Газрын тухай хуулийн эргэн тойронд:

Монгол улсын засгийн газраас єргєн барьсан Газрын тухай хуулийн тєслийг УИХ тал бїрээс нь нятг нямбай, нухацтай хянан хэлэлцсэний эцэст батлан гаргасан.

Энэ хуулийн зорилт нь газрыг иргэнд, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшїїлэх, ашиглуулах болон тїїнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Гэвч энэхїї батлагдсан хууль нь Монгол улсын иргэдийн эрх ашгийн їїднээс хийгдээгїй харин хэсэг бїлгийн хїмїїст зориулагдсан гэж ойлгогдохоор байна.

Дараахь байдлаар Їндсэн хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжуудтай  харьцуулалт хийж їзье:

Газар ємчлїїлэх хууль аль зэрэг шудрага болсон бэ?

Монгол улсын Їндсэн хуулиас:

Нэгдїгээр бїлэг.

Нэгдїгээр зїйл:

2.Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чєлєє, тэгш байдал, їндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тєрийн їйл ажиллагааны їндсэн  зарчим мєн.

Арван хоёрдугаар зїйл:

1. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хїн бїр хууль, шїїхийн ємнє эрх тэгш байна.

Монгол улсын Їндсэн хуулийн Гуравдугаар зїйлийн 1:

1.Монгол улсад засгийн бїх эрх мэдэл ард тїмний мэдэлд байна.

Гэр бїл нь Монгол улсын иргэн юм уу эсвэл Иргэн нь Монгол улсын гэр бїл юм уу?

Монгол улсын иргэн бїр "хєдлєх їл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлуулах эрхтэй" (2-р бїлэг, 16-р зїйл,3)

Монгол улсын иргэнд газар ємчлїїлэх тухай хуулинд болохоор иргэнд газар ємчлїїлэхдээ гэр бїлийн хэрэгцээний (4.1.1) буюу аж ахуйн (4.1.2) зориулалтаар ємчлїїлэнэ гэжээ.

 

"Газрыг шударгаар хувьчлахын тєлєє тэмцлийг тойрсон Хїний эрхийн асуудал"...

2002 оны 11 сарын 21 єдєр улаанбаатар хотод Їлсын Филармонийн тэнхимд Нээлттэй чуулган болж єндєрлєв.

Иргэдийн эрх , чєлєє, ялангуяа эдийн засгийн эрхтэй шууд холбоотой Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар ємчлїїлэх хуулийн зарим заалттай холбоотой асуудлаар тариаланчид, "Газрыг шударгаар хувьчлах хєдєлгєєнєєс"-єєс явуулж байгаа їйл ажиллагаа олон нийтийн анхаарлын тєвд байна. Нэг талаас эдийн засгийн болон иргэний эрхээ шаардсан иргэний хєдєлгєєн єрнєж, нєгєє талаас эрх мэдэл бїхий засаг тєрийн эрх баригчид тэдний эсрэг олон тєрлийн хїчирхийлэл їйлдэж байна.

Хїний эрх чєлєєг ноцтой зєрчсєн, нийгмийн цочирдуулсан ийм їед їйл явдал нь иргэний нийгэм, хїний эрх, ардчилсан нийгэм дэхь эрх, эрх чєлєєний тухай асуудал болж хувирсан учраас хїний эрхийн тєлєє ажилладаг ТББ-ууд їг дуугаа нэгтэн ажилласан юм.

Тухайлбал монголын иргэн бїрт хамаатай газрын асуудлаас улбаалан хїн бїрийн хувь заяа, хїний эрх, тєр иргэд хоорондын харилцаа, ардчилсан тогтолцоо, хїний эрхийн їнэ цэний асуудлаар єнєєдєр бид нийгмээрээ санал бодлоо хуваалцах нь зїйтэй гэж їзсэн байна.

Энэхїї уулзалтаар болж єнгєрсєн їйл явдлйн жишээн дээр хїний, эрх чєлєє, тухайлбал хїний їндсэн болон хууль ёсны эрхїїд хэрхэн зєрчигдсєн, ардчилал, ил тод байдал шудрага ёсны зарчим хэрхэн баримтлагдсан, болсон їйл явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл аль зэрэг бодитой, олон талын мэдээллийг олон нийтэд хїргэсэн зэрэг асуудлыг олон талаас нь харж, дїн шинжилгээ хийж олон нийтээрээ ярилцсан юм.