1. Хэтийн тєлєв

1990 онд НЇБХХ-єєс хэвлэн нийтлїїлсэн анхны ХХИлтгэлд сїїлийн 30 жилд хїний хєгжлийн салбарт хїн тєрєлхтний олсон амжилт, дутагдлыг хамгийн олон талаас нь дэлгэн харуулсан юм. Тэр болтол, хїн тєрєлхтний дэвшлийг шинжлэн судлахдаа эдийн засгийн хєгжил, нэг хїнд ноогдох Їндэсний Нийт Бїтээгдэхїїн (ЇНБ) эсвэл Дотоодын Нийт Бїтээгдэхїїн (ДНБ)-ний єсєлт, хєдєлмєрийн бїтээмжийн єсєлт, аж їйлдвэржилт болон бусад асуудлыг голчлон анхаарч байв. Нэг хїнд ноогдох орлогын їзїїлэлт бол хєгжлийн їндсэн хэмжїїр байсан бєгєєд нэг хїнд ноогдох орлогыг тїргэн єсгєж чадсан орнуудыг хїн амынхаа аж байдлыг амжилттай сайжруулан, дээшлїїлж байна гэж їзэж байв.

Он жил єнгєрєх тусам хєгжлийг орлогоор хэмжих нь хангалтгїй гэдэг нь тодорхой болов. Єєрєєр хэлбэл: энэ нь хїний амьдралын нєхцлийн олон янзын хэмжигдэхїїн болох - жишээлбэл, бичиг їсэг тайлалт, эрїїл мэнд болон тэжээл зэргийг хамруулж чадахгїй: орлого нь тэнцїї биш хуваарилагдаж байгаа - жишээлбэл, тарчигхан ядуухан амьдрал, хэт баян чинээлэг хоёр зэрэг оршин тогтнож байгааг нууж байгаа учир: мєн хїн амын янз бїрийн бїлэг, ялангуяа эмэгтэйчїїд, хїїхэд, єндєр настан хїмїїс тэр єсєж буй орлогоос хїртэхгїй гадуур їлдэж буйг нуудаг учир. Гэвч бодит байдлыг эдийн засгийн талаас нь тайлбарлах явдал хїчтэй байсан бєгєєд орлогын хэмжїїрийн дутагдалтай талуудыг эргэн хянаж їзсэн байна.

1990 оны ХХИлтгэлтэй хамт хэвлэлд хїний амьдрах нєхцлийг сайшаан магтсан хэвээр байсан боловч одоо хїний сайн сайхан амьдралд муугаар нєлєєлєх нийгэм, эдийн засаг, тэр ч бїї хэл улс тєрийн амьдралын янз бїрийн асуудлуудыг нарийн нягт холбон судлах болов. Орлогын хэмжїїрийн нэгэн адил бодит амьдралын эдгээр талууд нь хїний хєгжилд эрс нєлєєлж байна.

2. Гол гол дїгнэлтїїдийн тухай товчхон

  • 1990 оны ХХИлтгэлийн ололтуудын хамгийн гол сонин бол мэдээжийн хэрэг сїїлийн гурван арван жилд хїний хєгжлєєр хїрсэн чухал амжилт юм. Хєгжиж байгаа орнуудын ємнєх судалгаанд эдгээр орнуудыг " буурай хєгжилтэй ", ядуурал ихтэй гэж судлаад хїний хєгжлийн асуудлаар энэ бїгдийг шийдвэрлэхэд амжилт олсон гэж болохгїй. Гэхдээ хїний хєгжилд эдгээр орнуудын олсон амжилтыг хялбархан їгїйсгэж чадахгїй. Хєгжиж буй орнууд хїнтэй холбогдолтой єргєн хїрээтэй асуудлаар їлэмж их амжилтууд олжээ. 1990 оны ХХИлтгэлээс иш татвал:

