|
|
|
Олон улсын Монголч Эрдэмтдийн Их хурлууд
ОУМЭ-дийн Анхдугаар их хурал /Улаанбаатар, 1959 оны 9-р сарын 1-8/ Тус их хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож 34 илтгэл хэлэлцсэн. ОУМЭ-ийн II их хурал /Улаанбаатар,1970 оны 9-р сарын 2-7/ 24 орон, Олон улсын 2 байгууллагаас нийт 124 эрдэмтэн оролцож 130 илтгэл хэлэлцсэн. ОУМЭ-дийн III их хурал /Улаанбаатар, 1976 оны 8-р сарын 30-9-р сарын 3/ 19 орон, Олон улсын 4 байгууллагаас 153 эрдэмтэн оролцож 150 гаруй илтгэл хэлэлцсэн. ОУМЭ-дийн IY их хурал /Улаанбаатар, 1982 оны 8-р сарын 24-28/. Тус их хуралд 23 орон, Олон улсын 3 байгууллагаас 200 гаруй эрдэмтэн оролцож 206 илтгэл хэлэлцжээ. ОУМЭ-дийн Ї их хурал /Улаанбаатар,1987 оны 9-р сарын 14-20/ 32 орноос 230 эрдэмтэн оролцож, 284 илтгэл хэлэлцжээ. ОУМЭ-дийн YI их хурал /Улаанбаатар, 1992 оны 8-р сарын 11-15/. 20 орноос 200 гаруй эрдэмтэн оролцож, 188 илтгэл хэлэлцжээ. ОУМЭ-дийн VII их хурал /Улаанбаатар, 1997 оны 8-р сарын 12-16/. 25 орны 333 эрдэмтэн оролцож 300 гаруй илтгэл хэлэлцжээ. |
|
Copyright © 2001. Internet
and Information center. All rights reserved.
|