ЕРЄНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Улс тєрийн хїсэл эрмэлзэл байгаа цагт асар их хєрєнгє шаардахгїйгээр хїний хєгжлийг хангаж болно гэдгийг 1921 оноос хойшхи їеийн Монгол улсын туршлага харуулж байна. Хуучин тогтолцоо ихээхэн сул талтай байсан. Шилжилтийн їе эхэлснээр монголчуудын амьдрал дэвжин дээшлэхэд нєлєєлєхїйц асар их нийгмийн боломж бїрэлдсэн. Энэхїї илтгэлд тэдгээр єєрчлєлтїїд, хїний сайн сайхны їйлсэд їзїїлэх їр нєлєєг дїгнэн цэгнэж, хїний хєгжлийн асуудлыг орхигдуулахад хїргэж байгаа сєрєг їзэгдлїїдийг авч їзсэн болно.

Монгол улсын хїний хєгжлийн асуудалд дїн шинжилгээ хийсэн анхны илтгэл бол энэ юм. Улсын хєгжлийг хангах аливаа їйл ажиллагаа ємнєє дэвшїїлсэн зорилготой байх ёстой. Їїний цєм нь уялдаа холбоо бїхий тогтвортой хєгжлийг улс тєрийн хїсэл эрмэлзэл, хїн ардын оролцоотойгоор хангах явдал юм. Хїн ардынхаа сайн сайхны тєлєє ихийг бїтээх їйлсийг эрхэм зорилго болгон дэвшїїлсэн Монгол улсын хувьд хїний хєгжлийг хангах їзэл баримтлалыг жишиг болгон энэхїї илтгэлээ єргєн барьж байна. Яагаад гэвэл, хєгжлийн тєлєє тэмїїллийн цєм нь хїний хєгжил байдаг бєгєєд хєгжлийн їр шимийг хїртэгчид бус харин тэр бїх єєрчлєлтийг цогцлон бїтээгчид нь байдаг юм. Хїний хєгжил гэдэг нь хїн бїр амьдралдаа єєрийн сонголтыг хийх боломжийг нь єргєжїїлж єгнє. Їїнд хїн єєрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа їр ашигтай ашиглах боломжоо нэмэгдїїлэх асуудлууд аль аль нь хамрагдана. Энэ нь эрїїл саруул, эрдэм боловсролтой байх, амьдралын хангалттай материалын тївшинд амьдрах баталгаа, улс тєрийн эрх чєлєє, цэвэр ариун байгаль орчин, хїйсийн болон нийгмийн эрх тэгш эрх эдлэх зэргээр илэрхийлэгдэнэ. Энэхїї илтгэл хїний хєгжлийн тэдгээр їндсэн асуудлуудад тєлвєрч байгаа болно.

Монгол дахь шилжилтийн їе нь єнгєрснєє эргэн ухаарах, ирээдїйгээ тєсєєлєн тодорхойлохын цогцолбор юм. 1921 оноос хойшхи їеийн Монголын туулж єнгєрїїлсэн замнал нь улс орон асар их баялаггїй ч гэсэн улс тєрийн хїсэл эрмэлзэл байвал хїний хєгжлийг хангаж чаддаг юм гэдгийг харуулж байгаа юм. 70-хан жилийн хугацаанд асар уудам газар нутагт тархай бутархай амьдран суугаа нийт хїн ардынхаа эрїїл мэнд, боловсролын асуудлыг Монгол улс шийдвэрлэж чадсан байна. 1990 он гэхэд Монгол нийт хїн амынхаа 96 орчим хувийг бичиг їсэгтэй болгож чадсан ба тэдний 62 хувь нь анхан шатны боловсрол эзэмшсэний зэрэгцээ, асар єндєр тївшинд байсан нярайн эндэгдлийг 1000 амьд тєрєлтєнд 64 байх хїртэл хэмжээнд буулгаж, нэг хїртэлх насны бїх хїїхдийн 87 хувийг вакцинжуулалтанд хамруулж, дундаж наслалтыг 62.5 нас хїртэл уртасгасан билээ. Гэхдээ бїр 1989 он гэхэд нэг хїнд ноогдох ДНБ дєнгєж 2000 ам доллар /худалдан авах чадварын тэнцэл ханшаар/ байсан нь дэлхийн 160 орны дотор 96-д орж байсан юм. /НЇБХХ-ийн 1992 оны Хїний хєгжлийн илтгэл/

Чєлєєт эрхийн тогтолцоо

1990-ээд онд гараагаа авсан улс тєр, нийгмийн эрх чєлєєгєєр бїтээлч сэтгэлгээтэй авъяас чадвартай хэн бїхний ємнє єргєн боломжтой зам нээгдэж, хувь хїн їйлдвэрлэгч ба хэрэглэгч байх сонголтоо єєрєє хийж, иргэний нийгэм зохих ёсоороо ажиллаж, хэнээр удирдуулахаа иргэд єєрсдєє сонгож, засгийн газрын їйл ажиллагааг тодорхой хянах нєхцєл бїрэлдэж, амжилттай урагшилсан нь амьдралын сайн сайхныг амсаж, материаллаг нєхцєл нь дээшилж, соёлын болон нийгмийн хїрээнд сэргэн мандлын їе эхэлж, Монголын нийгмийн аль давхаргын гишїїн хувь хїнийхээ хувьд амьдрах бололцоо, эрх чєлєє нээгдэж байна гэсэн шинэлэг сэтгэлгээтэй болж ирсэн билээ. Гэхдээ энэ бїх єєрчлєлтийн зэрэгцээ тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцоо нуран унаж, багагїй ужиг бэрхшээлїїд тулгарсан юм. Социалист тогтолцооны їед эзэмшсэн олон хїний мэргэжил мэдлэг чадвар, оюуны хєрєнгє оруулалт нь єрсєлдєєнт зах зээлийн эдийн засгийн харилцааны нєхцєлд хєл нийлэх чадваргїй нь харагдсан билээ. Їїнээс гадна, макро эдийн засгийн тївшинд ноцтой бэрхшээлїїд учирч эхэлсэн нь Зєвлєлтийн тусламж зогссон, ЭЗХТЗ задарсан, Засгийн газрын зїгээс улсын ємчийг хувьчилж эхэлсэн ба їнэ, тариф, гадаад худалдааг чєлєєлсєн зэрэгтэй холбоотой юм.