    Ємнєдєд дундаж наслалт 1960 онд 46 байсан бол 1987 онд 62 хїртэл єсчээ. Насанд хїрэгчдийн бичиг їсэг тайлалтын хувь 43 %-иас 60 % болтол нэмэгдэв. 5 хїртлэх насны хїїхдийн эндэгдэл 50 % буурав. Эрїїл мэндийн анхан шатны тусламж хїн амын 60 хувьд, баталгаатай ундны усны хангамж 55 хувьд хїртэл єргєжив. Хєгжиж буй орнуудын хїн амын тоо 2 тэрбумаар нэмэгдсэн хэдий ч хїнсний бїтээгдэхїїний їйлдвэрлэл хїн амын єсєлтєєс 20 хувиар тїрїїлж байна.
    Хєгжиж буй орнуудад 1950-1988 он хїртэлх 40 жилд 1000 амьд тєрсєн хїїхдэд ноогдох нялхсын эндэгдэл ойролцоогоор 200-аас буурсан нь аж їйлдвэржсэн орнуудад ойролцоогоор нэг зуунд хийгдэж байсан юм.

    Нэг хїнд ноогдох орлого доогуур боловч зарим хєгжиж буй орнуудад хїний хєгжлийн єндєр тївшинд хїрсэн байна. Їїний жишээ болох Шриланк, Чили, Коста Рика, Ямайка, Танзани болон Тайланд улс эдийн засгийн хїч хєрєнгєнийхєє ихэнх хэсгийг хїний хєгжилд зориулсан байна. Нєгєєтэйгїїр, Оман, Габон, Саудын Араб, Алжир, Мавритани, Сенегал, Камерун болон Арабын нэгдсэн Эмират бусдаасаа нэлээд муу байсныг тэдгээр улс орлогоо хїний дэвшил хєгжилд зориулаагїй байдлыг харуулж байна.

    Эдийн засгийн єсєлт, хїний хєгжил хоёр шууд автомат холбоогїй юм. Орлогын боломжийн хуваарилалттай зэрэгцсэн ЇНБ-ний єсєлт бол хїний хєгжлийг дэмжих хамгийн ашигтай зам юм. БНСУ-ын жишээ їїнийг харуулж байна. Гэвч хэрэв орлогын хуваарилалт тэнцїї биш, хэрэв нийгмийн зардлууд бага байвал ( Пакистан ба Нигер улс ) эсвэл жигд биш хуваарилагдаж байвал ( Бразил ) ЇНБ тїргэн єсєлттэй байсан ч хїний хєгжил дээшлэхгїй байж болно.

    Бага орлоготой бїлэгт хамаарах хїмїїсийн нийгмийн татаасууд зайлшгїй шаардлагатай. Эдийн засгийн єсєлт нийт хїн амын олонхид алгуурхан хїрдэг. Чєлєєт зах зээлийн механизм нь хуваарилалтын їр ашигт амин чухал байж болох боловч хуваарилалтын хуулинд баталгаа єгєхгїй. Тийм ч учраас орлого болон бусад эдийн засгийн боломжийг хамгийн ядуу хїмїїст хїргэх зорилгоор ихэвчлэн бодлогын чанартай арга хэмжээнїїдийг нэмж авдаг билээ. Энэ зорилгод хэрэв бага орлоготой хїмїїст яг зориулагдсан бєгєєд їр ашигтай зориулагдаж байгаа бол хїнсний болон эрїїл мэндийн татаас нь удаан хугацаагаар їйлчлэнэ.

    Хєгжиж буй орнууд хїний хєгжилд хєрєнгє гаргах, мєн эдийн засгаа єсгєх чадваргїй болтлоо ядуу биш юм. Хїний хєгжлийг зєвхєн эдийн засгийн єсєлтєєр хангана гэдэг їзэл бол худал зїйл юм . Энэ нь хєгжлийн зорилгыг ташаа тодорхойлж, эрїїл мэнд, боловсролд оруулсан хєрєнгє оруулалтын єгєєжийг дутуу їнэлж байна гэсэн їг. Їнэн хэрэгтээ эдгээр єгєєж нь єндєр байж болох юм. Анхан шатны боловсролд оруулсан хувийн хєрєнгє оруулалтын єгєєж Африкт 43%, Азид 31%, Латин америкт 32% хїртэл єндєр байна. Тєрєлт буурсан, нялхсын эндэгдэл буурсан, сургууль завсардалтын хувь багассан, гэр бїлийн тэжээл сайжирсан, хїн амын єсєлт буурсан гэдэг талаас нь харвал эмэгтэйчїїдийн бичиг їсэг тайлалтын нийгмийн єгєєж нь илїї єндєр юм.

