|
Багш
нарт зориулсан 10 єдрийн хичээлийн vлгэрчилсэн тєлєвлєгєє
- *- Ємнєх vг
- *- Тєслийг танилцуулах
- *- Бэлтгэл ажил
- *- Зохион бичлэгийн нээлттэй хэсгийг хэлэлцэх
- *- Танилцуулга бичих
- *- Сурагчдын санааг дэмжих
-*- Зохион бичлэгээ дуусгах
- *- Параграфийн дvгнэлт бичих
- *- Эх материалыг нарийвчлан хянах
- *- Эцсийн vе шат
- *-
Тєсєл дуусч байна
- *- БНОУС
- *- Жон Тэмплтоны сан
Буцах
Ємнєх vг
Би энэ тєлєвлєгєєг олон талын авъяастай сурагчдаас бvрдсэн ангид хэрэгжvvлдэг.
Тєслийг хэрэгжvvлдэг арга туршлагаа та бvхэнтэй хуваалцъя. Багш хvн тєлєвлєгєє
болон загвараа боловсруулахдаа аль болох чєлєєтэй байх хэрэгтэй. Энхvv
хичээлийн тєлєвлєгєє нь англи хэлээр ярьдаг хvмvvст зориулж боловсруулагдсан
боловч бага хэмжээний зохион бичлэг бичихэд нь нэмэлт гарын авлага болно
гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл зарим нэг бичих чадвар муутай, єєртєє
итгэлгvй сурагчыг урамшуулах замаар зохион бичлэгийн ихэнх хувийг хичээлийн
танхимд хийлгэдэг. Тєлєвлєгєє энэхvv ёсоор хичээл нь заавал 10 єдєр дараалж
явагдах албагvй юм. Сурагчид эцсийн шалгаруулалтаас ємнє ноорог материалаа
анхааралтай хянадаг. Дараа нь тэд бага хуралд явуулахын тулд бэлэн болсон
материалаа дахин сийрvvлж бичдэг. Би тэдний ахиц дэвшлийг олж харахын
тулд бvх бичлэгийг маш анхааралтай, нямбай шалгадаг. Ер нь хуралд явуулах
бичлэг бараг алдаагvй болчихсон байдаг учир шалгахад хялбар байдаг. Та
бvхэнд амжилт хvсье.
"Амьдралын хуулиуд" тєслийн зохицуулагч Сара Лукас
Хичээл №1
Тєслийг танилцуулах
Тєсєл нь сурагчдад дараах бололцоог олгодог. Vvнд: сурагчид асар их vнэт
мэдээллийн нєєцийг ашиглах бусад орны сурагчидтай холбоо тогтоох, єєрсдийн
хэлний болон бичлэгийн ур чадвараа хєгжvvлэх г.м. Энэ хичээлээр iearn.values
онлайн бага хурал болон тєслийн тухай танилцуулж, зарим мэдээллийг єгдєг.
Дараа нь сурагчдын єєрсдийнх нь амьдралд тохиолдсон vйл явдал, тэдний
итгэл vнэмшил, алдартай хvмvvсийн vлгэр жишээ, бvхний мэдэх зохиолын баатруудаас
жишээ татдаг. Урд ємнє нь сурагчын бичиж байсан сэдвvvдийг товч танилцуулдаг.
Тэдний ихэнх нь анх удаа бичиж байгаа сурагчид байсныг ч хэлсэн. Багш
тєсєл танилцуулахдаа ихээхэн хvч чармайлт гаргаж, ямагт хариуцлагатай
байх шаардлагатай. Эцэст нь сурагчдыг єєрсдийн сэдвvvдийн талаар бодохыг
санал болгодог.
Багшид зєвлєх нь: Амьдралын хуулийн жишээг єнєєгийн бодит амьдралаас
эсвэл дєнгєж уншсан материалаас иш татах.
Хичээл №2
Бэлтгэл ажил
Сурагчиддаа анкет тарааж єгнє. Анкет нь тэдэнд амьдралын хуулиуд болон
бололцоотой сэдвvvдийн талаар тєсєєлєл олж авахад нь тусалдаг. Дараа нь
анкетын хариуг уншиж єгнє. Сурагчдыг хариулж эхлэхээс нь ємнє асуулт бvрийг
товч тайлбарлаж єгдєг. Тухайн даалгаврыг гvйцэтгэхэд доод тал нь 45 минутын
хугацаа олгодог. Заримдаа сурагчдын хvсэлтээр анкетийг гэртээ гvйцээх
боломж олгодог. Сурагчдын хариултыг гvйлгэн харж шалгаад зохион бичлэгийн
гол санаа гарсан эсэхийг анхаарч дvгнэдэг.
