр яаж ч харамсаад
нэмэргїй юм. 10- аадхан жилийн ємнє манай оронд
ардчилалалд шилжих эдийн засгийн савалтанд
хїїмїїсийн амьдрал эдийн засгийн хувьд хямдралд
орсноор гэр бїл салалт сэтгэл санааны уналтанд
орж гудамжны хїїхдїїдыг бий бологосон гэдэгтэй
санал нийлэхгїй хїн гэж цєєхєн эсвэл ганц ч
байхгїй. Суурин газрынхаа бїх нїх сївийг нэгжих
шиг тэд нийгэмд хэрэгтэй байр суурьтай хїн болж
чадах бол уу? Хэрэгтэй хїн болж чадахын тулд
тэдэнд гэр орон хоол хїнс хувцас боловсрол 4 л
чухал байна. Гудамжаар хаа сайгїй тэнэмэл хїїхэд
гар сарвайж биднээс тэд юм гуйна. Єгєємєр нэг нь
єгж л орхино. Єєрєє єлссєн бол сонсоогїй аятай
том том алхана. Ёс заншилдаа баригдсан нэг нь ч
яахав газар тавиад л буян болдог. Ядуурлыг
арилгахын тулд тэдэнд хоол єгєх биш харин тэдэнд
хоол хийх аргыг л зааж єгєхєд л оршино гэж
Ерєнхий сайд асан Энхсайхан хїїхдїїдэд хэлж
байсан нь ядуурлыг бууруулах хамгийн сайхан
тэгээд бас чухал бодлого юм.
![]()
Дорнод аймаг 5-р сургуулийн 6д анги Х.Болортуяа
Єнєєгийн нэгэн хомсдол бол гуйлгачин хїмїїс юм. Зах зээлийн ороо бусгаа энэ їед ажлын байр хомсдож ажилгїйдэл ихсэх болжээ. Энэхїї ажилгїйдлээс болж хїїхдийн сурч боловсрох эрх нь хєндєгдєж эх орны маань эмзэг асуудал болж байна. Амьдрал аргагїйн эрхэнд хїїхдїїд зах дээр гуйлга гуйж юм хулгайлж дуу дуулах боллоо. Ингэснээр тэдгээр хїїхдїїд траншейнд амьдарч идэх хоолоо хог хаягдлаас тїїж идэх болов. Гуйлгын эх їїсвэр бол архидалт бас мєн. Гуйлгачин хїїхдїїд нь єглєє эрт босоод уух ч усгїй гуйлга хийх гэж ямарваа нэгэн газар очиж хамаг хоолойгоо гарган дуулдаг. Тэд хэдэн ч єдрєєр дарааллан идэх хоол ундгїй єлсгєлєн явна. Єлслєє гээд яах ч юм бэ? Єєр єєрсдийгєє идэхгїй нь лавтай. Даарлаа гээд тэд яах юм бэ? Дэлхий ертєнцийг халаахгїй нь лав. Хэдий эд нарын амьдрал ийм ч, том болоод ямар хїн болж хїмїїжихийг хэнч мэдэхгїй. Магадгїй Монгол улсын ирээдїйн ерєнхийлєгч ч юм билїї хэн мэдлээ. Энэ хїїхдїїд бол бидний адил хорин нэг дїгээр зуунд хєл орж байгаа билээ. Зарим нэг хий хоосон халаглаж тэр ч хїїхэд єрєвдєлтэй энэ ч хїїхэд хєєрхийлєлтэй гэхээс єєр ямар тус хїртээж байна даа. Амьдралын эрээн барааныг хїїхэд ахуй цагтаа амсаж хатуу хэцїїг їзсэн билээ. Балчир насныхаа гэнэн томоогїй їе нь хараар будагдсан энэ хїїхдїїдийг бид гуйлгачин хїїхэд гэж нэрлэдэг. Бор хоногийг арай ядан єнгєїїлж байгаа энэ хїїхдїїдийг ямар ирээдїй хїлээж байгаа бол доо.
![]()
Дорнод аймаг 5-р сургууль 6д анги Э.Уянга
Номинцэцэгийг єнєєдєр захаар явж жаал зуул идэх юм олж ирэхэд хойд эцэг нь согтуу агсам тавьж , айл амьтныг тїйвээж байлаа. Тэр яг араатан шиг авирлаж ээжийг нь байнга зоддог байлаа. Энэ удаа ч мєн ялгаагїй зодож л байна. Номинцэцэг бол айлын ганц охин хэдий ч эрх танхи биш харин ч сэрэглэн хэрсїї охин. Тэр одоо 15- настай. Тїїнийг хэдхэн настай байхад нь тєрсєн эцэг нь єєд болж эх нь тїїнтэй хоёул їлджээ. Тїїний хойд эцэг Цэдэнжав нь архи уух дуртай. Уух уухдаа бас зїгээр байхгїй ээжийг нь зодож зовоодог ёстой хэрцгий уурын мунхагаас болж юу ч хийхээс буцахгїй хїн. Тэр ээжийг нь зодож байхад хараад зогсож їнэхээр тэвчдэггїй байв. Тэглээ гээд яах вэ? Ямар тїїнтэй їзэлцээд авах чадалтай биш. Тїр зуур ч болов ээжийгээ тэр мангасын гараас холдуулахыг бодно. Ингэхдээ тэр олон удаа энд тэндээ зохиулж бэртэж ухаан алдаж унадаг байлаа. Энэ удаа тэр бас л ингэж оролдож байх їедээ толгой дундуураа заазуурын ишээр шидїїлжээ. Тїїний толгой хагарч маш их цус алдлаа. Хэсэг хугацааны дараа сэрээд харахад шалаар дїїрэн цус болчихож аманд нь цус амтагдаад бєєлжис нь цутгаж байлаа. Харин ээж нь зїїн орон дээр уйлаад хэвтэж байлаа. Єнєє тэнэг хойд орон дээр бах тав нь ханасан байдалтай унтаж байлаа. Тэр єєрєє хїсээгїй ч нэг л мэдэхэд гудамжинд гараахаар хатуу шийдсэн байлаа. Энэ тухайгаа ээждээ хэлэхэд ээж нь яая гэх вэ ? гэхээс єєр хэлэх їггїй хоцорлоо. Энэ єдєр гудамжны нэрт хїїхдїїдийн тоо нэгээр нэмэгдлээ. Ээ халаг Монголын минь ирээдїй хойч їе болсон хїїхдїїд ямар л замаар хурд нэмэн гїйж явна даа
| Home | mongolian page |