    Хїнд зарцуулах хєрєнгєний тодотгол хийх нь ихэнхдээ дутагдалтай албадлагын бус харин сонголтын асуудал байдаг. Хэрэв хєрєнгєний дутагдалтай байвал бодлого боловсруулагчид нь цэргийн зардал, онцгой эрхтнїїдэд зориулсан нийгмийн татаасыг багасгах уу эсвэл зайлшгїй шаардагдах эрїїл мэнд, боловсрол, тооцоолсон хїнсний татаасыг багасгах уу гэдгийг шийддэг.

    1990 онд хїний хєгжлийн стратегийг дэмжихэд тааламжтай гадаад орчин чухал байна. Дїр тєрх тийм ч сайнгїй байна. Хєгжиж буй орнуудад очих хєрєнгийн цэвэр шилжїїлэг 1981 онд эерэг 42.6 тэрбум долларын урсгал байсан бол 1988 онд хасах 32.5 тэрбум долларын урсгал болсон байна. Хєгжиж буй орнуудын 1.3 триллион гаруй долларын гадаад єр нь зєвхєн нэг жилд 200 тэрбум орчим долларын хїїг шаардаж байна. Харин 1930-аад оны Их хямралаас хойш єргєн хэрэглээний барааны їнэ хамгийн бага тївшинд хїрлээ.

    Тєрийн бус байгууллагыг хамруулсан "оролцооны арга" нь амжилттай хэрэгжих хїний хєгжлийн ямар ч стратегид чухал юм. Тєрийн їїрэг ролийг шинэчлэн тодорхойлж байна. Энэ нь їр ашигтай їйлдвэрлэл болон шударга хуваарилах боломжийн бодлогын орчинг бий болгох, гэхдээ зах зээлийн механизмын зохицуулалтад саад болох шаардлагагїй юм. ТББ болон бусад єєрєє єєртєє туслах бїлгїїдийн хєдєлгєєн нилээд цагаа олсон бєгєєд хїмїїс єєрєє єєртєє туслахын ашиг тусыг батлаж єгч байна.

    Мэдэгдэхїйц хїн амын єсєлтийн бууралт нь хїний хєгжлийн тївшинд харагдахуйц дээшлэхэд зайлшгїй шаардлагатай юм. Дэлхийн хїн ам зїйн баланс тїргэн єєрчлєгдєж байна. Дэлхийн хїн амын тоонд хєгжиж буй орнуудын эзлэх хувь 1960 онд 69 % байсан бол 2025 онд 84 хувьд хїрэх тооцоо байгаа бєгєєд аж їйлдвэржсэн їндэстнїїдийн хувьд 31 хувиас 16 хувьд хїрч буурахаар байна.

    Хєгжиж буй орнуудад хувь хїн болон хамт олныг хєгжїїлэх боломжийг бий болгохыг шахан шаардах нь тухайн їндэстнїїдийн їїнд зориулан авах арга хэмжээний гадна їлдэж болох талтай.