Сїїлийн жилїїдэд, макро эдийн засгийн їзїїлэлтїїд тогтворжиж эхлээд байна. Хэдийгээр анхаарал татсан олон асуудал байсаар байгаа ч єнєєдєр Монгол улс хувийн хэвшлийн хєгжил тэргїїлэх їїрэг гїйцэтгэх єрсєлдєєнт зах зээлийн эдийн засгийн бат бэх суурийг тавих зам дээрээ тууштай гарч чадаад байна. Гэхдээ шилжилтийн энэ зурвас їе хїний хєгжлийн хувьд єєрийн эгсэн ул мєрєє їлдээж байна. Саяхнаас нэг хїнд ногдох ДНБ єсєж байгаа ч ядуурал єссєр байгаа бєгєєд 1991 оноос хойш хамгийн єндєр тївшинд хїрээд байна /зєвхєн 1994 онд нийт хїн амын 20.2 хувьд хїрч єссєн/. Цалин хєлсний хэмжээ тєсєєлєхийн аргагїй буурсан ба дєнгєж саяхнаас л нэмэгдэх хандлагатай болж байна. Эл бїхний зэрэгцээ ажилгїйдэл нийгмийн хурц асуудал болон гарч ирсэн ба 1996 оны байдлаар бїртгэгдсэн ажилгїйчїїдийн тївшин 6.5 хувьд хїрсэн ба бїртгэгдээгїй байгаа ажилгїйчїїдийн тоо нь бїртгэгдсэн тооноос нэг их багагїй байгаа юм. Ажилгїйдлийн асуудал аймгуудын тєвд бїр ч хурц байна. Энэ нь эдийн засгийн хєгжлийг хангах бололцоо хязгаарлагдмал, ялангуяа аймгуудын тєв нь улсын хэмжээнд хамгийн ядуу газарт орж байгаатай холбоотой юм. Улсын тєсвийн зарлагыг асар их хэмжээгээр хязгаарлах болсон нь эрїїл мэнд, боловсролын салбарт сєрєг їр дагавар авчирч байна. Сургуульд хамрагдаагїй болон сургууль завсардагчийн єсєн нэмэгдэж байгаа тоо їнэхээр сэтгэл тїгшээх болоод байна. Нийгмийн хэв журмын байдал ноцтой зєрчигдєж, гудамжны хїїхэд гэмт хэргийн тоо єссєєр байна. Хїнийг тойрсон сэтгэл тїгшээж байгаа бусад асуудлууд гэвэл: байгаль орчны уруудаж байгаа нєхцєл, хот суурин газрын хїн амын бєєгнєрєл, бэлчээрийн даацын доройтол зэрэг нь малчдын ирээдїйг барайлгаж байна.

Эл бїх тохиолдож байгаа бэрхшээлийг Засгийн газар мэдэрч байгаа бєгєєд тєсєв хєрєнгийн хїнд нєхцєлд ч энэ бїхнийг шийдэх талаар чармайлт гаргасаар байна. Эдийн засгийн байдал тогтворжиж чадахгїй байгаа нєхцєлд Засгийн газар арга буюу макро эдийн засгийг тогтворжуулах асуудалд тэргїїлэх ач холбогдол єгч, эрч далайцтай чєлєєт зах зээлийн эдийн засгийг цогцлон байгуулахын тулд шинэчлэлийн їйл явцыг эрчимжїїлж байна. Дэвшїїлсэн зорилтоо хэрэгжїїлэхийн тулд, хїндхэн сонголтуудыг хийхээс аргагїйд хїрч байна. Ялангуяа макро эдийн дзасгийн бодлогыг хэрэгжїїлэх явцад ядуу иргэдэд тусах тїр зуурын сєрєг нєлєєллийг энд цохон тэмдэглэх нь зїйтэй юм.

Хїндхэн шийдэл

Эдийн засгийг тогтворжуулан єсєлтийг хангах болон хїний хєгжлийг хангах энэ хоёр асуудлын тэнцвэрийг олно гэдэг нь хялбар биш гэдэг нь тодорхой юм. Хэдий тийм ч гэсэн, хїний хєгжлийн асуудлыг орхигдуулснаас учрах їр дагаврыг энэхїї илтгэлд илїїтэй анхаарсан юм. Засгийн газраас хэрэгжїїлж байгаа бодлого нь алс хэтдээ ажлын байр, орлогыг нэмэгдїїлэхэд чиглэгдэж байгаа ч гэсэн сїїлийн 70 жилд нийгмийн салбарт олсон амжилтаасааа ухарч, Монголын нэгэн їеийнхний хїїхэд насандаа эдлэх эрхийг нь хангаж чадахгїйд хїрч байна. Эрїїл мэнд, боловсролын салбарт ийнхїї уруудах нь хїний капиталыг доройтуулж эцсийн бїлэгт эдийн засгийн єсєлтийг зогсоох, Засгийн газрын эрхэм зорилгыг биелїїлэхгїйд хїргэх болно. Ядуурал хавтгайрах нь орон нутгийн зах зээлийн хєгжилд саад учруулах замаар яваандаа эдийн засгийн єсєлтєнд бэрхшээл учруулна. Їїгээр ч їл барам, ядуурал удаан хугацаанд їргэлжлэх нь нийгэм, улс тєрийн тогтворгїй байдлыг бий болгож улмаар хєрєнгє оруулагчдын итгэлийг бууруулахад хїргэнэ.

