ЮНЕСКО болон Засгийн газрууд монгол судлалыг дэмжиж байгаа нь

 

- Нїїдэлчдийн соёл иргэншлийг судлах Олон улсын хїрээлэнг Монголд байгуулах асуудлыг дэмжиж тїїний їйл ажиллагааг явуулахад зохих туслалцаа їзїїлсїгэй. Тїїний анхны уулзалтыг ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулна. Монгол, ЮНЕСКО хоёр Монгол судлалын салбарт олон улсын хамтын ажиллагаагаа їргэлжлїїлнэ. /Монгол, ЮНЕСКО хоёрын 1996 оны 4-р сарын 18-ны санамж бичгээс/

- Аливаа соёл, иргэншлийг хїн тєрєлхтний эрдэнэсийн сангийн салшгїй хэсэг гэж ЮНЕСКО бїхэлд нь хїндэтгэдэг юм. Ийм учраас тус байгууллагын гол зорилго нь бїх соёлын євєрмєц онцлогийг бїрэн дїїрэн харуулж тэгсэнээрээ бїх улс орон, ард тїмэн бие биенээ танин мэдэх уур амьсгал бїрэлдїїлж улмаар нэг нэгнээ харилцан хїндэлж дэлхийн янз бїрийн соёл, иргэншил хоорондоо бїтээлч холбоо тогтооход оршино. Бидэнтэй нягт хамтран ажиллаж буй Олон улсын монгол судлалын холбоо ч мєн тийм зорилго баримталж байгаа бєгєєд энэ талаар бидний хамтын ажиллагаа улам бїр баяжин хєгжиж байна. /Федерико Майорийн илгээмжээс/

- Сїїлийн жилїїдэд Монголыг сонирхон судлагчид олширч, хамтын ажиллагаа нь єрнєж, Монгол судлалын цар хїрээ єргєжин, зохион байгуулалт нь бэхжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна./Монгол улсын ерєнхийлєгч П.Очирбатаас Олон улсын монголч эрдэмтний YI их хуралд ирїїлсэн илгээмжээс 1992.8.11/

- Гадаад орнууд монголын урлаг, соёлтой биечлэн танилцах бололцоо олгох зорилгоор тус орныг сурталчилахад засгийн газар анхаарал тавих бєгєєд энэ їїднээс гадаад орнууд дахь монголын соёл, мєн олон улсын монгол судлалд хувь нэмэр оруулах Монголын соёлын тєвїїдийг байгуулахыг дэмжих болно. /Улсын их хурлаар 1996 оны 11-р сарын 1-нд батлагдсан Монголын засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєрєєс. "Ардын эрх". 1996.11.22/

- Монгол болон Их Британы Нэгдсэн Вант улсын засгийн газрууд нь єєрсдийн соёл, урлаг болон тїїхэн єв уламжлалынхаа талаар харилцан сайн мэдлэгтэй болох явдлыг хєхїїлэн дэмжинэ. Тухайлбал, монгол хэлний сургалт болон монгол судлалыг Нэгдсэн Вант улсад, Англи хэл сургалт, Англи судлалыг Монголд тус тус хєгжїїлэхийг хоёр тал харилцан эрмэлзэх болно. /Англи-Монголын хоёр талын харилцааны хамтарсан тунхаглал, 1996.4.24/


Copyright © 2001. Internet and Information center. All rights reserved.