Багшид зєвлєх нь: 2-3 єдрийн хооронд сурагчдын хариултыг унших
цаг зав єєртєє гаргах
Хичээл №3
Зохион бичлэгийн нээлттэй хэсгийг хэлэлцэх
Сурагчдын єгсєн хариултуудыг ерєнхийд нь цэгцэлж дvгнэнэ. Тэдэнд анкетvvдийг
буцаан єгч, санаа бодол, амьдралын туршлага нь адил тєстэй байна гэж урамшуулдаг.
Дараа нь сурагчдад шинээр санал болгож буй сэдвvvдээс сонгохыг зєвлєдєг.
Бичсэн сэдэвтээ зураг сонгохыг жишээгээр тайлбарлаж, сэдэв сонгоход нь
тусалдаг. Зохион бичлэгээ бичихээс нь ємнє сурагч бvртэй ганцаарчлан уулзаж,
зєвлєгєє єгдєг. Амьдралын хуулиуд зохион бичлэгийг (эссе) бичихэд танилцуулгын
дараах тєрлvvд чухал vvрэг гvйцэтгэдэг. Vvнд: - Хувь хvнд єєрт нь тохиолдсон
хошин болон сургамжтай явдал - Ах минь сурлагаар тааруу ч миний багш болдог
- Их vvрэг гvйцэтгэсэн vлгэр жишээ баатар - Адилтгал - Шинэ барилга бат
бэх суурьтай байдгийн адил хvний амьдрал багц хуультай - Хvний энэрэнгvй
ёс, итгэл найдварын талаархи миний бодол - Ишлэл - Амьдрал гэдэг бул хар
чулууг буталж, шатны чулуу болгож хувиргана гэсэн ямар нэг єгvvллэг эсвэл
шашны болон ёс суртахууны сэдэвт богино єгvvллэгийн талаархи санал
Хичээл №4
Танилцуулга бичих
Сурагчид маань анкетандаа хариулж дууссаны дараа хараахан сэдвээ сонгож
чадаагvй байгаа сурагчидтай уулзаж, санал солилцох зуур ажлаа эхлэх хvсэлтэй
эсэхийг нь сонирхдог. Юу бичихээ мэдэхгvй байгаа сурагчдад туслахын тулд
шилдэг ном, зохиол, товхимлоос ишлэл авах буюу єгvvллэгvvдийн www.chickensoup.com,
www.soup.server.com зэрэг Вэб сайтуудтай танилцахыг, сурагч бvрийг єєрийнхєє
танилцуулах хэсгийг гvйцээхийг зєвлєдєг. Багшид зєвлєх нь: Тэвчээр. Энэ
бол таны хувьд хамгийн хэцvv хичээл. Сурагчид чинь ер бусын санааг дэвшvvлж
магадгvй.
Хичээл №5
Сурагчдын санааг дэмжих
Сурагчиддаа ямар нэг єєр хуулийг бий болгохын тулд зохион бичлэгийн шинэ
санааг дэмжин хєгжvvлэхэд тvлхэц болох дараах аргуудыг санал болгодог.
Vvнд: - Єєр єєр бvс нутагт vйлчилдэг ижил хуулийн ач холбогдлыг тодорхойлно.
- Єєр гурван хvний туршлага эсвэл гурван алдартай хvний vлгэр жишээ нь
бусдад хууль адил нєлєєлж байгааг vзvvлнэ. - Адилтгалыг цаашид єргєн ашиглаж
болно. Философи єндєр мэдлэгтэй сурагчдыг хєгжлийн эдгээр аргуудын хvрээнд
хязгаарлагдаад байх албагvй. Харин ч тэд єєрсдийгєє чєлєєтэй хєгжvvлж,
сэтгэж байх хэрэгтэй. Сурагчдыг бичиж байхад бэлэн болсон танилцуулгыг
шалгаж, шаардлагатай бол зарим сурагчдад тусалдаг. Хэсэг хугацааны дараа
эхний хэсгээ дуусгаад зохион бичлэгээ (эссе) бичих ажилдаа орохыг сануулдаг.