Саяхнаас Засгийн газар орлогын эх їїсвэрийг нэмэгдїїлэх асуудалд анхаарлаа тєвлєрїїлж, татварын хуулинд єєрчлєлт оруулах замаар татварын хїрээг тэлж, татварын ачааллыг хєрєнгє оруулалтаас хэрэглээний салбарт шилжїїллээ. Цаашдаа татвараас олох орлого нэмэгдэх тєлєвтэй ч ойрын хугацаанд цэвэр орлогын хэмжээг бууруулахаас гадна айл єрхийн амьжиргаанд нэмэлт дарамт бий болох хандлага илэрч байна. Засгийн газар орлогын эх їїсвэрийг нэмэгдїїлэх шинэлэг арга зам эрэлхийлэх асуудлыг судалж їзэх, татвар хураах ажиллагааг сайжруулах талаар явуулж байгаа хїчин чармайлтаа їргэлжлїїлэн, санхїїгийн дотоодын менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь зїйтэй гэдгийг энэхїї илтгэлд тэмдэглэж байна.

Эдийн засаг, улс тєрийн эрх мэдлийн тєвлєрлийг сааруулж орон нутгийн засаг захиргаанд шилжїїлэх нь Засгийн газрын їйл ажиллагааг эрчимжїїлэхэд чиглэсэн нэн чухал стратеги бєгєєд орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад ч дєхємтэй байх болно. Энэ чиглэлд олсон ололт амжилт багагїй ч гэсэн Засгийн газрын янз бїрийн тївшин дэхь санхїїгийн харилцааг боловсронгуй болгоход хийх зїйл их байгаа бєгєєд шийдвэр гаргах эрх мэдлийг доод шатны байгууллагад шилжїїлэх хэрэгтэй байна гэж їзэж байна.

Зєвлємжїїд

Улс орны стратегийн хєгжлийн тєвд хїний хєгжлийн асуудлыг тавих талаар Засгийн газар анхаарлаа тєвлєрїїлэх нь зїйтэй гэсэн санал дэвшїїлж байна. Засгийн газрын явуулж байгаа эдийн засгийн бодлогыг бїхэлд нь дэмжихийн хамт харилцан шїтэлцээтэй хоёр стратегийг дэвшїїлж байна. Энжэ нь зах зээлийн харилцаанд шилжих їеийн Монгол улсын " хїн тєвтэй єсєлт" ба "єсєлтийг хангах ядуурлын эсрэг" стратеги байх юм. Гадаадын хандивлагчид болон Засгийн газар хоёр ямар нэг хєгжлийн тодорхой хєтєлбєр боловсруулахдаа хїний хєгжлийн зорилтуудыг тусгаж байх нь зїйтэй байна. Хїн тєвтэй хєгжлийг хангах зорилтыг хэрэгжїїлэхдээ аливаа бодлогын їр дагавар ядуучуудад хэрхэн тусах вэ гэдэгт анхаарлаа тєвлєрїїлэхийн зэрэгцээ гажуудалтай бєгєєд тєгс тєгєлдєр болж чадаагїй байгаа зэх зээл дэхь ядуучуудын эрх ашигт харш їйл ажиллагаанаас ангижрах асуудалд анахаарах шаардлагатай байна. Засгийн газар нийгмийн салбарын асуудалд тэргїїлэх ач холбогдол єгєх, нийгмийн їйлчилгээг їр дїнтэй болгох, нийгмийн хамгааллын сїлжээний їйл ажиллагаа, їр нєлєєг сайжруулахад ямагт анхаарч байх хэрэгтэй юм.

Монгол улс хїсэн тэмїїлсэн зорилгодоо хїрэхийн тулд хїн ардынхаа нийгмийн оролцоо, чєлєєтэй сонголт хийх, аж байдлаа сайжруулах асуудалд ач холбогдол єгч байхын чухлыг илтгэлд цохон тэмдэглэж байна. Сїїлийн жилїїдэд Монгол улс энэ чиглэлд ихээхэн амжилт олсныг хэн бїхэн хїлээн зєвшєєрнє. Цаашид тєвлєрлийг сааруулах Засгийн газрын їйл ажиллагааг эрчимжїїлэх, ирэгдийн сайн дурын, тухайлбал тєрийн бус байгууллагуудыг дэмжих, мэдээллийн хїртээмжийг боловсронгуй болгох нь олсон амжилтаа бататгах їндэс болно.

 

Нэгдїгээр бїлэг

Монгол ба хїний хєгжил

Монголын ард тїмэн нь єнє эртний баялаг тїїхтэй ба нийгэм, эдийн засгийн асар их амжилт олсон ард тїмэн юм. Гэхдээ хїний хєгжлийн талаас нь авч їзвэл феодалын харилцааны сєрєг нєлєє ул мєрєє їлдээсэн гэж хэлж болно. Социализмын їед хїний хєгжлийн їндсэн гол їзїїлэлтїїдээр Монгол улс асар хурдан їсрэлт хийсэн бєгєєд энэ нь амьдралын баталгаа, їнэ тєлбєргїй эрїїл мэндийн їйлчилгээ, боловсрол олгох асуудлыг бїхэлд нь тєр хариуцаж ирсэнтэй холбоотой. Гэвч хїний хєгжлийн їзэл баримтлалыг хэрэгжїїлэхэд хоёр їндсэн бэрхшээл байсаар байна. Энэ нь

1). Макро эдийн засгийн бодлогын тогтвортой бус байдал

2). Иргэний зїгээс нийгмийн амьдралд бодитой оролцох болон хувь хїний эрх чєлєєний асуудал юм.