    Тогтвортой хєгжлийн стратеги нь дараагийн їеийн шаардлагыг хангах боломжтой зєрчилдєхгїйгээр одоо їеийнхний шаардлагад нийцсэн байх ёстой. Тогтвортой хєгжлийн їзэл баримтлал нь байгалийн нєєцийг болон хїрээлэн буй орчинг хамгаалахаас арай илїї єргєн хїрээтэй ойлголт юм. Эцсийн эцэст, энэ бол мод биш, хїн бєгєєд тїїний ирээдїйн сонголтыг хамгаалах ёстой. Иймээс тогтвортой хєгжилд ирээдїйн эдийн засгийн єсєлт болон ирээдїйн хїний хєгжлийг хамгаалахыг мєн хамруулах ёстой. Санхїїгийн єр, хїний санаандгїй єр эсвэл хїрээлэн буй орчны доройтол буюу єрийн аль ч хэлбэр бай дараахь їеэсээ зээлж байгаатай ялгаагїй юм. Тогтвортой хєгжил нь эдгээр бїх єрийг їгїй болгохыг зорих ёстой. Эдгээр дїгнэлт нь дахин батлагдсан бєгєєд дараа дараагийн ХХИлтгэлїїдэд баталгаажуулсан байна.
  • 1991 оны ХХИлтгэлд: Улс тєрийн сонирхолгїй, хангалттай нєєцтэй байх нь хїний хєгжлийн гол шаардлага юм гэдгийг харуулсан байна. Їндэсний тєсєв болон тусламжийн хєрєнгєнєєс хїний хєгжилд арай илїї хєрєнгє хуваарилахаар шинэчлэх шаардлагатай.
  • 1992 оны ХХИлтгэлд: Олон улсын тэнцвэргїй байдал нэмэгдэх тусам аж їйлдвэржсэн орнууд хєгжиж буй орнуудад худалдаа, хєрєнгє оруулалт, хїн амын шилжих, суурьших хаалгыг нээж єгєєгїй тохиолдолд хєгжиж буй орнууд хїний хєгжилд хїрч чадахгїй юм гэдгийг тайлагнасан байна.
  • 1993 онд ХХИлтгэлд: " Ажилгїйчїїдийн єсєлт " нь хїмїїсийн зах зээлд оролцохыг боогдуулдаг. Хїмїїс тєвлєрсєн бус засгийн газар болон иргэний байгууллагууд, тухайлбал, ТТБ-аар дамжуулан хїмїїст тааламжтай зах зээл дээр їйл ажиллагаа эрхлэж байвал илїї бїтээлчээр ажилладаг тухай дїгнэлтийг нийтэлсэн байна.
  • 1994 оны ХХИлтгэлээсээс: Газар нутгийн аюулгїй байдал бус хїмїїсийн аюулгїй байдал бол хїний хєгжилд илїї чухал гэдгийг їзэж болно. Цэргийн зардлыг хорогдуулснаар олсон энхтайван байдлыг хїний хєгжлийг хангахад ашиглаж болно.
  • 1995 оны ХХИлтгэлийн гол чиглэл нь: Хэрэв хїйсээр ялгаварласан бол хєгжил нь аюулд єртємтгий гэдэг асуудал байсан. Илтгэлд їїнийг дїгнэснээр эмэгтэйчїїдийн чадавхийг дээшлїїлэхэд дэвшил хийсэн боловч боломжийг бий болгоогїй. Иймд хоёуланг нь дээшлїїлэхэд тодорхой хїчин чармайлтыг тавих шаардлагатай.
  • 1996 оны ХХИлтгэлд: Хэрэв єсєлтийг нарийн удирдахгїй бол тэрээр ажил бий болгохын оронд ажилгїй, ядууг єрєвдєхийн оронд хатуу хэрцгий хандах, уламжлалаа мэдэхийн оронд їндэс угсаагїй, хїрээлэн буй орчинд тааламжгїй орчныг бий болгох, ядуучуудын дуу хоолой дээд газарт хїрдэггїй гэх мэтээр ард олныг ирээдїйгїй байлгаж чадна гэжээ. Эдийн засгийн єсєлт, хїний хєгжил хоёрын хооронд автомат холбоо байхгїй бєгєєд ийм холбоог бодлогыг болгоомжтой удирдсанаар цаашид бий болгож болно.
  • 1997 оны ХХИлтгэлийн гол санаа нь: Ядуурал олон хэмжїїртэй бєгєєд хїний ядуурал нь орлогын ядуурлаас их юм. Хїний ядуурлын эсрэг стратеги нь амжилтад хїрэхийн тулд зєвхєн орлогын хомсдолд анхаараад зогсохгїй ядуучуудын нийгмийн хїнд нєхцлийг мєн анхаарах ёстой.