Багшид зєвлєх нь: Шалгах явцад хэл зvйн болон бичлэгийн алдааг засварлах
нь эх материал дэх алдааг багасгадаг.
Хичээл №6
Зохион бичлэгээ дуусгах
Сурагчдад биеийн тєлєєний vгийг анхааралтай хэрэглэхийг, бичиж буй зvйлдээ
хvний сэтгэлийн дотоод харьцааг илэрхийлж чаддаггvй чи гэдэг vгийг аль
болох хэрэглэхгvй байхыг зєвлєдєг. Биеийн тєлєєний vг хэрэглэхдээ алдаа
гаргахгvйн тулд бие биенийхээ материалыг шалгахыг шаарддаг. Сурагчдыг
материалаа шалгах зуур башг танхимаар чєлєєтэй явж, сурагчиддаа тусална.
"Нэг нь нэгэндээ" гэдэг зарчмаар бие биедээ тусалдаг.
Багшид зєвлєх нь: Биеийн тєлєєний vг хэрэглэх vед єєрсдийн бичсэн
зvйлсээ єєр хоорондоо солилцож, алдааг нь нямбай шалгахад сургах
Хичээл №7
Параграфийн дvгнэлт бичих
Сурагчдад дvгнэлт нь танилцуулгатай ижил тvвшинд байхыг сануулдаг. Сурагчид
vлгэр жишээ хvний тухай, єєрсдийн туршлага эсвэл адилтгалын тухай єгvvлж
болно. Тэд зохион бичлэгтээ дvгнэлт бичих ба ишлэл авч болно. Зохион бичлэгтээ
оновчтой нэр бодож олохыг зєвлєдєг. Багш сурагчдын алдааг засаж, зєвлєлгєє,
санамж єгч байх зуур сурагчид дvгнэлтээ бичдэг. Багш ноорог материалаа
єєр шугаман дээр бичихийг сурагчдад шаардах хэрэгтэй. Энэ нь шалгахад
хялбар байдаг.
Хичээл №8
Эх материалыг нарийвчлан хянах
Сурагчдыг єєрсдийнх нь саналаар хэсэг болгон хувааж, ажиллуулдаг.
Нэг хэсэгт 3 илvvгvй сурагч байх ёстой. Тэд єєрсдийн зохион бичлэгийг
єгч хянуулдаг. Хvн бvрт хяналтын лавлах єгдєг. Сурагчид єєрсдийн нооргоо
шугаман дотор эсвэл хоорондох зайнд залруулж засдаг. Ихэнх сурагчид хэсэг
бvлгээр ажиллахыг хvсдэг бєгєєд тэр ч бvv хэл єєрийн материалыг хамтарч
ажиллахаас єєр замгvй болно. Нягтлан хянах ажил нь туршлага, санаа бодлоо
хуваалцахад тусалдаг. Сурагчдын ихэнх нь єєрсдийн найз нартаа зохион бичлэгээ
чангаар уншиж, санаа бодлоо бусадтайгаа хуваалцдаг. Єєрийн материалыг
бусдад уншуулахыг хvсэхгvй байгаа сурагчдын хvсэлтийг хvндэтгэн vзэх хэрэгтэй.
Багшид зєвлєх нь: 8-10 єдрийн хооронд сурагчдын ажлыг хянах зав гаргах
Хичээл №9
Эцсийн vе шат
Багш алдааг нь засаж, бичих ур чадвараа
дээшлvvлэхэд анхаарах зvйлийн зєвлємж бvхий бичсэн нооргийг нь сурагчдад
тарааж єгнє. Сурагчдыг єєр зєв, сэдэв сонгох эсвэл нооргоо дахин хуулахыг
зєвлєдєг. Сурагчдын алдаагvй зєв, цэвэр бичсэн зохион бичлэгийг iearn.values
хаягаар илгээдэг.
Хичээл №10
Тєсєл дуусч байна
Сурагчид бусдын зохион бичлэгт хариу бичиж, iearn.values бага хуралтай
холбоо тогтоох - бусад орны сурагчдад хариу мэдээлэл єгєх - vг болон хэлцээр
хялбархан ойлгуулахыг хvсэх
- бусдыг урамшуулан дэмжиж буйгаа илэрхийлэх
Сурагчийн анкет (Багшийн санамж) Анкет нь сурагчид зохион бичлэгтээ юу
бичихийг хvсч байгааг тодорхойлоход туслах vр дvнтэй аргын нэг юм.