1.1 Оршил

Монгол бол Тєв Азийн тал газар орших, далайд гарцгїй, Орос, Хятад гэсэн хоёр том хєрштэй хил залгаа оршдог орон юм. Монголын бусад онцлогууд гэвэл:

Хїн ам шигїї суурьшилтай Ази тивд оршдог ч Монголын хїн ам маш сийрэг суурьшсан: 1000 гектарт дєнгєж 15-хан хїн ноогддог, дэд бїтэц сул хєгжсєн байдал нь харилцаа холбоо, зам тээврийн зардлыг єндєр болгодог.

Хот суурин газар хїн ам нь тєвлєрсєн: нийт хїн амын бараг гуравны нэг нь нийслэл хотдоо амьдардаг ба їлдэж байгаа хэсгийн гуравны нэг хэсэг нь 21 аймгийн тєвїїдэд болон бусад хот сууринд амьдарч байна. Хїн амын їлдэж байгаа хэсэг нь асар уудам газар нутаг дээрээ тархан нїїдлийн маягаар амьдарч байна.

Бичиг їсэг мэдэх тївшин нэн доогуур орох тивд оршиж байгаа ч Монгол улсын бараг бїх хїн бичиг їсэг тайлагдсан юм. Боловсролын тївшинг авч їзвэл 1994 оны байдлаар Монголд 15-аас дээш насны 96% нь бичиг їсэг тайлагдсан байхад Хятадад 81%, Бангладешид 37% -тай байна.

Дундаж наслалт 64 бєгєєд энэ нь дотоодын нийт бїтээгдэхїїний хэмжээ адил тєстэй бусад орнуудаас єндєр байгаа юм.

Эрдэс баялгийн болон мал аж ахуйн голлосон эдийн засагтай бєгєєд бороо хур элбэгтэй Азийн бусад орнуудаас ялгаатай Ботсван улстай тєстэй байгаа юм.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай 30 хэм дулаан, 30 хэм хїйтний хэлбэлзэлтэй бєгєєд хуурай уур амьсгалтай.

Далан жил Зєвлєлтийн коммунизмийг дагасан тїїхтэй бєгєєд энэ Монгол улсыг хуучин Зєвлєлтийн бїрэлдэхїїнд байсан бїгд найрамдах улстай тєстэй болгож байгаа юм.

Єнєєдрийн Монгол бол орчин їеийн болон єнє эртний онцлогийг аль алийг нь агуулсан орон юм. 1990 оноос хойш асар их єєрчлєлтїїд тус улсад гарлаа. Монгол улсын нийслэл хотод єрнєдийн соёл, заншил, єргєн хэрэглээний бараа таваар нэвтрэн орж ирлээ. Монгол бол залуучуудын орон: нийт хїн амын 67.4 гаруй хувь нь 30 хїртэлх насны залуус бєгєєд улс орны єнєєдрийн дїр тєрхийг тодорхойлогч нь залуучууд байна. Энэ байдал ялангуяа хувцасны загвар, чєлєєт цагаа хэрхэн яаж єнгєрїїлж байгаагаар илэрч байна. Зєвлєлтийн нєлєє коммунизмийн їеийн хаалтай байдал 70 жил байсны эцэст Монгол улс єнєєдєр ертєнцийн мэдээллийн хэрэгсэлд холбогдож (кабелийн болон хиймэл дагуулын телевиз, сонин хэвлэл, интернет) гадаадад зорчих явдал эрс нэмэгдэж, давамгайлах гадаад хэл нь орос биш англи хэл боллоо. Монголчуудын эрхэмлэх їнэт зїйлс нь ч єєрчлєгдлєє. Хувь хїний єєрийн гэсэн тєрх, єєрийгєє гэсэн шинэ зан тєрх бїрэлдэн тогтож, ахмадаа хїндэтгэх, ах дїїгээ харж хандах уламжлалт зан їйлийн хамт зэрэгцэн оршиж байна. Хєрєнгийн арилжаа амжилттай явагдаж байгаагийн зэрэгцээ барааг бараагаар солих арилжааны хэлбэр ч їйлчилсээр байна. Монгол улс цаашдаа дэлхийн соёлын нєлєєнд їргэлжлэн автсаар байвал дээр дурьсан бїхий л онцлогууд хэрхэн хаашаа чиглэхийг цаг хугацаа л харуулна.

1990 оноос хойш эдийн засаг, улс тєр, нийгмийн асар их єєрчлєлт гарч байгаа ч гэсэн монголчууд эртний уламжлалт амьдралын хэвшлээ хадгалсаар байгаа бєгєєд євєг дээдсийнхээ баатарлаг їйлсийг дурсан хїндэтгэсээр байна. Коммунист їзэл сурталд автаж феодалын дарангуйлагчид гэж нэгэн цагт їзэж байсан Чингис хаан болон тїїний залгамжлагчдийн тїїх шастирыг єнєєдєр Монгол гэдэг нэрээ дуурсан олж авах лоозонгоо болгон шїтэж байна. Дийлэнхи олон оронд хот газрынхан нь хєдєєнийхнийгээ хоцрогдсон бїдїїлэг гэж їзэж хїлээж авдаггїй билээ. Тэгвэл монголчууд хєдєєгийн амьдралыг хїндэтгэн дээдэлж, нїїдэлчин ард тїмний соёл, эдийн засгийн хэвшлийг тууштай хадгалсаар байна. Єнєєдєр ч гэсэн малчин хїн Улаанбаатар хотын гудамжаар морь, малтайгаа явж байх нь хэвийн їзэгдэл юм. Энэ мэтийн холбоо нь шилжилтийн зурвас їед туйлын чухал байгаа юм.

