АЙКИДОГЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Айкидог - "зодоон", "спорт", "тулааны урлаг" гэх мэтээр янз бүрийн ойлголттой байдаг. "Айкидо" нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжлийн нэгэн онцлог хэлбэр болсон арлын Япон улсын ард түмний түүх соёлын нэгэн гайхамшигт илрэл мөн гэж хэлэхэд боломжтой билээ. Орчин үеийн японы ард түмний эдийн засгийн хөгжил, соёл иргэншил нь тус ард түмний түүхэн заншилтай, нягт холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй. "Японы ард түмний их ололт амжилт , өндөр хөгжлийн нууц юунд оршиж байна вэ?" гэдэг асуудал мэдээж сонирхол татаж байгаа биз дээ? Япон хүмүүсийн их ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан, шударга үнэнч байдал, эхэлснээ дуусгах чин эрмэлзэл, бэрхшээлийг даван туулах их тэсвэр хатуужил гэх зэрэг сайхан зан чанарууд нь тэднийг өнөөгийн өндөр хөгжилд хүргэсэн билээ. Энэ бүхэн хаанаас үүсэлтэй вэ? Яагаад ийм байдаг вэ? гэдэг талаар нэг ч болов бодож үзэцгээе хамтдаа. "Айкидо" - н түүхийг мэдэхийн тулд, японытүүхийг товч болов нээн үзэх нь зайлшгүй шаардлагатай байх. Японы эртний домгийн дагуу японы арлуудыг бурхад бүтээсэн учир японы арлууд байгалийн гоо үзэсгэлэн төгөлдөр бүтээгдсэн байдаг гэнэ. Японуудын эртний гол шүтээн бурхан бол нарны бурхан "АМАТЕРАСУ" гэж байдаг бөгөөд, орчин үед энх тунх байгаа японы "Цог Жавхлант Эзэн Хааны" удам угсаа, эртний өвөг дээдэс нь нарны бурхан "АМАТЕРАСУ" -аас эх үндэстэй гэж тооцогддог байна. Балар эртний үед японы анхны эзэн хаанаар Джимму Тэхно гэгч тодорч хожим одоог хүртэл үргэлжлэх японы эзэн хаадын удам угсааны эхлэлийг тавьсан гэдэг. Японы эртний түүхийн сурвалж бичигт өгүүлснээр Джимму хаан МЭӨ 660 онд Японы эзэн хаанд өргөмжлөгдсөн бөгөөд Эзэн Хаант Япон улсын түүх эндээс эхэлдэг байна. Японы түүх нь "самурай" гэдэг ойлголтгүйгээр төсөөлөгдөхийн аргагүй нь мэдээж. "САМУРАЙ" гэгч нь хэн байв? "САМУРАЙ" гэх үг нь "алба хаших гэх утга агуулагч", "сабурау" гэдэг үгнээс үүсэмжтэй гэж үздэг байна, Ингээд улмаар "САМУРАЙ" гэдэг нэр нь "дайчин эр", "мэргэжлийн цэрэг" гэсэн утга бүхий нэр томьёо болон хувиржээ. Манай эрний 9-р зуун буюу японы түүхэнд "ХЕЙАНЫ" үе гэж нэрэлдэг (тайлбар МЭ 794 - МЭ 1185 онд Японы Нийслэл нь "ХЕЙАН" хотод төвлөрч байжээ. Одоогийн КИОТО хот. ) Энэ үед японы нийгэмд "САМУРАЙ" дайчин анги давхраг бие болж "БУСИ" - дайчин эр буюу самурай гэгддэг болжээ. Самурай давхраг бие болохоос өмнө буюу МЭ 9-р зуун хүртэл японы эзэн хааны арми нь тариачид, сайн дурьчиханаар бүрдсэн , байнгын бус арми байсан бол "САМУРАЙ" эрний үе эхэлснээр мэргэжлийн дайчид байнгын армин үүргийг гүйцэтгэдэг болсон байна. Улмаар улс орныхоо амьдралд самурай нарын үүрэг улам өсөж, хүчирхэг МЭ 12-р зуун гэхэд Эзэн Хааны хүч сур доройтож, эрх мэдэл нь хязаарлагдмал болж Японд "БАКУФУ" буюу цэргийн засаглал тогтох хүртэл үйл явдал өрнөв. Засгийн эрхэн "ШОГУН" (Бүх цэргийн жанжин) гарч, цэргийн дэглэлээр улс орноо удирдах болж "ШОГУН" цол нь үе дамжиж уламжлагдах болжээ.

Монголын Айкидо Холбооны товч түүх
  • 1993 Лхагвасүрэн Монголын Айкидо Холбоог байгуулсан.
  • 1994 оны 12-9-нд Монголын үндэсний хөгжлийн газраар уламжлан Японы Монгол дахь ДСА нийгэмлэгээс хичээнгүйлэн хүссэний дагуу Айкидогийн Мэргэжилтэн (3 дантай ) багш Цүжи Ёошиказү ирж 2 жил үр бүтээлтэй ажиллаж, Айкидог Монгол улсад мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндэс суурийг тавьсан юм.

  • 1996 онд Дэлхий Айкидогийн Төвийн Олон Улсын Харилцааны мэргэжилтэн (6 дантай ) хүндэт багш Тани Масаки ирж гурван сар хичээл зааж, техникийн зөвлөгөө өгсөн.
  • 1997 оноос Техникийн Их Сургуулийн мэргэжилтэн багш Арай Жүн Ичи сайн дурын үндсэн дээр гурван жил Айкидогын дасгал сургуулилтыг үргэлжүүлэн зааж Монголын Айкидогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • 1998 онд Дэлхий Айкидогийн Төвийн Айкидочин 6 дантай Мочида Томоо багш ирж гурван сарын хугацаанд дасгал сургуулилтанд техникийн зөвлөгөө өгч сургалтыг удирдан явуулсан.
  • 2000 оноос ЛСА нийгэмлэгийн шугамаар ирсэн Каваками Масаюики багш (2 дантай )дасгал сургуулилтыг удирдан 2002 хүртэл зааж байсан.
  • 2000 оноос эхлэн Швейцарь улсад Айкидогийн 1 дан хамгаалсан багш Алтанбагана багшилж эхэлсэн.
  • 2002 оны 4 сард ДСА нийгэмлэгийн шугамаар Монголын Айкидо Холбоонд багшлахаар Маэкава Тэпэй ( 2 дантай ) томилогдон ирж үр бүтээлтэй ажиллаж 2004 оны 4 сард хугацаагаа дуусгаад эх орондоо буцах гэж байна.

М. Алтанбагана

Монголд анх удаа Цүжи багшийн удирдлаган дор Айкидогоор хичээллэж эхэлсэн. 1997 оны эхээр Чэх улсад Айкидогоор үргэлжлүүлэн хичээллэх боломж олдож Чэхийн Айкидо холбооны гишүүн болсон ба тэндээ гурван жил хичээллэсэн.

1997 оны 12 сард Икэда Масатоми багшид (7 дан) Айкидогийн хар бүсний шалгалт өгч тэнцсэн учир Икэда багшаас 1 дан авсан. 2000 онд Монголд буцаж ирснээр МАХолбоонд багшилж байна.
Монголын Айкидо Холбоо © 2005 All Rights Reserved.