- Амьдралд тохиолдсон ямар нэгэн сургамжтай vйл явдлыг бичнэ vv - Сайн
хvн болохын тулд єєрийнхєє юуг єєрчлєхийг хvсч байна.
- Найз, багш, эцэг эхийнхээ ямар зан чанарыг чи vнэлдэг вэ?
- Чиний хvндэлдэг хvн хэн бэ? Тэр хvний таны хvндэлдэг гурван сайн чанарыг
нэрлэнэ vv.
- Хэн нэгэнд туслах гэж єєрийн замаас хазайсан vеийг бичнэ vv.
- Таны амьдрал єєрт чинь таалагддаг уу? Тайлбарлана уу.
- Танд хэн нэгэн хvнд туслахын тулд єєрийн замаас хазайж байсан уу,
- Талархаж явдаг гурван зvйлийг нэрлэнэ vv. - Єєрийг тань тєлєвшvvлэн
хєгжvvлэхэд тусалсан хvн хэн бэ? Тайлбарлана уу.
- Золгvй байдалд орсон хvнд та тусалж байсан уу?
- Танд эцэг, эх боллоо гэхэд таны vр хvvхэд чинь євлєж авах байх гэсэн
ямар гурван чанар байна вэ?
Доорхи мэдээллийг зохион бичлэгтээ хавсаргах шаардлагатай. Vvнд: · Илгээх
хуудасны маягт · Нэр · Нас · Сургууль · Багш · Огноо Хянан шалгах
Багшид зєвлєх нь: Багш хvн єєрсдийн бичсэн ажлын талаар найз нєхєдтэйгээ
санаа бодлоо хуваалцдаг сурагчдыг дэмждэг ч гэсэн єєрийн зохион бичлэгийг
солилцоогvй сурагчдын бодлыг хvндэтгэн vздэг байх хэрэгтэй. Асуулт бvрийг
нягтлан судалж, эссе бичсэн сурагчдыг сурвалжлах маягаар хариу мэдээлэл
авч шалгана. Эхлээд эссег алдааг нь нэг их дєвийлгєлгvй уншаад уншигчдад
чухам юуг хэлэх гээд байгааг ойлгохыг хичээнэ. Эссений гол утга санааг
тохирсон хариулт єгнє. Алдааг олж, дугуйлах эсвэл асуултын тэмдэг тавьж,
тэмдэглэнэ. Ноорог дээр нь зєвлємж бичиж болно. Дуудлага, зєв бичих, том
vсгийн дvрэм, vйл vг болон биеийн тєлєєний vгийг хэрэглэхэд гаргасан алдааг
анхааралтай засах шаардлагатай.
Хянан шалгах жагсаалт - Агуулга нь сонирхолтой, сэтгэмж сайтай эсэх
- Гол санааг тод томруун дvрсэлсэн эсэх
- Хангалттай сайн мэдээлэл агуулсан эсэх
- Тодорхой тусгасан зvйлтэй шууд холбоотой эсэх
- Дvгнэлт нь vр дvнтэй эсэх
- Єгvvлбэрvvд нь зєв, яруу тод эсэх
-Зєв бичгийн болон дуудлагын алдаатай эсэх
-Цаасныхаа талбайг зєв хуваарилж, цэвэр бичсэн эсэх
БНОУС нь єєрийн дэлхийд єргєн тархсан боловсролын
теле харилцаа холбооны сvлжээг ашиглан олон улсын хэмжээнд "Амьдралын
хуулиуд" зохион бичлэг (эссе) бичих тєсєлд сурагчдыг татан оруулах, сурагчдын
бичлэгийн чанарыг шинэ тєвшинд гарган, оролцогч багш, сурагчдын тоог нэмэгдvvлэхэд
vйл ажиллагаа чиглvvлж байна.
Жон Тэмплтоны сан: Жон Тэмплтоны санг 1987 онд
олон улсын хєрєнгє оруулалтын менежер ноён Жон Тэмплтон байгуулсан. Энэ
сан нь дунд сургууль, их сургууль, коллежийн оюутан, сурагчдыг дэмжих,
сургах, шагнах, хэвлэн нийтлэх хєтєлбєр бvхий єргєн хvрээний vйл ажиллагааг
хамарсан байгууллага юм.
|