 

Хїний хєгжлийн їзэл баримтлал

Хїний хєгжлийн їндсэн илэрхийлэл нь хїн тухайн орны хєгжлийн цєм нь байх явдал юм. Їїнд 3 їндсэн зїйл багтана.

1. Зєвхєн цєєн тооны эрх мэдэлтэн бус бїх хїн нийтээрээ хєгжлийн їр шимийг хїртэх ёстой,

2. Хєгжлийн тєлєє шинэчлэлд бїх хїн оролцох боломж нєхцлєєр хангагдсан байх,

3. Энэ бїх їйл явц тогтвортой бодлогын хїрээнд хэрэгжих ёстой.

Тийм учраас хєгжил гэдэг бол бїх хїнийг эрїїл энх амьдарч, оюун билгээ хєгжїїлж, материаллаг эрэлт хэрэгцээ нь элбэг хангалуун байх тэр зам руу хєтлєх учиртай. Улс орны хєгжлийн їр шимийг єргєн олон хїртэж байгаа эсэхийн шалгуур бол хоол хїнсний хангамж, эрїїл мэндийн халамж, їйлчилгээ, євчлєлт, нас баралдтын тївшин, албан ба албан бус сургалт, мэргэжил эзэмшилт, ядуурал, ажилгїйдлийн байдал зэрэг юм. Энэ бїхэн хэрхэн хэрэгжиж хїний хэрэгцээг хангаж байгаа нь тэдний бїтээлч ажиллагаа, хувь хїн авьяас чадвар, сонголтоо илэрхийлэх боломжтой байгаа эсэхээр илэрхийлэгдэнэ. Иргэдийн нийгмийн оролцоо, идэвхийг илэрхийлэх гол асуудлууд бол ардчилал, хїйсийн ялгаа, хувь хїний эрх чєлєє, Засгийн газрын эрх мэдлийн тєвлєрлийг сааруулах, иргэний нийгэм, нийгмийн доторхи їзэгдлїїд юм. Эцэст нь тэмдэглэхэд хїний хєгжлийн тууштай урагшлах асуудлыг анхаарлын гадна орхигдуулбал энэ нь тухайн хєгжлийг зогсонги байдалд оруулааад зогсохгїй эх орны ирээдїй їеийн боломж бололцоог нь хаан боогдуулах аюулд хїргэж болзошгїй. Эл байдал хойч їеэ єрийн хэт дарамтанд оруулах, байгаль орчныг нь гутаан бузарлах хэлбэрээр илрэх болно. Макро эдийн засгийн єсєлт нь хїний хєгжлийг хангах зарлагыг даах учиртай бєгєєд тууштай єсєлтийг хангах эх їїсвэр нь макро эдийн засгийн тогтвортой байдал, менежмент юм. Байгалийн болон хот суурингийн орчны асуудал нь хїний хєгжлийн асуудал, улс орны ирээдїй хєгжлийн асуудалд шууд нєлєє їзїїлдэг.

 

1.2 Тїїхээс

Монголын хїний хєгжлийн асуудлыг нийгмийн їйлдвэрлэлийн зохион байгуулалтын єєрчлєлтийн їндсэн 3 їе шаттайгаар энэ илтгэлд авч їзэж байна: феодализм, социализм, капитализм.

Монголын эзэнт гїрний ємнєх Тєв Ази, Хятадын тїїх нь засаг тєрийн тогтворгїй байдал, монголын янз бїрийн болон монгол бус нїїдэлчин омгууд ба суурин тариалан эрхлэгчдийн хооронд эрх мэдэл ээлжлэн шилжиж ирсэн байдлаар тодорхойлогдоно. 1206 онд Монголын нэгдсэн тєр улс байгуулах анхны оролдого Чингис хаан хийжээ. Бїхэл бїтэн зууны турш дэлхий ертєнцийг байлдан дагуулах, цэрэг дайны їйл ажиллагаа явуулж, Хятад, Орос, Тєв Ази, Зїїн Европ, Ойрхи Дорнод, Зїїн ємнєд Азийг байлдан дагуулжээ. Чингис хааны ач хїї Хубилай хаан Юань улсын їед Монголын эзэнт гїрнийг Бээжингээс бэхжїїлж байжээ. Эл байдал 1380-аад оныг хїртэл 100 гаруй жил їргэжилсэн байна. Дараа дараагийн гурван зуунд биеэ даасан байдал сахин хамгаалж ирсэн бєгєєд харин хїчээ аван гарч ирсэн бусад хїчийг (Мин улс, Оросууд, Манжууд) сєрєн зогсож чадалгїй эцэг євгєдийн нутаг дээрээ эргэж суурьшсан билээ. 1680-аад оноос Манжууд Монголыг байлдан дагуулж 1730 онд монголчууд ялагджээ. Їїгээр тїїхэнд анх удаа Євєрмонгол (хятадууд олноор тїрэн орж суурьшиж эхэлсэн), Гадаад Монгол гэсэн ялгаа гарч иржээ. 1911 онд Манж Чин улс мєхєх їед Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж єнєєгийн Монгол улсын хил хязгаарыг тогтоосон байна. Харин Євєрмонгол нь єнєєдрийг хїртэл Хятадын хэсэг болон їлджээ.