3. Бодлого болон їйл ажиллагааны асуудлууд, хэрэгжїїлэлт

Эдгээр тїїхэн ололт амжилтууд байгаа боловч хєгжиж буй орнуудын хїний хєгжлийн асуудлаар яаралтай шийдвэрлэх, хэлэлцэх асуудлууд байсаар байна. Їїнд:

  • Тэрбум гаруй хїн нэн ядуу хэвээр байна.
  • 900 сая гаруй насанд хїрэгчид уншиж, бичиж чадахгїй байна.
  • 1.75 тэрбум хїн баталгаатай ( найдвартай ) ундны усгїй байна.
  • 100 сая гаруй хїн бїрэн орон гэргїй байна.
  • 800 сая хїн єдєр бїр єлсгєлєн явдаг байна.
  • 150 сая орчим 5 хїртлэх насны хїїхэд тэжээлийн доройтолд байна.
  • Жил бїр 14 сая хїїхэд 5 насныхаа ойд хїрэлгїй нас барж байна.

1980-аад онуудад африк, латин америкийн олон оронд хїний ололт, амжилтууд зогсонги байдалд орсон эсвэл бїр эсрэг болсон байна.

Эдгээр асуудлуудаар улсын болон хувийн секторын бодлого боловсруулах ба хэрэгжїїлэх тївшний байгууллагуудаас холбогдох хариуг хїсч байна.

* Дэлхийн хєрснєєс ядуурлыг устгахгїй юм гэхэд бууруулах зорилгоор засгийн газрууд болон хувийн сектороос арай илїї тєвлєрсєн, тогтвортой чармайлт гаргах шаардлагатай байна.
* Засгийн газрын тєсвийг дахин хуваарилах шаардлагатай. Боловсрол, эрїїл мэнд мэтийн нийгмийн хєгжлийн салбарын зардлыг нэмэгдїїлэх, цэргийн зардлыг багасгах чиглэлд анхаарал тавьж энхтайвныг хїний хєгжлийг хангахад ашиглах шаардлагатай.
* Хот суурин газрын дэд бїтцийг сайжруулах хэрэгтэй, цэвэр усны систем, ариун цэврийн байгууламжуудыг ялангуяа хєдєєд байгуулах шаардлагатай байна.
* Нийгмийн їйлчилгээний ихэнх ашгаас єндєр орлоготой бїлгийнхэн єрсєн ашигладаг. Олон улс оронд єндєр орлоготой бїлгийнхний эрїїл мэнд, боловсрол, тэжээлийн тївшин ядуу хэсгийнхнээс хол давсан байдаг. Иймд нийгмийн тусламжийг маш ядуу хэсэгт хїргэн арай илїї тэнцїїхэн хуваарилах баталгааг хангахад нилээд зай байна. Хэрэв орлогын хуваарилалтыг сайжруулахын оронд нийгмийн зардал гарган энэ зай нь хол хэвээр байвал засгийн газрын оновчтой оролцоо ихээхэн хумигдана.
* Урт хугацааны туршид эдийн засгийн єсєлт нь улс орнууд хїний хєгжилд тогтвортой дэвшил гаргах уу эсвэл ємнєх дэвшилтэт зїйлээ зогсоох буюу бїр їгїй болгох уу ( Чили, Колумб, Ямайк, Кени, Зимбабве зэрэг улсууд шиг ) гэдгийг тодорхойлоход чухал юм. Хїний хєгжлийн урт хугацааны хєтєлбєрийн тєвд эдийн засгийн єсєлтийг хурдасгах асуудал заавал тавигдах ёстой.
* Хангалттай эдийн засгийн єсєлт эсвэл харьцангуй тэгш орлогын хуваарилалт їгїй байсан ч улс орнууд улсын зардлыг зохистой хэрэглэснээр хїний хєгжилд мэдэгдэхїйц ахиц дэвшил гаргаж чадна. Ихэнх тєсвийн хєрєнгийг їндэсний давуу эн тэргїїний асуудлуудыг эргэн зохицуулснаар хїний хєгжилд нэмэлт хєрєнгийг гаргаж чадна. Ихэнх тохиолдолд цэргийн зардал, єрийн тєлбєр, їр ашиггїй parastatals, шаардлагагїй тєрийн хяналт болон буруу хийгдсэн нийгмийн татаасууд улсын тєсвийн тэн хагасаас илїїг нь залгидаг. Тєсвийн бїтцийн єєрчлєлт хийх нь ихэнх орнуудын хєгжлийн хєтєлбєрийн бодлогын толгойд тавигдах ёстой.
* Нийгмийн зардлын їр ашгийг дээшлїїлэх хэрэгтэй бєгєєд янз бїрийн нийгмийн зардлуудыг илїї зохистой тєлєвлєсєн, тухайлбал, хєрєнгийг дахин хуваарилснаар бодлогын болон тєсвийн тогтолцоог бий болгон їїнийг хийж болно. Їїнд:

- эмчилгээний эрїїл мэндийн байгууламжийн зардлаас анхан шатны эрїїл мэндийн    хєтєлбєрт,
- єндєр боловсролтой эмчийн зардлаас эрїїл мэндийн дунд шатны мэргэжилтэнд,
- хотын їйлчилгээний зардлаас хєдєєд,
- ерєнхий боловсролын зардлаас мэргэжлийн боловсролд,
- дээд боловсролын татаасаас анхан шатны болон дээд шатны боловсролд,
- эрх дархтай хэсэгт зориулсан єндєр єртєгтэй орон сууцны зардлаас ядуу хэсгийнхэнд зориулсан орон сууц, їйлчилгээнд,
- їгээ хэлэх, эрх мэдэлтэй бїлгийнхэнд олгох татааснаас їгээ хэлэх чадваргїй, ядуу зїдїї бїлгийнхэнд,
- албан сектороос албан бус секторт,
- ажил эрхлэгчдийн хєтєлбєрєєс ажилгїй буюу хэт ажилгїйчїїдийн хєтєлбєрт,

* Єрийн хямралыг хангалттай шийдэх арга замыг олох хэрэгтэй.

* Ашиг бїхий хїний хєгжлийн аль ч стратегид тєрийн бус байгууллагыг оролцуулах єргєн хїрээтэй бодлого заавал шаардлагатай.

* Африк болон Ємнєд азийн хєгжиж буй орнуудад хїн амын єсєлтийг сааруулах арай эрчимтэй їйл ажиллагаа шаардагдаж байна. Гэр бїл тєлєвлєлт, эмэгтэйчїїдийн бичиг їсэгт тайлалт, тєрєлтийг бууруулах болон эх хїїхдийн эрїїл мэндийн асуудлаархи хєтєлбєрїїдийг яаралтай дэмжих хэрэгтэй байна.

* Ядуурал бол хїрээлэн буй орчинд їзїїлж буй хамгийн том аюулуудын нэг юм. Ядуу орнуудад ядуурал нь ихэнхдээ ой мод сїйтгэх, цєлжих, давсжих, хангалтгїй ариун цэвэр болон хортой, бохир ус зэргийн шалтгаан болж єгдєг. Эдгээр хїрээлэн буй орчны сїйрэл нь ядуурлыг ташуурдаж єгдєг. Ийм учраас хєгжиж буй орнуудад хїрээлэн буй орчныг хамгаалах ямар ч їйл ажиллагаа тєлєвлєхдєє ядуурлыг бууруулах хєтєлбєрийг оруулж єгєх хэрэгтэй. Хэрэв хїрээлэн буй орчны асуудлуудыг энэ їїднээс авч їзвэл глобал экологийн аюулгїй байдлыг зєвхєн Умард, Ємнєд хоёрын тус тусын асуудал гэж їзэхээсээ илїї нэгдмэл нэг асуудал гэдгийг ойлгоход хїргэх болно. Цаашдаа бол хїрээлэн буй орчинд учруулж буй хєнєєлийн ихэнх хэсгийг хариуцдаг учир баян чинээлэг їндэстнїїдээс хїрээлэн буй орчныг хамгаалахад гаргах нэмэлт зардлын ихэнх хэсгийг гаргах ёстой.



[Танилцуулга] [Дїрэм] [Їйл ажиллагаа]
[Хїний хєгжлийн тухай ойлголт] [Монголын ХХИ] [Мэдлэг] [Шинэ соргог мэдээ]
[Монгол хуудас] [Харилцах хаяг] [Нїїр хуудас
]

Copyright © 2001. Internet and Information center. All rights reserved.