|
Сэтгэл судлалын шинжлэх ухааныг эх орондоо дэлгэрvvлэн хєгжvvлэхэд
оюутан, залуучуудын хувь нэмрийг бодитойгоор оруулах зорилгоор Монголын
сэтгэл зvйч оюутан залуучуудын АНИМА клуб 1997 оны 12 сарын 12-нд
анхны чуулганаа хийж албан ёсоор байгуулагдсан юм.
АНИМА клуб нь: Сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчлан хєгжvvлэх,
онолыг практик амьдралд нэвтрvvлэх, сэтгэл зvйн албаны vйл ажиллагаа
явуулах зорилготой байгуулагдсан биеэ даасан, олон нийтийн, тєрийн
бус байгууллага юм.
Yйл ажиллагааны vндсэн чиглэл:
- Сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчлан дэлгэрvvлэх
- Сэтгэл судлалын шинжлэх ухааныг хєгжvvлэхэд бодитой хувь нэмэр
оруулах
- Оюутан, залуучууд, єсвєр vеийнхний дунд сургалт, семинар, уулзалт,
мэтгэлцээнvvдийг зохион байгуулж явуулах
- Гадаад, дотоодын байгууллагуудтай тєслийн хvрээнд хамтран ажиллах
- Сэтгэл зvйн зєвлєгєє єгєх
- Залуучуудыг биеэ авч явах болон харилцааны соёлд суралцуулах -
Оюутан сурагчдын чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх, мэдээлэл
солилцож хамтран ажиллах, єєрийгєє нээх нєхцєл бололцоогоор хангахад
туслах
- Гишvvдийн гадаад хэлний болон компьютерийн мэдлэгийг дээшлvvлэхэд
оршино.
АНИМА клуб нь 2000 оны байдлаар 380 гаруй гишvvн, дэмжигчидтэй
болсон бєгєєд Орхон аймагт єєрийн салбараа нээж vйл ажиллагаагаа
амжилттай явуулж байна.
АНИМА клуб нь сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэн багш нарыг
хvндэт гишvvнээр элсvvлэн уг мэргэжлээр тєгсєгчид, мэргэжлийн болон
бусад салбарын оюутнууд ерєнхий боловсролын сургуулийн ахлах ангийн
сурагчдыг эгнээндээ нэгтгэн vйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Бид 200 гаруй мэргэжлийн болон бусад ном, сурах бичгvvдтэй болоод
байна. Монголын сэтгэл зvйч оюутан залуучуудын АНИМА клуб 1997 оноос
жил бvр уламжлал болгон МУИС, УБИС, АУИС, "Шинжээч XXI" дээд сургууль,
"Оргил" сэтгэл судлалын сургууль, "Боловсрол" коллеж, СХУ-ны коллеж
гэх зэрэг сэтгэл судлалын мэргэжлээр суралцдаг оюутнуудын дунд шинжлэх
ухааны чиглэлээр хийж буй судалгаа шинжилгээний ажилд тус дєхєм
vзvvлэх, онол практикийн ач холбогдол бvхий шинэ бvтээл vзэл санааг
нэгтгэх, оюутны эрдэм шинжилгээний ажлыг амьдралд хэрэгжvvлэх, оюутны
бvтээлч сэтгэлгээ бие даан ажиллах чадварыг дээшлvvлэх зорилгоор
"Сэтгэл зvйч оюутны эрдэм шинжилгээний бага хурал"-ыг зохион байгуулж
байна.
АНИМА клубээс эрхлэн 2000 онд их дээд сургуулиудад элсэгчдэд зориулан
улсын болон хувийн 80 гаруй их дээд сургуулиудын танилцуулга, гадаадад
оюутан жуулчилдаг тєвvvдийн, мєн гадаад хэлний сургалтын тєвvvдийн
танилцуулга зэргийг нэгтгэн "ЛАВЛАХ-2000"-ыг их дээд сургуульд элсэгчдэд
зориулан гаргасан.
АНИМА клуб нь Олон Улсын сэтгэл зvйчдийн нийгэмлэгийн гишvvн болж
олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн бєгєєд "PERSONALITY and
SOCIAL PSYCHOLOGY bulletin" сэтгvvлийг захиалан авч ашиглаж байна.
|