Монголын эзэнт улс тїїхэнд байгаагїй хїчирхэг гїрэн байсан бєгєєд тэр їеийн бїрэлдэхїїнд орж байсан Монгол омог аймгуудад ихээхэн зїйлийг їлдээсэн юм. Холбоо харилцааны їр ашигтай хэлбэр болох морин єртєєг бий болгож, худаг гаргах, усжуулалтын систем бий болгох замаар усыг амьдрал ахуйдаа ашиглаж эхэлсэн ба анх удаа мєнгєн тэмдэгт хэрэглэж , дэлхийн бусад улс їндэстэнтэй харилцах замаар монголчуудын мэдлэг ч нэмэгдэж ирсэн тїїхтэй. Эзэнт гїрний толгойлогчид дайн байлдааны олз омгоороо баяжиж эхэлсэн байна. Харин жирийн ард тїмэн монголчуудын эзэмшилд байна уу їгїй юу гэдгээс їл хамааран хїний хєгжлийн хамгийн гутамшигтай тївшинд амьдарч байсан нь тухайн їеийн онцлог байсан юм.

Хїн амын тооллого, бїртгэх тогтолцоог боловсронгуй болгосон нь татвар, цэргийн албанд татах зэрэг їйл ажиллагааг эрчимжїїлэхэд тус дєхєм болжээ. Манжийн эзэнт улс мєхєх хїртэл 7 зуун нь феодализмын дарангуйллын зохион байгуулалттай хэлбэрээр ард олныг мєлжиж байсан бєгєєд ард тїмний улс тєр, нийгмийн эрхийг нь бїрэн хаасан їе байлаа. Монголын ард тїмэн ядуу, баян гэсэн зэрэглэлд хуваагдаж тухайн їеийн журам ёсоор баян нь ядуугаа захирч байлаа. Ядуу хїмїїс хувь заяандаа єєрийгєє даатган, баян ядуу байх гэдэг бол "Бурханаас зурсан зураг, тєрсєн тєєрєг минь" гэж хїлцэн амьдарч байжээ.(Балхаажав 1994) Чєлєєтэй шилжин суурьшихийг хориглож байсан бєгєєд зєвхєн хошуу ноёны зєвшєєрєлтэйгээр хошуунаас гарч явах эрхтэй байжээ.

Манж Чин улсын захиргааны їед хамжлагат ёс, ємчийн харилцааг бїрэлдїїлжээ. 1800-аад оноос Манжийн захиргааны эрх мэдэл хязгааргїй болж татвар, харгис эрїї шїїлтээр ард олныг сорон мєлжих ажиллагаа нь эрчимжиж эхэлсэн байна. Ядуурал, євчин зовлон нїїрлэж, эрчїїдийн олонхи нь лам хувраг болон шавилан сууснаар хїн амын єсєлт буурч улмаар 1918 он гэхэд 547000 хїн амтай болжээ. Манжийн захиргаа мєхєх їед баян ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болж, нэг феодал ноён 2500 толгой малтай байхад жирийн малчин дунджаар дєнгєж 60-аадхан малтай байжээ. Сїм хийдїїд асар их баялаг эзэмшиж, 1934 он гэхэд сїм хийдийн орлого тухайн їеийн тєрийн орлоготой тэнцэх хэмжээнд хїрсэн байна. (Гилберг, Свантессон 1996) Хїн амын дєнгєж 1% нь бичиг їсэгтэй байсан ба нийт хїїхдийн дєнгєж 1.5% нь сургуульд суралцаж байсан байна. (Балхаажав 1994)

 

1.3 Социализмын їе

1911 онд зарласан Монголын тусгаар тогтнол 1919 онд эхлээд Хятад, дараа нь Хаант Оросын тїрэмгийлэлд єртсєн байна. 1921 онд Монголын хувьсгалчид Зєвлєлтийн тусламжтайгаар тэдгээр хїчний эсрэг тэмцэж ялаад 1924 онд Бїгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан байна.(хэдхэн жил їндсэн хуульт хаант улс байсан). Энэ їеэс Монголд коммунизмын туршилтын їе эхэлсэн юм.

Хїний хєгжлийн ихэнх їзїїлэлтээр Монгол Улс асар хурдан урагшилсан боловч їндэсний орлого бага хэвээр їлджээ. Хїний хєгжлийн їндсэн 3 їзїїлэлт: материаллаг баялгийн тївшин, эрїїл мэнд, боловсролын хувьд 1921-1990 онд Монголын олсон ололт амжилт їнэхээр тэмдэглїїштэй байв. Энэ бїх амжилт нь єргєн олныг хамарч, хєдєєгийн ард иргэд ч бїрэн хамрагдсан байна. Эдгээр амжилт бол Монгол орны газар нутгийн хэмжээ, хїн амын тархай суурьшлыг бодолцож їзэхэд їнэхээр чухал амжилт байсан бєгєєд энэ нь алс хязгаар нутагт амьдарч байгаа иргэдээ хїртэл эрїїл мэнд, боловсролын їйлчилгээнд хамруулах гэсэн эрмэлзлийн илэрхийлэл байсан юм. Социалист тогтолцоо нь хїн амын материаллаг хангамжийн баталгааг татаасын хэлбэрээр бїрэлдїїлж байсан юм.

1920-иод оноос бичиг їсэгтэй болгох компанит ажил эхэлсэн ба 1940-єєд оноос бїх нийтийг анхан шатны боловсролтой болгох, 1961 оноос бїх нийтийг албан ёсоор ерєнхий боловсролтой болгох бодлогыг хэрэгжїїлсэн юм. Сургуулийн тоо, суралцан тєгсєгчдийн тоо асар хурдацтай єссєн байна. 1940-1990 оны хооронд бага болон дунд сургуулийн тоо (8-18 насны хїїхдийг хамарсан) 2 дахин нэмэгдэж 331 байснаа 634 болж, багш нарын тоо 7 дахин буюу 2700 гаас 20600, сурагчдын тоо бараг 20 дахин буюу 24000 аас 440000 болж єссєн байна. 1990 он гэхэд 10-аас дээш насны бїх хїний 15% нь дунд сургууль, 30% нь бага сургууль тєгсєж, 10-аас дээш насны бїх хїн бичиг їсэгтэй болсон байна. Бас нэг тэмдэглїїштэй зїйл бол хїїхдийн цэцэрлэг бий болгон єргєжїїлсэн явдал бєгєєд 1990 он гэхэд цэцэрлэгийн насны хїїхдийн 30% нь цэцэрлэгт хамрагдаж байжээ.

1921 оноос ємнє Монголд орчин їеийн анагаах ухаан хєгжєєгїй, зєвхєн ардын уламжлалт эмчилгээ зонхилж байжээ. Тэр їед нас баралтын тївшин єндєр байсан бєгєєд эхчїїдийн 16-19% нь тєрєх їедээ нас барж, тєрсєн хїїхдийн 50% нь нэг хїртэлх насандаа эндэж, насанд хїрэгсдийн 40% нь бэлгийн замын халдварт євчнєєр євчилсєн байжээ. Энэ бїхэн хїн амын ердийн єсєлтийг зогсонги байдалд оруулж нас баралт, тєрєлтийн хувь бараг тэнцэж ирсэн байна.

Эрїїл мэндийн тогтолцоо, эмч, їйлчилгээ ялангуяа эмнэлгийн тооны хувьд єргєжин бэхжсэн байна. 1925 онд Монголд нийтдээ 2 их эмч, 15 эмнэлгийн ор байжээ.1940-1990 онд 10000 хїнд ноогдох их эмчийн тоо 1.5-29, эмнэлгийн орны тоо 15-123 болж нэмэгдсэн байна. Эмэгтэй их эмч нийт эмч нарын 42% ийг 1965 онд эзлэж байсан бол 1990 онд 71% болж єслєє. Бїх хїн эмнэлгийн їнэ тєлбєргїй їйлчилгээнд хамрагдсан байв. 1983-1990 онд 100000 амьд тєрєлтєд эхийн эндэгдэл 172-119 болж буурчээ. 3 хїртэлх насны хїїхдийн эндэгдэл 1983 онд 2892 байснаа 1990 онд 2019 болж буурсан байна. Нярайн эндэгдэл 1969 онд 1000 амьд тєрєлтєд 78.7 байснаа 1990 онд 64.1 болж буурчээ.

Коммунист тогтолцооны їед эдийн засгийн бїтэц єргєжиж аж їйлдвэр, газар тариалангийн салбарын хєгжил туйлын буурай тєвшингээс гараагаа авчээ. Нигймийн нийт бїтээгдэхїїнд эзлэх аж їйлдвэрийн хувь 1940 онд 12.7% байснаа 1990 онд 49% болж єсчээ.

Энэ хугацаанд хєдєє аж ахуйн эзлэх хувь 61% -иас 20% болж буурсан байна. 1940-1990 оны хооронд газар тариалангийн бїтээгдэхїїн 3.4 сая тєгрєгєєс 700.2сая болж єссєн байна. Ингэснээр ХАА-н нийт їйлдвэрлэлд газар тариалангийн салбарын эзлэх жин 0.4-27% болж нэмэгдсэн байна. Мал аж ахуйн салбарт нэгдэлжих хєдєлгєєн 1941-єєд оноос хїчтэй эхэлж 1950-иад оноос сайн дурын їндсэн дээр єрнєж эхэлсэн байна. Їр тариа, мал аж ахуйн бїтээгдэхїїн боловсруулах їйлдвэрлэлийг сангийн аж ахуйн зохион байгалуулалтаар механикжуулсан байна.

Ажил эрхлэлтийн хїрээнд бїтцийн багагїй єєрчлєлт гарчээ. 1960-1990 оны хооронд ХАА-н салбарт ажиллагсдын тоо 61-29% болж буурсан байна. Энэ хугацаанд аж їйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо 12-19% болж єссєн ба эрїїл мэндийн салбарт ажиллагсад 3-7% болж, боловсролын салбарт ажиллагсад 4-12% болж тус тус єсчээ. 1940 онд нийт ажиллагсдын тоо 242800 байсан бол 1990 он гэхэд 649700 болж єсчээ.

Цалин хєлсний хэмжээ захиргааны байгууллагад ажиллагсдын хувьд єндєр, хєдєє аж ахуйд ажиллагсдын хувьд бага байлаа. Хурдацтай хєгжиж байсан аж їйлдвэрээс бусад салбарт цалингийн загварт бїтцийн єєрчлєлт тєдийлэн ороогїй бєгєєд 1960-1990 оны хооронд цалин 50 орчим хувиар нэмэгдсэн байна. (Азий хєгжлийн банк 1992) 1960-1990 онд єргєн хэрэглээний барааны їнэд бараг єєрчлєлт гарсангїй.Цалингийн энэхїї бодит єсєлт нь орлогын хувьд туйлын тэгш байх боломжийг бїрдїїлсэн байна. Бодит цалингийн нэмэгдэл нь зарим талаар єрхийн зарлагаас давж байсан нь ард олны худалдан авах чадварыг сайжруулж (їнийг хиймлээр барьж) барааны хомсдолыг їїсгэж эхэлсэн байна. Тийм учраас хїссэн зїйлээ худалдан авах бололцоо хязгаарлагдаж хэрэглээний хуваарилалт гажуудалд оржээ (орлогын хуваарилалтаасаа илїї). Шилжилтийн їеийн босгон дээр Монгол нь харьцангуй тэгш хуваарилалттай орон байлаа.

1980-1990 онд нэг хїнд ноогдох ДНБ жилд дунджаар 2.7% єсєж байсан ба мєнгєн їзїїлэлтээр 1980 онд 77139 тєгрєгєєс 100530 болж єсчээ (1993 оны їнийн байдлаар). 1990 оныг хїртэл ДНБ ний жилийн дундаж єсєлт 4 орчим хувь байжээ. Олонхи социалист орнуудын нэгэн адил Монголын їндэсний нягтлан бодох аргачилал нь Материаллаг бїтээгдэхїїний тооцоололд тулгуурлаж байлаа. Материаллаг цэвэр їйлдвэрлэлийг (ДНБ ийг ямар нэг элэгдэлгїйгээр їйлчилгээний салбар болон засгийн газрын нэмїї єртгийг хасах замаар тооцоолно).ЇНБ-тэй зохицуулах аргаар бодож ирсэн нь цэвэр орлогод нєлєєлєх бусад хєндлєнгийн хїчин зїйлїїдийг (ноогдол ашиг, гуйвууллага, хїї зэрэг) тооцоолох асуудал дутагдалтай байсныг харуулж байна. Нэгэнт дээр дурдсан хїчин зїйлїїд нь цэвэр ашгийн хэмжээнд шууд нєлєєлєх учраас ДНБ нь ЇНБ-ээс давж ирсэн байна. ДНБ-ний єсєлт нь хєрєнгє оруулалтын єндєр тївшинд тулгуурлаж (ДНБ-ний 45-50%),дотоодынхоосоо илїї гадаадын санхїїжилтийн эх їїсвэрээс бїрэлдэж (ДНБ-ний 30-35%) иржээ.

Єрхийн хадгаламжийн хэмжээ маш доогуур ер нь нийт орлогынх нь 2-хон хувьтай тэнцэж, хэрэглээний тївшин асар єндєр явж иржээ.Хєрєнгє оруулалтын хэмжээ єндєр боловч бїтээгдэхїїний єсєлт тааруухан байсан нь хєдєлмєрийн бїтээмж муу, їр ашиггїй ажиллагааны илэрхийлэл болж байв.

Нийгмийн салбарт орсон гайхамшигтай ололтуудыг бїхэлд нь улсын тєсвєєс санхїїжїїлж иржээ. 1975-1990 оны хооронд улсын нийт тєсвийн 40 орчим хувийг нийгмийн салбарт (боловсрол, эрїїл мэнд, соёл, нийгмийн халамж) оруулж байжээ. Улсын байгууллагууд нийгмийн хєгжлийн зардлаа єєрсдийн сан дээр нэмж авч байв. Хэдийгээр тєсєв болон гадаадын балансын алдагдалтай байсан ч нийгмийн хїрээний зардлыг тєсвєєс їргэлжїїлэн олгосоор ирсэн байна.

1975 онд тєсвийн алдагдал їндэсний нийт орлогын 3.9%-тай тэнцэж байсан бол 1980 онд 8.7%, 1990 онд 17.8% байлаа. Худалдааны алдагдал 1980 онд 145 сая доллар байсан бол 1990 онд 263 сая болжээ (єнєєгийн їнээр). Энэ бїх алдагдлыг гадаадын зээл, ихэвчлэн ЗХУ-ын зээлээр нєхєж иржээ. Эцсийн эцэст энэ бїхэн тууштай зам биш байсан гэдэг нь нотлогдсон юм.

Хїний хєгжил гэдгийг зєвхєн хїний хєгжлийг хангаад зогсохгїй тїїнийгээ хэрэгжїїлэх орчин нєхцлийг бий болгох ёстойг коммунист тогтолцооны їед дутуу анхаарч ирсэн байна. Коммунист тогтолцооны їед хїн єєрийн боломжоо бїрэн ашиглах бололцоог нь нийгэм, улс тєрийн тєрєл бїрийн хязгаарлалтаар хааж ирсэнд бид шїїмжлэлтэй хандаж байгаа юм. Нєгєє нэг сєрєг їзэгдэл бол тїїний эдийн засгийн хувьд туйлбаргїй, їр ашиггїй байсан асуудал юм. Энэ тогтолцоо нь хїний нєєц буюу хїний капиталын хєгжлийн асуудлыг хїний эрїїл мэнд, боловсролыг сайжруулах замаар эдийн засгийн хєгжлийг хангах хэрэгсэл хэмээн їзэж иржээ. Їзэл суртлын ємнє хїлээсэн їїргээ биелїїлэн тєр нь иргэдээ хооллож, хувцаслаж, нийгэм дэхь баялгийг дахин хуваарилах зэрэг їїргийг хїлээж хїмїїс нь эдгээрийг идэвхигїй маягаар хїлээн авах ёстой мэтээр ойлгогдож байв. Хїн амьдралын талаархи гол гол шийдвэр гаргах асуудалд идэвхитэй оролцох нєхцєл боломжоор туйлын хязгаарлагдмал явж иржээ.


[Танилцуулга][Дїрэм][Їйл ажиллагаа][Хїний хєгжлийн тухай ойлголт]
[Дэлхийн ХХИ] [Мэдлэг] [Шинэ соргог мэдээ]
[Монгол хуудас] [Харилцах хаяг] [Нїїр хуудас
]

Copyright © 2001. Internet and Information center. All rights reserved.